Энэ дугаарын зочноор залуу дуучин П.БАЯРЦЭНГЭЛИЙГ урьж гэгээн хайрын талаар ярилцлаа.
Гэгээн хайрын талаарх таны бодол...
-Хайр бол хүний амьдралын агуу таашаал юм. Сэтгэлийн их аз жаргалыг бид хайраас амсдаг. Хайр дурлал хүний сэтгэлийг хэмжээлшгүй их эрч хүчээр цэнэглэж егдгөерөе гайхамшигтай. Амьдралын энэ сайхан таашаалыг өөртөө байлгаж чадах эсэх нь биднээс л шалтгаална.
Хайрыг агуу, сайхан, хүчтэй хэвээр нь яаж байлгах вэ?
-Цэцгийг услахгүй, арчлахгүй бол хатаж үхдэгтэй адил хайранд өдөр тутмын арчилгаа хэрэгтэй гэж бодож байна. Юуны өмнө хайрынхаа тухай өчүүхэн ч муухай зүйл бодохгүй, сэтгэлийн хир суулгахгүй байх нь танаас л шалтгаална. Амьдралд юу ч болсон хайраа хамгаалж, цэвэр ариунаар нь, анх авсан таашаалаараа байлгах хэрэгтэй юм болов уу. Мөн хайртай хүнээ хүндэлж, гомдоохгүй байж чадаж байгаа тэр хүн л үргэлж сэтгэлийн жаргалтай явна. Хайраа гомдоосон хүн маш их цухалдуу болдог байх аа. Хайртай хүндээ сэтгэлийн үгээ харамгүй ярьж, түүнийгээ сэтгэл тайван хайрлаж гэмээ нь хайр ариун нандинаараа байх болов уу.
Амьдрал хайр дээр тогтдог гэж ярьдаг?
-Сайхан амьдралыг зөвхөн мөнгө, эд баялаг гэсэн ойлголтоор хязгаарлах боломжгүй. Тийм учраас хайр хүний амьдралд маш том байр суурь эзлэх нь дамжиггүй.
Хүмүүс ярьдаг шүү дээ анхны хайр гээд л...
-Миний бодлоор анхны хайр гэж байдаггүй юм шигээ. Тэр бол хайр биш шохоорхол гэж ойлгодог
тийм дээ ч бүтэлгүйтдэг болов уу.
Нэгэнт л бид хайрын тухай ярьж байгаа болохоор хайр, шохоорхоп 2-ын ялгааг асууя?
-Шохоорхсон хайр нэг мөчид, гэнэт эхлээД асар хурдтай оргилдоо хүрчихдэг боловч түүний учир холбогдлууд, мэдрэмжийг хадгалж, баяжуулахгүй бол тун хурдан мартагдаад хоцордог харилцаа. Шохоорхсон бол бусдаас түүнийгээ харамлаад маш хурдан өмчилж авах гэж яаран тэвддэг байх аа. Харин дурлан шунаж хайрласан бол амар амгалан болчихоод сайн сайхан зан ааштай болж дурласан түүнийгээ яаруулахгүй, эзэмдэх гэж ч шунахгүй өөртөө гүн бат итгэл төгс дөлгөөн харилцааг хэлэх байх. Мэдээж энэ харилцаа цаг хугацааны хувьд ч их удаан үргэлжилдэг.
Хайр үгүй ертөнц ямар байх бол?
-Хав харанхуй ангал л байх болов уу. Тэнд ямар ч баяр гуниг гэж байхгүй. Хайр таныг диваажинд байгаа юм шиг жаргалтай болгож, тамд байгаа юм шиг зовлонтой ч болгож чадна шүү дээ. Тэгэхээр энэ хайр чинь байж гэмээн амьдрал утга учиртай үргэлжилж байгаа юм.
Хайрыг дааж хүндэлж явна гэдэг иххэцүү байх аа?
-Тэгзлгүй яахав хайрыг хүндэлж явна гэдэг асар их үүрэг
хариуцлага шүү дээ. Хайртай хүнээ гомдооно гэдэг маш бүдүүлэг асуудал. Монголчууд ярьдаг "нэр хугарахаар яс хугар" нэг хүний хүндлэл, итгэлийг алдана гэдэг яс хугарснаас дор зүйл. Тиймээс хүн гэж л биеийг олсон бол хайрлаж, хайрлуулж түүнийгээ дааж явах нь гол гэж боддог. Ер нь бодоод байхад эмэгтэй хүн хайрлагдаж, эрэгтэй хүн хүндлэгдэж амьдрах дуртай юм шиг ээ.
Аав, ээж, анд нөхөд, амраг хосын гээд л хайр их олон янз байдаг. Тэгвэл эх орон тэр дундаа эр цэргээ хэрхэн хайрлаж хүндэлж байх ёстой гэж бодож байна?
-Хүн болгон л ээждээ хайртай байдаг шүү дээ. Үүний нэгэн адил эх орон, эр цэргээ хайрлан хүндэтгэж явах учиртай. Тэгж гэмээ нь улс шиг улс байх болно. Манай орон асар их баялаг сайхан түүхтэй, энэ түүхтэй салшгүй холбоотой хүмүүс бол яах аргагүй цэргийн та нөхөд тиймээс алба хааж байгаа нийт албан хаагчиддаа амжилт хүсье.
Сүүлийн асуулт, хайрыг эржхайж олдог гэлцдэг...
-Тийм байхаа гэхдээ олдсон хайраа алдахгүй үргэлж цэцэглүүлж тордож явах нь эрчүүд биднээс л шалтгаалах байх даа.
Танд амжилт хүсье.
Дэд ахлагч А.Алтанхуяг
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=163
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих