Эвлэрэх зай...
Нэгэн Хиндү гэгээнтэн Ганга мөрний усанд орохоор очтол эрэг дээр нэгэн гэр бүл бие бие рүүгээ уурлан хашгичиж байхтай таарав. Гэгээнтэн шавь нартаа хандан:
"Хүмүүс яагаад бие биедээ уурлан хашигчдаг вэ” гэж гэнэ.
Шавь нар хэсэг хугацаанд бодоод, нэг нь: "Бид тайван байдлаа алдаад л хашгирдаг” гэв.
"Яагаад нөгөө хүн нь хажууд нь зогсож байхад хашгирах ёстой гэж? Хэлэх зүйлээ зөөлөн дуугаар хэлж болно шүү дээ” гэж гэгээнтэн асуухад шавь нар дор бүрнээ янз бүрийн хариу хэлж байсан ч хэнийх нь ч хариу бусад шавь нарын сэтгэлд хүрсэнгүй. Эцэст нь гэгээнтэн:
"Хоёр хүн бие биедээ уурлахаар тэдний зүрх сэтгэл маш их холддог. Тэр зайг нөхөж, хоёр биенээ сонсох гэж тэд бие бие рүүгээ хашгирдаг. Уурлах тусам зай холдож, тэр хэрээр дуу чангарах шаардлагатай болдог."
"Хоёр хүн бие биедээ дурлахаар яадаг вэ? Тэд бие бие рүүгээ орилж хашгирдаггүй, харин зөөлөн дуугаар ярилцдаг. Учир нь тэдний зүрх сэтгэл маш ойртсон байдаг. Тэдний сэтгэл зүрхний хооронд зай үгүй, эсвэл бараг байхгүйтэй адил болсон байдаг. Дурласан хоёр биесээ бүр ихээр хайрлаад ирэхээр юу болдог вэ? Тэд ярихгүй, шивнэхэд л хайр сэтгэлийн хүчээр бие биедээ ойртон хоёр биенээ сонсдог. Эцэстээ тэд шивнэх ч шаардлага үгүй, хоёр биенээ хараад л ойлголцдог. Хайрын хүчинд хоёр хүн тэгтлээ ойртдог байна.
Гэгээнтэн шавь нар руугаа хараад:
"Маргалдахдаа зүрх сэтгэлээ бие биенээсээ бүү холдуул, холдуулах үгс бүү хэл, үгүй бол эргэж учрах жимээ олохгүй болтол холдоно шүү” гэж хэлжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих