Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394
дүгээр тогтоолоор "Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонины
ноос, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий
этгээдэд менген урамшуулал олгох журам"-ыг батлан гаргасан. Энэ
тогтоолын дагуу энэ оноос эхлэн малчин, болоод бусад этгээд нь хоршооны
гишүүн байх, мөн малчин өрхийн баталгааны тэмдгийг ноос хүлээн авсан
баримтан дээр даран холбогдох газруудад өгөх юм.
Урамшуулалд хамрагдахын тулд малчин, мал бүхий этгээд дараахи шаардлагыг хангасан байх ёстой аж.
Мал
эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх
Стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50,100 кг-аар савлаж
бэлтгэх
Мал аж ахуйн хоршооны гишүүн байх
Харьяа дүүргийнхээ
ноосны бие төлөөлөгчид ноосоо тушаах / улсын үйлдвэрт / Малчин, мал
бүхий этгээд нь данс бүхий банкиндаа хүсэлт гаргах, эсвэл шинээр
урамшуулал хүлээн авах данс нээлгэнэ.
Ноосны бие төлөөлөгч ноос
хүлээн авсан баримтыг 3 хувь уйлдэх ба 1 хувийг өөртөө үлдээнэ. / Энэ
баримтанд малчин өөрийн харилцах банкны нэр, данс дугаараа бичиж малчин
өрхийн баталгааны тэмдгийг дарна. / -Малчин 2 хувь баримт авч нэг хувийг
өөртөө, нэг хувийг урамшуулалд хамрагдах хүсэлтийн хамт харьяа
дүүргийнхээ Тамгын газарт ХАА-хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгнө. /
урамшуулал авах малчин бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхтэйгээ очих ба, ХАА
-мэргэжилтэн овог нэр , регистрийг падаантай нь тулгаж авна /
Урамшуулалд хамрагдахын хүссэн иргэд мөн хонины ноос, тэмээний ноос бэлтгэн нийлүүлэх хугацаагаа баримтжуулах аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих