УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Монгол хүний төлөө нам” байгуулах гэж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр УИХ-д бие даагчаар сонгогдож чадсан ч, энэ удаа нам байгуулахаар шийджээ. Популист нэр зүүгээд байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын гишүүнээр сонгогдохоос илүүтэй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх тухай яриа ч сонсогдох болсон. Ямартай ч тэрбээр нам байгуулахын тулд 800 хүний гарын үсэг цуглуулж байж "Монгол хүний төлөө нам”-ыг Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Улсын Дээд шүүх шинэ намыг бүртгэх эсэхийг хэлэлцэж байгаа юм.
Ц.Нандин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих