Бразил улсад болох ДАШТ-нд өрсөлдөх дэлхийн шилдэг багууд сүүлчийн
мэдүүлгээ өгч, хөлбөмбөгчдийн бүрэлдэхүүнээ зарлаж эхэллээ. Нэрт
хөлбөмбөгчдийн нэг хэсэг нь тэмцээнд оролцох бэлтгэлээ базааж байгаа
бол зарим нь тэмцээнийг өнжихөөр болсон. Зарим багийн бүрэлдэхүүний
талаар goal.com сайт мэдээллээ.
Шигшээ багийнхаа азгүйтлээс болж ДАШТ-нийг өнжих одод
Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн шүтэн биширдэг зарим тоглогчид энэ
жилийн ДАШТ-нийг өнжих болж байгаа нь улсынх нь шигшээ баг бүсээсээ
гараагүйтэй холбоотой аж.
Германы Мюнхений "Бавари” багт тоглодог Австрийн шигшээ багийн хагас
хамгаалагч Давид Алаба, Италийн "Наполи” багийн хагас хамгаалагч,
Словакийн хөл бөмбөгийн шигшээ багийн ахмад Марек Гамшик, Испанийн "Реал
Мадрид” багийн хагас хамгаалагч, Уэльсийн шигшээ багийн хөлбөмбөгчин
Гарет Бэйл,
Английн "Челси” багийн хаалгач, Чехийн шигшээ багийн хөлбөмбөгчин Петр
Чех, Английн "Тоттенхэм Хотспур” багийн төвийн хамгаалагч, Румын улсын
шигшээ багийн ахмад Влад Кирикеш, мөн Английн "Тоттенхэм Хотспур” багийн
хагас хамгаалагч, Данийн хөлбөмбөгчин Кристиан Эриксен, Мюнхений
"Бавари” багийн довтлогч, Польшийн хөлбөмбөгчин Роберт Левандовски,
Английн "Ливерпуль” багийн төвийн хамгаалагч, Дани улсын хөлбөмбөгчин
Даниэль Аггер, Германы "Дортмунд” багийн хагас хамгаалагч, Арменийн
хөлбөмбөгчин Хенрих Мхитарян, Францын "Пари Сен-Жермен” багийн
довтлогч, Шведийн шигшээ багийн ахмад Златан Ибрагимович зэрэг тамирчид
Рио-де-Жанейрогийн ногоон талбайд тоглохгүй болсон байна.
Нигерийн шигшээ Ахмед Мусаг багтаа авлаа
Нигери улсын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцох тамирчдын бүрэлдэхүүнээ нэрлэлээ.
Багийн хаалгачаар Винсент Эньема («Лилль»), Остин Эжиде («Хапоэль»
Беэр-Шева), Чигози Агбим («Гомбе Юнайтед»), хамгаалагчаар Элдерсон
(«Монако»), Эфе Эмброуз («Селтик»), Годфри Обоабона («Ризеспор»),
Азубуйке Эгвуэкве («Варри Вулвс»), Жувон Ошанива («Ашдод»), Жозеф Йобо
(«Норвич»), Кунле Одунлами («Саншайн Старс»), Кеннет Омеруо («Челси»),
хагас хамгаалагчаар Жон Оби Микел («Челси»), Огеньи Онази («Лацио»),
Рамон Азиз («Альмерия»), Майкл Учебо («Брюгге»), Рубен Габриэль
(«Беверен»), Виктор Мозес («Ливерпуль»), довтлогчоор Шола Амеоби
(«Ньюкасл»), Ахмед Муса (ЦСКА), Эммануэль Эменике («Фенербахче»),
Питер Одемвингие («Сток Сити»), Майкл Бабатунде («Волынь»), Уче Нвофор
(«Херенвен») нар тоглохоор болсон байна. Тус улсын шигшээ баг "F” хэсэгт
Аргентин, Босни, Ираны багуудтай таарсан.
Р.Фалькао Колумбын шигшээд орсонгүй
Колумб улсын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хосе
Пекерман дэлхийн аваргад өрсөлдөх багийнхаа хөлбөмбөгчдийг зарласан
байна. Багт 23 тамирчин орсон бөгөөд Францын "Монако” багт довтлогчоор
тоглодог Радамель Фалькао өвдөгний гэмтлийн улмаас дэлхийн аваргад
оролцож чадахгүй болжээ.
Багийн хаалгачаар Давид Оспина («Ницца»), Фарид Мондрагон
(«Депортиво Кали»), Камило Варгас («Санта-Фе»), хамгаалагчаар Марио
Йепес («Аталанта»), Кристиан Сапата («Милан»), Пабло Армеро («Вест
Хэм»), Сантьяго Арьяс (ПСВ), Эдер Альварес Баланта («Ривер Плейт»),
Карлос Вальдес («Сан-Лоренсо»), Камило Суньига («Наполи»), хагас
хамгаалагчаар Фредди Гуарин («Интер»), Алекс Мехия («Насьонал»), Хуан
Гильермо Куадрадо («Фиорентина»), Хамес Родригес («Монако»), Абель
Агиляр («Тулуза»), Карлос Санчес («Эльче»), Альдо Рамирес («Морелия»),
Хуан Фернандо Кинтеро («Порту»), довтлогчоор Виктор Ибарбо («Кальяри»),
Жексон Мартинес («Порту»), Карлос Бакка («Севилья»), Адриан Рамос
(«Герта»), Теофило Гутьеррес («Ривер Плейт») нар тоглохоор болсон
байна.
ДАШТ-д Бразилийн багийг ялна гэж таамаглав
Австри улсын Инсбрукийн их сургуулийн статистикийн ухааны профессор
Ахим Зайлайс Бразилд эхлэх хөл бөмбөгийн 20 дахь ДАШТ-д ямар баг хожих
талаар судалгаа хийснээ танилцуулсан тухай Газета.ру мэдээллээ.
Эрдэмтний тооцоолсноор Бразилийн багийн ялах магадлал 22.5, Аргентин -
15.8, Герман - 13.4 хувь байгаа аж. А.Зайлайс өмнөх ДАШТ-нд оролцсон
багуудын тоглолтын үр дүнг тооцоолон үзжээ.
Тэрбээр таамаглалаа статистикийн мэдээлэл болон тооцооны 22 нягтлан
бодох газрын тусламжтайгаар гаргасан гэнэ. А.Зайлайс нь 2008 оноос
хойш хөл бөмбөгийн ДАШТ болон Европын АШТ-ний талаарх сайн таамаглал
гаргаж байснаараа алдаршсан байна.
Н.Тунгалаг
Эх сурвалж:

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих