Аймгийн Засаг даргын 2014 оны А/298 дугаар захирамжийн 6 дугаар хавсралтаар байгуулагдсан аймгийн Засаг даргын орлогч М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй Гэр хорооллын гудамжуудад ЦДАШ, дэд станц барих ,гэрэлтүүлгийн ажлуудын явц байдалтай танилцан хяналт хийлээ. Хэрлэн, 1-р баг, Мах комбинатын хойд талд, Ялалт хорооллын хойд эгнээнд цахилгаан дамжуулах кабель шугам татах ажлыг гүйцэтгэж байгаа Гүйцэтгэгч "Техникийн цогц шийдэл” ХХК-н ажилтай танилцсан ба эдний ажил одоогоор 50 гаруй хувьтай хийгдэж байгаа юм байна. Мөн Аймгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Ивээл” хорооллын цахилгаан дамжуулах шугамын дэд станцын өргөтгөл /Хэрлэн, 6- баг ,ажил гүйцэтгэгч "Дорсүхэ” ХХК/-н ажилтай танилцахад Хуучин 1 ширхэг 630 кВа-ийн дэд станц төмөр шкаф дотор байрлаж байгаа ба шинээр 9х6 м-ийн харьцаатай тоосгон барилга барьж, 2 ширхэг 630 кВа-ийн трансформатортой болгон өргөтгөн шинэчлэх ажил хийгдэх ба Газрын сонголт хийх бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар гүйцэтгэгч компани ажлаа танилцуулав.
Байшин барих газар давчуу, дулаан, бохир, цэвэр усны шугам сүлжээ байгаа учир хүндрэлтэй байна гэдгийг гүйцэтгэгчээс хэлж байлаа.Харин гэрэлтүүлгийн тухайд Хэрлэн сумын төв цэгийн цэцэрлэгт хүрээлэнгийн гэрэлтүүлэг шинээр угсрах ажлын гүйцэтгэгч "Хайрт бүрд” ХХК гэрээгээ байгуулаад материалаа татахаар явсан байсан. Газар шорооны ажил эхлээгүй. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай. Хэрлэн сумын 2, 3-р багийн өргөн гудамжны шинэ замын дагуу гэрэлтүүлэг шилжүүлэн суурилуулах, Аймгийн төвийн цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн шинэчлэл /Дорнод, Хэрлэн/ төв замын гэрэлтүүлгийн материал нийлүүлэх ажлын гүйцэтгэгч "МЗА” ХХК нь Төв замын гэрэлтүүлгийн материал нийлүүлэлтийн цемент, кабель, эрэг боолт бэхэлгээний материал нийлүүлэгдсэн, гэрэлтүүлгийн шон, толгой ламп тээвэрлэлтийн шатандаа байна. Гүйцэтгэл 70 хувьтай. Хэрлэн сумын 2, 3-р багийн шинэ замын гэрэлтүүлэг шилжүүлэн суурилуулах ажлын газар шорооны ажил бүрэн хийгдсэн.
Төв замын гэрэлтүүлгийн материал нийлүүлэгдэж, суурилуулалтын ажил эхлэхээр гэрэлтүүлгийг суурилуулах ажил хийгдэнэ. Ажлын хэсгийн зүгээс эдшээр ажлуудтай танилцахын хамт Дэд станцын барилгын газрыг оновчтой сонгох, ойролцоо байгууллагууд руу автомашин орох, зогсох боломжоор хангах, хамгаалалтын зурвас газрыг тооцоолох, гэрээний хугацаанд шуурхай чанартай хийх, шинэ эзэмшлийн газар учир айл өрхүүд бараг буугаагүй буусан цөөхөн айл өрхүүд нь цэгцгүй буусан байна. Иймд Хэрлэн сумын ЗДТГазартай хамтран ЦДАШ-ын трассыг чиглэлийг хамгаалалтын зурвасын хэмжээг нарийн тооцон тэгш гаргах, шинээр суурьших айл өрхүүдийг Эрчим хүчний хамгаалалтын зурвасын хэмжээг хатуу баримтлан хуулиар өмчлөлд олгогдсон хэмжээг хяналт тавьж, мөрдөж ажиллахыг Хэрлэн сумын Засаг даргад санал хүргүүлэх зөвлөмжийг өглөө
.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих