Хүн бүрт нууцхан хүсэмжилдэг секс уран зөгнөл бий. Холливудын алдартнуудынх чухам ямар байдаг юм бол...?
Ингээд Холливудын алдартнуудын хүсэмжилдэг "нууцхан” секс таашаалын тухай дэлгэсэн сонирхолтой нэгэн нийтлэлийг хүргэж байна.
Скарлетт Йоханссон / Машин
Хамгийн дур булаам жүжигчдийн нэг Скарлетт
Йоханссон "PlayBoy” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Машин бол сексийн
таашаалыг утгаар нь мэдрүүлэх хамгийн тохиромжтой газар гэж боддог. Энэ ч
утгаараа машинд секс хийх дуртай. Сексийн амьдралдаа хачир нэмж жаахан
дүрсгүйтмээр санагдвал машины арын суудал хамгийн сонгодог газар юм.”
гэсэн байдаг.
Квентин Тарантино / Хөл
Холливудын алдартнуудын дунд эсрэг хүйстнийхээ
хөлийг харж таашаал авдаг хүмүүс цөөнгүй байдаг ажээ. Тухайлбал Жек
Блэк, Брук Бёрк, Квентин Тарантино, Дита Фон Тиз, реппэр Фаррелл Уильямс
нарыг нэрлэж болох юм. Квентин Тарантино хэдийгээр эмэгтэй хүний
хөлнөөс таашаал авдаг гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй ч жүжигчин Ума Турманы
үзэж байгаагаар энэ нь үнэн юм байна. Ума Турманы хэлснээр "Kill Bill”
(2003 - 2004), "Pulp Fiction” (1994) болон "Grindhouse” (2007) зэрэг
кинонуудад эмэгтэй хүний хөлийг онцолж гаргадаг кадрууд маш олон байдаг
гэнэ. "Kill Bill” (2004 / 2004) киноны зураг авалтын үеэр Квентин
Тарантино боломж л гарвал эмэгтэйчүүдийн хөлний зургийг авч байсан
гэдэг.
Рики Мартин / Шээх
Зарим хүмүүс хамтрагчийнхаа бие дээр шээх хэлбэрээр
сексийн таашаал авах тохиолдол бий. Тэгвэл Пуэрто Рикогоос гаралтай
дуучин, жүжигчин, зохиолч Рики Мартин нь ингэж таашаал авдаг хүмүүсийн
нэг гэнэ. Энэ тухайгаа тэрээр "Blender Magazine” сэтгүүлд өгсөн
ярилцлагадаа дурьдсан байдаг ба хамтрагчийнхаа бие дээр шээж таашаал
авах үзэгдлийг Англи хэлнээ "The Golden Shower” гэж нэрийддэг байна.
Рианна / Шивээс ба Бэлэг эрхтэн
Тэрээр "Bravo” сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа
"Ямар ч эр хүн нөгөө ажилдаа ямагт сайн байх хэрэгтэй. Эмэгтэй хүний
сэтгэлийг татаж тэднийг бүрэн эзэмддэг эр хүнийг би таалдаг. Мэдээж
хэмжээ чухалд тооцогдоно л доо.” гэсэн байдаг. Харин шивээсний хувьд
"Esquire” сэтгүүлийн ярилцлагадаа "Магадгүй би шивээс хийлгэх донтой
болж байх шиг байна. Шивээс хийлгэх нь миний хувьд өөрөөрөө байж эрх
чөлөөг мэдрэх хамгийн сайхан таашаал болж өгдөг. Гэхдээ шивээс нь энгийн
бус дур тачаал хөдөлгөсөн байх хэрэгтэй.” гэжээ.
Анжелина Жоли / Садомазохизм
Анжелина Жоли бол эсрэг ч ижил ч хүйстнийхээ аль
алиныг сонирхож дотно харилцаа үүсгэж чадах "Бисексуал” алдартнуудын
төлөөлөл билээ. Тэрээр хамтрагчаа өвтгөж, цус гаргах зэргээр тарчлаан
зовоох Садомазохизмоос сексийн таашаалыг илүү авдаг тухайгаа хүлээн
зөвшөөрсөн байдаг. Гэхдээ энэ нь Брэд Питттэй гэр бүл болсноос хойш
бэлгийн энэхүү гаж зуршлаасаа бага багаар ангижирч байгаа гэнэ.
Пит Вентц / Толь
Рок урсгалаар тоглодог Америкийн "Fall Out Boy”
хамтлагийн гитарчин Пит Вентц нь сексийн таашаалыг тольтой орчинд мэдрэх
дуртай гэнэ. Чухам юуг онцлон харж таашаадгийг мэдэхгүй ч тэрээр гэргий
Эшли Симпсонтой хийсэн анхны шөнөө "The Soho Grand Hotel”-ийн толиор
хүрээлүүлсэн өрөөнд өнгөрүүлж байсан гэдэг. Харамсалтай нь хосууд 2011
онд салсан ба Пит Вентц Меган Кампер хэмээх бүсгүйтэй харин Эшли Симпсон
дуучин Дайана Россын хүү Эван Росстой сүй тавиад байгаа билээ.
Жек Блэк / Хөл ба Гутал
Эсрэг хүйстнийхээ хөлийг харж таашаал авдаг
Холливудын алдартнуудын нэг Жек Блэк нь хамтрагчийнхаа хөлнөөс гадна
гутлыг нь шинжих дуртай ажээ. Тэрээр "Glamour U.K.” сэтгүүлийн
ярилцлагадаа энэ тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг ба углааш, өндөр
өсгийтэй гутал зэрэгт нугасгүй боловч нүцгэн хөл сэрлийг нь илүү өдөөдөг
гэсэн байна. Түүний сэтгэлийн хөдөлгөе гэвэл модон гутал өмсөөд очих нь
хамгийн сайхан бэлэг болох ажээ.
Ева Лонгория / Торгомсог ороолтоор хүлүүлэх
"The Desperate Housewives” (2004 - 2012) цувралараа
алдартай Холливудын үзэсгэлэнтэй эмэгтэй Ева Лонгориягийн сонирхолтой
секс таашаал нь торгомсог ороолтоор хүлүүлэх явдал гэнэ. "The New York
Post” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Торгон ороолтоор хүлүүлэхээс
татгалзаад байдаггүй юм. Би ер нь санаачлагыг гартаа авч чаддаг эрчүүдэд
дуртай. Заримдаа дуулгавартай аашилна гэдэг тачаангуй сексийн амтыг
мэдрүүлдэг.” гэсэн байна.
Эми Уайнхаус / Өгзгөө алгадуулах
Английн нэрт дуучин Эми Уайнхаусын (1983 - 2011)
сексийн амьдралын тухай маш олон хачирхалтай мэдээллүүд байдаг.
Эдгээрээс түүний экс найз залуу Жонни Хэдлокийн хэлснээр тэрээр сексийн
дур хүсэл нь барагддаггүй тачаангуй бөгөөд галзуу нэгэн байжээ. Эми
Уайнхаус 5 - 6 байрлалаар хурьцах дуртай байснаас дээрээ гарах илүү
дуртай байсан гэдэг. Түүнчлэн сексийн үеэр хүчтэй орь дуу тавьж өгзгөө
алгадуулж таашаал авах дуртай байсан нь үнэхээр солиормоор байсан гэжээ.
Роберт Паттинсон / Суганы хонхорхой үнэрлэх
Их Британий "UK Vogue” сэтгүүлийн 2012 оны нэгэн
дугаарт "The Twilight Saga” цувралын жүжигчин Роберт Паттинсон ба
Кристен Стюарт нартай холбоотой сонирхолтой нийтлэл гарчээ. Энэ нь
тухайн үед хэвлэлээр шуугиж байсан Кристен Стюартын найруулагч Руперт
Сандерстай учир ургуулсны дараагаар гарсан мэдээлэл бөгөөд Роберт
Паттинсоноос хүлцэл эрж хэлсэн үгэндээ тэрээр "Бурхан минь гэж... Би
найз залуудаа үнэхээр их хайртай. Би түүнийгээ яг энд надтай хамт байсан
ч болоосой гэж хүсэж байна. Түүнийхээ хүүхдийг хүртэл гаргахыг
мөрөөддөг шүү дээ.” гэж хэлээд "Би түүний намайг үнэрлэж миний үнэрийг
мэдэрч байгааг харах дуртай. Тэр минь миний суганы хонхорхойн доор үнсэх
дуртай байсан юм.” гэсэн байна. Энэ нь хэвлэлээр багагүй сенсаци
дэгдээсэн бөгөөд Кристен Стюартын хэлснээр Роберт Паттинсон нь суганы
хонхорхойн доор үнэрлэж сексийн сэрэл таашаалыг авдаг бололтой.
Эдгээрээс гадна дуучин Кристина Агилера нь сувилагчийн хувцас хэрэглэлтэйгээр оршил хийх дуртай бол Келли Роуленд нь секс шопуудаар хэсэх дуртай ажээ.
Эдгээрээс гадна дуучин Кристина Агилера нь сувилагчийн хувцас хэрэглэлтэйгээр оршил хийх дуртай бол Келли Роуленд нь секс шопуудаар хэсэх дуртай ажээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3297
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих