Хятад гэдэг орон хүн амын тооноос болдог уу, хэт их үйлдвэржилт нөлөөлдөг үү, ямар ч байсан хачин жигтэй зүйлээр дүүрэн газар. Тэгвэл бид зөвхөн хятадад л болж болох сонин хачин зүйлсийг зурган цуврал хэлбэрээр танд толилуулж байгааг сонирхоно уу.
Хаш чулуунд хэдэн сая доллар зарцуулдаг
2005 оноос эхлэн Хаш чулууны үнэ тогтмол өсч одоо хиймэл бий болсон тэрхүү бөмбөлөг удахгүй задрана гэсэн таамаглал байгаа гэнэ. Гэсэн хэдий ч хятадууд хаш чулуунд хөрөнгө оруулсаар байна.
Маиачуудын он тооллоор дэлхий сөнөнө гэдэг мэдээлэл тараасан хүнийг баривчилдагНийт 93 хүн энэ хэргээр баривчлагдаж байсан ба нэг хүн бүр амьдралынхаа турш цуглуулсан нийт хөрөнгөөрөө дэлхий сөнөх үйл явдлыг даван туулах гэж нууц оромж бариулсан гэнэ.
"Хайрын ангуучид” үйлчилгээ том дэлгүүрүүдээс заяаны ханий эрэлд
Хайрын ангуучид гэдэг үйлчилгээ байдаг гэнэ. Энэ нь үйлчлүүлэгчиддээ тохирсон заяаны хань олох үйлчилгээ. Заяаны ханийг нь олох гэж томоохон дэлгүүрүүдээр хэсүүчлэн залуу эмэгтэй, эрэгтэйчүүдтэй уулздаг гэнэ.
Үл хөдлөхийн татвараас зугтаан гэрлэлтээ цуцлуулдагХятадын засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн борлуулалтын татварыг 20% болгосон тул нэгээс дээш тооны байшинтай хосууд гэрлэлтээ цуцлуулж байшингаа нэг нэгээр нь эзэмшиж, улмаар татварын хуулийн нүх цоорхойг ашиглан татвараас зайлсхийдэг байна.
Засгийн газраас бэлэг өгөхийг хоригломогц эдийн засаг унадагХ
эт их бэлэг сэлт дамжуулдаг байдлыг зогсоохын тулд хятадын засгийн газар тансаг бүтээгдэхүүний сурталчилгааг зогсоосон байна. Үүнээс үүдэж жижиглэн худалдаа уналтанд орсон.
Хятадын агаарын бохирдол сансраас харагддаг
Хэт их үйлдвэржилт хөгжилөөс үүдэн хятадын агаарын бохирдол олон улсын стандартаас хэд дахин давсан үзүүлэлттэй, бүр аюултай төрөлд багтдаг. Хятадын газар нутгийг тэр чигээр нь хамарсан энэ бохирдол сансраас хүртэл харагддаг.
Дэлхийд нэрд гараагүй номнууд Best Seller болдогАль 1939 онд гарч байсан James Joyce зохиолчын бүтээл "Finnegan’s wake” нэртэй ном гэнэт гайхалтай амжилттай зарагдаж эхэлж зөвхөн хятадад л Best Seller болсон байна.
Том барилга нэг талруугаа бүтэн хэлбэрээр нурах
13 давхар барилга баригдаж дуусаагүй байхдаа хажуу тал руугаа унасан ба уг барилга нь бүтарч сүйрээгүй бүтэн чигээрээ байсан гэнэ. Барилга барих хурд аюулгүй байдлын өмнө тавигдаж олон барилга чанартай баригддаггүй гэнэ.
Ямар ч оршин суугчгүй том хорооллууд гэнэт бий болдог
Дэд бүтэцийн хөрөнгө оруулалтанд чигэлсэн хөгжилийн төсөл хөтөлбөрөөс болж том хорооллууд маш эрчимтэй баригдаж байгаа. Гэвч тэнд оршин суугч байхгүй. Томоохон дэлгүүрүүд баригдсан хэдий ч үйлчилгээ хөл хөдөлгөөнгүй байна. Ийм төрлийн үзэгдэл сүүлийн үед түгээмэл болоод байна.
Хаана ч хүрээгүй 67 км урт гүүр8 замтай өргөн 67 км үргэлжлэх дэлхийн хамгийн урт гүүр Кингдао нэртэйгээр 14,8 тэрбум юаний өртөгтэй баригдсан. Гэвч төсөөлж байсанчлан их хэмжээний хөдөлгөөн огт үздэгүй бөгөөд тээврийн хэрэгсэл цөөн харагддаг гэнэ.
Хөөрхөн хүүхдийг илүү хөөрхөнөөр орлуулдагХятадад болсон Зуны олимпын үеэр Хятадын сүлд дууг дуулсан хөөрхөн охины талаар хятал улс худлаа ярьжээ. Ианг Пэий нэртэй уг дууг жинхнээсээ дуулсан охинг хангалттай хөөрхөн биш гэж үзэж Лин Миаоке нэртэй өөр нэгэн охиныг тайзнаа гарган ам бариулсан байна. Үүнийгээ үндэсний эрх ашгийн төлөө хийсэн хэмээн мэдэгджээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих