Энэ хичээлийн жилийн хувьд ЕБС-ийг 19 мянган хүүхэд төгсчбайгаа аж. Энэ нь өмнөх оныхоос даруйхоёр дахин бага байгаа аж. Тиймээс элсэгчид бага байгаа тул их, дээд сургуулиудтөлбөрөө энэ жил нэмж байгаа гэнэ.
Их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байна.Зарим сургуулиуд суралцагчдыгаа бүртгэж эхэлсэн байна.
Тиймээс бид улсын сургуулиудын өнгөрсөн жилийн болон энэжилийн төлбөрийн мэдээллийг хүргэж байна.
Зарим их, дээд сургууль төлбөрийн хэмжээг тогтоосон байна.Гэхдээ зарим нь төлбөрөө тогтоогүй байгаа гэнэ.
Монгол улсын их сургууль
МУИС-ийн Удирдах зөвлөлийн хурал болж, 2015-2016 хичээлийнжилд II-V курсийнхээ сургалтын төлбөрийг инфляцийн өсөлттэй уялдуулан 12хувиар, шинэ элсэгчид буюу I курсийн оюутнууд мэргэжлийн чиглэлээсээ хамаарчсургалтын төлбөрөө өмнөх жилээс 30-40 хувиар нэмсэн байна. Суурь хураамж:112.000 төгрөг байна.
1. МУИС ШУС-/ бүх хөтөлбөр/ I курс-68,900 , II курс-66,000,III-IV курс түвшин-51,400
2. МУИС-ХШУИС-/ бүх хөтөлбөр/ I курс-74,000, II курс-71000 ,III-IV курс-51,600
3. МУИС-ХЗС-/ бүх хөтөлбөр/ I курс-81,800, II курс-72,300,III-V курс-52100
4. МУИС-ОУХНУС-/ бүх хөтөлбөр/ I курс -85,300, II курс-75400III-IV курс-52,400
5. МУИС-БС-/ бүх хөтөлбөр/ I курс-89,700, II курс-79,400III-IV курс-52900
6. Завхан, Орхон сургуулийн бүх хөтөлбөрүүд I курс-49,200,II-IV курс-47,200
Монгол Улсын Боловсролын их сургууль
МУБИС-ийн сургалтын төлбөр энэ хичээлийн жилд өмнөхжилийнхээсээ 10-12 хувиар нэмэгдсэн ч 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаарсургуулийн удирдах ажилтнууд ярилцсан байна.
Харин сургалтын төлбөрийг тодорхой гаргаагүй байгаа учраасбид өмнөх жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг оруулав.
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Шинжлэх ухааны технологийн их сургуулийн энэ хичээлийнжилийн төлбөр өөрчлөгдсөн, эсэх тухай мэдээлэл тухай элсэгчид хуучин оюутнуудадтодорхойгүй байгаа аж.
Наймдугаар сарын сүүлээр төлбөрийн асуудал бүрэн тодорхойболно. Албан бус мэдээгээр энэ жил суралцаж байсан оюутнуудын нэг кредитийнтөлбөр дунджаар 18%-аар буюу 10.000 орчим төгрөгөөр нэмэгдэж байгаа аж.
ХАА-н их сургууль
Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд Нэгдүгээр курсийн оюутнысургалтын төлбөрийг 25 орчим хувиар, харин бусад курсийн оюутныхыг 15 хувиарнэмэгдүүлэхийг өнгөрсөн сард болсон Удирдах зөвлөлийн хурлаараа шийдвэрлэсэнаж.
Өнгөрсөн жил ХААИС-ийн удирдлага сургалтын төлбөрөө 49хувиар нэмэх санал гаргаж байсан. 2013 онд ХААИС-ийн нэгдүгээр курсийн оюутнысургалтын төлбөр-1500000, дөрөвдүгээр курс-1200000 төгрөг байсан юм. Энэ тоо 49хувиар нэмэгдэнэ гэж тооцвол 1.8-2.2 сая төгрөг болно. Ийн төлбөрөө нэмж байгаашалтгаанаа инфляцитай уялдуулж буй, мөн хөдөө орон нутгаас оюутнууд их ирдэгучраас шинээр оюутны байр барих асуудалтай холбон тайлбарлаж байгаа аж.
Батлан хамгаалахын их сургууль
Батлан хамгаалахын их сургууль одоогоор энэ хичээлийнжилийнхээ төлбөрийг батлаагүй байгаа гэв.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль
Төрийн өмчийн их, дээд сургуулиас хамгийн өндөр хувиарсургалтын төлбөрөө нэмж байгаа сургууль нь АШУҮИС.
Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтынтөлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтынтөлбөрт өөрчлөлт оруулахгүй юм байна.Өмнөх жилийн сургалтын төлбөрийн мөнгөндүнг хавсаргав.
Бакалаврынболовсрол:
1.Анагаахын чиглэл – I –р дамжаа 2.850.000
2.Эрүүл мэндийн чиглэл I –р дамжаа 2.850.000
3.Сувилахуй I –р дамжаа 2.184.000
4.Сувилахуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432
5.Эх барихуй I –р дамжаа 1.933.932
6.Эх барихуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432
Дипломын боловсрол:
7. Сувилагч /диплом/ I –р дамжаа 1.579.200
8.Уламжлалтын бага эмч, сувилагч I –р дамжаа 1.579.200
9.Эм найруулагч I –р дамжаа 1.680.000
10.Лабораторийн техникч I –р дамжаа 1.685.600
11.Эм найруулагч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400
12.Лабораторийн техникч /1.5 жил/ I –р дамжаа 2.542.400
13.Туслах сувилагч I –р дамжаа 565.600
Төгсөлтийн дараах сургалт:
14.Мэргэжил олгох– 282,000
15. Мэргэжил дээшлүүлэх – 94,000/141,000/188,000
16. Богино хугацааны 10000 –1 кредит цаг
2016.07.29