УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч байгаагаа мэдэгдсэн. 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос шинэ нам байгуулж нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн юм.
Түүнчлэн шинэ нам байгуулах үйл ажиллагаа бодлого, төлөвлөгөөний төвшинд явж байгаа бөгөөд намынхаа нэрийг одоогоор урьдчилан хэлэхэд эрт байна гэж байсан ч "Ард түмнээ хайрлая" нэртэй нам гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл өнөөдөр 12:00 цагаас Л.Гүндалай намынхаа талаар болон цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх нь ээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих