БНХАУ-ын Бээжин хотын төв талбай буюу Тяньаньмэний талбайд 1989 оны 4 сарын 15-аас 6 сарын 4-ний хооронд хятадын оюутан, ажилчин болон дэмжигчид хятадад ардчилалыг хөгжүүлэх шаардлага тавьж жагсаал цуглаан болон суулт хийсэн бөгөөд түүнийг БНXАУ-ын удирдлага Хятадын ардын чөлөөлөх армийн цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган дарсан байна. Цуст хядлага эхлэхийн өмнө буюу суултын үеэр жагсагчдийн тоо нийт 100 мянга хол давж, тэдний тавьсан санал нь эрх баригчдын саналтай зөрөлдөж байсан тул 6-р сарын 3-нд армийн зэвсэгт довтолгоо буюу бослогыг хүчээр дарах цуст үйл ажиллагаа эхэлжээ. Оройны 22 цаг 30 минутын орчимд армийн танкууд Тянь Миний талбайн хэд хэдэн талаас дотогш дайрч, замдаа таарсан оюутан жагсагчидруу гал нээж, дайрч байв. Зарим оюутан талбайгаас гарах гэж оролдсон ч тэднийг дотогш буцааж хядаж эхлэсэн байна. Шөнөжин үргэлжлэсэн цуст хядлага дууссанаас ганцхан цагийн дараа буюу үүрийн 5:40-ийн үед талбайг бүрэн цэвэрлэсэн байжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих