Хурдан морины уралдаан гэдэг хэл ам дагуулсан нэгэн сэдэв наадам наадмын ард олны хэл амны бай болдог. Энэ байдал энэ жил ч үргэлжиллээ. Улсын их баяр наадмаар хурдан морины хүүхдийн аюулгүй байдлыг сайн хангаж ажилласны ачаар ямар нэгэн хэл ам гарсангүй.
Харин алс хол хөдөө аймгуудын хурдан морины хүүхдүүдийн эрүүл мэнд, амь нас яригдсаар байгаа юм. Үүний нэгэн тод жишээ нь Ховд аймгийн Дуут сумын дааган насны хурдан морины уралдааны үеэр 14 настай хүүхэд унаж тархиндаа хүнд бэртэл авсан. Мөн аймгийн суманд хамгаалтын малгайгүй хүүхэд унаж бэртсэн гэх хоёр ч хүүхдийн эрүүл мэндээр тоглосон нааадам болж өнгөрлөө. Одооны байдлаар нэг хүүхдийнх нь биеийнх нь байдал сайжирч энгийн тасаг руу шилжсэн бол, Дуут суманд бэртсэн хүүхдийн би?еийн байдал төдийлөн сайнгүй байгаа тухай Хүүхдийн төлөө үндэсний газраас мэдээллээд байна.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих