Энэ жил ихэнх сумын 90 жилийн ой болж, хүүхэд хөгшидгүй хөдөө гадаа зугаалсаар зун цагийг барлаа. Эдийн засаг хямраад байна гэхэд эрх баригчид эсрэгээрээ. түүхэндээ байгаагүй тансаг наадмыг зохион байгуулав. Өмнө нь улсын наадамд түрүүлсэн бөхийг нутгийн зөвлөлийнхөн нь машин, байраар мялаадаг бол энэ жил улсаас жийп машинаар байлж, наадмын бэл бэнчинг хэд дахин өсгөв. Энэ нь аймаг, сумын наадамд огцом халдварлаж, Ховд хотод болсон шашин төрийн нэрт зүтгэлтэн Галдан Бошгит хааны мэндэлсний 370 жилийн ой "Баруун бүсийн их хурд" даншиг наадын үеэр улсын харцага болсон Б.Пүрэвсайханд УИХ-ын гишүүн С.Бямбацогт унаж яваа "Land-200" маркийн жийп машинаа бэлэглэж, баярхжээ.
Ингэснээр тэрээр төрийн түшээдээс дэлхий даахгүй баян болохоо харууллаа. Уг нь нэлээд хэдэн гишүүд өөрсдийн компанийн нэр дээр барилдуулдаг бөхчүүдтэй билээ. Тэдгээр бөхчүүд нь наадмаас наадмын хооронд тухайн компанийн нүүр царайг тодорхойлж, оронд нь бэлтгэл сургуулилтынхаа зардлыг гаргуулдаг. Нэг үгээр хэлбэл, хэн хэндээ хэрэг болж явдаг. Гэтэл ард түмэнд хайр зарлахдаа хамгийн ядуу хүн болон жүжиглэн, хөмсгөө атируулж ирээд "Ард түмний амьдрал хэцүү байна, эрх баригчид даварч байна" хэмээн хашгирдаг С.Бямбацогт өөрөө ядуу хүмүүсээ дэмжих талаар сэтгэл гаргаагүй нь харамсалтай. Нийгэмд баялаг бүтээдэггүй хов жив хөөцөлдөж, хоорондоо гар зөрүүлж зодоон цохион хийдэг бөхчүүдийг машин байраар байлахын хэрэг огтхон ч байхгүй. Тэд бөх барилдсаныхаа төлөө татвар тушаадаггүй, эх орныхоо нэрийг олон улсад цуурайтуулдаггүй. Ердөө л жалга довын үзэлтэй хэдхэн хүмүүсийн зугааг гаргах гэсэн гар хөлний үзүүрийн хүүхэлдэй билээ. Хэрвээ ард түмэндээ үнэнээсээ санаа зовсон бол С.Бямбацогт шинэхэн харцагадаа бэлэглэсэн машинаа зараад мөнгөөр нь арван айлыг орох оронтой болгох боломжтой байлаа.
ХОРИОТОЙ СОНИН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих