Сүүлийн
үед улстөрийн хүрээнд "Эр зоригийн дууль буюу Н.Алтанхуяг” хэмээх үг
дэлгэрчээ. Үгүй яахав ээ, манай Ерөнхий сайдыг зоримог гүжирмэг хэмээн
магтаж байна хэмээн зарим нэгэн хөөрч сууна. Гэтэл энэ нь түүний эр
зоригийн жинхэнэ утгыг хэлээгүй санж. Яагаав, тэнэг зориг гаргаж их
хэмжээний мөнгө зээлж чаддагт нь ийнхүү нэрлэжээ. Нөгөө талаар төрийн
албанд ах дүү амраг садангаа аймшиггүй шургууж, ах дүүдээ тендер авч
өгдгийг нь хэлсэн аж. Түүнээс биш тэр эх орныхоо төлөө эр зориг гаргах
нэгэн мөн үү гэвэл биш аж. Аргагүй дээ, дэлхийн зах зээл дээр 1.5 тэрбум
ам.долларын бонд босгож мөнгийг нь дансандаа всан ч түүнийг үр ашиггүй
зарж байгааг бид мэднэ.
Мөн Япон улсаас "Самурай” бонд гэгчийг босгож өдгөө зарим нэгэн долдойнуудад тарааж эхлээд байгааг эх сурвалж хэлсэн. Монгол Улсад урьд өмнө хэзээ ч үзэгдээгүй их өрийг ийнхүү хийж чадсанд нь Ерөнхий сайдад ийн нэр хайрласан хэрэг аж. Дашрамд дурдахад нэгэн цагт Н.Алтанхуяг Ерөнхий сайдынхаа суудлаас бууна. Тэр цагт хэн өрийг нь төлөх вэ гэвэл Н.Алтанхуяг биш татвар төлөгчид төлж таарна. Эсвэл байгалийн баялгаа өгөх болно. Ийм л эр зоригтон манай төрийн тэргүүнд сууна. Тэгэхээр нэгэн цагт эцсийн хариуцлага түүнд л ногдох болно.
А.Гал

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=445
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих