Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр өчигдрийн
байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс
65 см нэмэгдэж, олон жилийн дунджаас 55, Хэрлэн голын эх буюу
Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг мөн Чойбалсан хот, Онон гол Дадал сум
орчимд болон Алтай нурууны Ховд гол Мянгад сум, Хангай нурууны өврийн
Таац гол Нарийнтээл сум орчимд үерийн түвшинг 5-35 см-ээр тус тус
давжээ. Түүнчлэн Туул гол, Лүн сум орчмоор усны түвшин өмнөх өдрүудэд
хоногт 10-15 см нэмэгдэж, үериин аюултай түвшинг 20 см даван үерлэсэн
байна. Мөн Их Хянганы нуруунаас усжих Халх гол Ялалт баг орчмоор үерийн
аюултай түвшинг давсан хэвээр байгаа аж.
Иймд дээрх гол мөрний
сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард
иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахад үер
усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих