Сүүлийн үед араар тавих гэдэг ойлголтыг бүх зүйл дээр хэрэглэдэг
болов.Түүгээр ч барахгүй барилга байшингийн төсөвт өртөг дээр хүртэл
араар тавьж байгаа олон баримт байдаг ч урьд нь төдийлэн олны өмнө ил
гардаггүй байсан нь харамсалтай. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөвт
царцаалт хийсэн нь төсвийн том шинэчлэл болж чадсан юм.
Анх төсөвт царцаалт хийхэд үүнийг буруутгаж бүтээн байгуулалтын өч
төчнөөн ажил зогсож байна хэмээн шүүмжилсэн нь олон ч муу юм модон
улиатай гэдэг ардын сайхан үг үнэнийн талд байгаа нь сайшаалтай. Үнэн
хэрэгтээ улсын төсвийн хөрөнгийг бүрдүүлэх гэж нэлээд хэсэг нь зүтгэж
байхад цаад талд нь шамшигдуулж суудаг аж ахуйн нэгжүүд одоо ичих цаг нь
болсон баймаар.
Төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж том дуугарчихаад эцэстээ хөрөнгийг
нь нэмэгдүүлж "тансагласан”-ы эцэст дундаас нь хонжоо олдог компаниуд
өнөөдөр өч төчнөөнөөр үржсээр л.
Харин бусдаас хонжоо, ашиг олж суудаг эдгээр аж ахуйн нэгжийг төрөөс
хөрөнгө оруулалтыг нь царцаасан барилга, обьектыг шалгах явцад илэрсэн
нь нөгөө талаараа Шинэчлэлийн засгийн газрыннэг том ажлын эхлэл байж
чадсан.
Нийгмийн сайн сайхны төлөө, улс эх орныхоо хөгжлийн төлөөх аяныг араар
нь тавьдаг хамгийн сонгодог салбарын эзэд болох том гүзээтэй, идэш ихтэй
барилгын компаниудын захиралуудын ажил иймэрхүү байдлаар үргэлжилдэг.
Биегүй нүд, нүдгүй хүүхэн хараа гэдэг шиг зураг төсөлгүй төсөөллийн
барилгууд МУ-ын өнцөг булан бүрт барьдаг.
Аль газар, хаана баригдахаа мэдэхгүй барилгууд эзгүй хээр зэрэглээ болон мяралздаг.
Түмэн олонг цэнгүүлэх тэнхээтэй барилга нэрээр мөнгөн хадгаламж
нээлгэчихээд миний бүтээл нэртэй Тэнэг Иваны пийшэнг тэр чигт нь
барьчихсан гэх.
Хөдөө нутгийн хонгорхонбүсгүйд зориулж, хөөрхөнгүүр бушуухан барьж
өгсөн нь хоёрхон тэрбумын өртөг орсон гэж цээжээ дэлдэх хүсэл биелүүлэгч
хөгийн барилга ч байна.
Нэг жилд нэг давхар, дахиад өгвөл давхар цонх, мөнгө өгвөл мөнгөн
хаалга баригчид удахгүй удахгүй, маргааш маргаашийн хооронд мянган
хоногтой нөхцөнө
Самбар дээр зурсан барилгыг сайтар арчиж цэвэрлээд саалийн
үнээнийхээ дэлэнг шувтран шувтран баяжиж араар тавьсан барилгуудыг арга
нь энүүхэндээ .
Үнэндээ бол Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд "0,0” дүнтэй
тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг
нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан барилга байгууламжинд судалгаа хийхэд
3-6 жил үргэлжилж байгаа болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтын
санхүүжилтээр хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан
авсан компаниуд ч цөөнгүй байна.
Тэдний топ тавынх нь ажил гүйцэтгэсэн бодит байдал нь доорх маягаар үргэлжилдэг.
"Заг” ХХК : Говь-Алтай аймгийн "Алтай” чуулгын барилгыг зураг
төсөвгүйгээр 2007 оны төсвийн тухай 1,000,0 сая төгрөгөөр баталсан
бөгөөд хэсэгчилсэн зураг төсвийг 3 удаа баталгаажуулан тухай бүрд нь
тендер зарлан төсөвт өртөг 6,295,9 сая төгрөг болсон.
"Си Эйч Си” ХХК: ССАЖЯ-наас Гантэгчилэн хийдийн өргөтгөлийн барилга
гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг тухайн жилийн төсөвт батлагдсан
дүнтэй уялдуулан 5 удаа тендер зарласан ба анх батлагдсан төсөвт өртөг
5,2 дахин буюу 12,892,0 сая төгрөг болж өссөн.
"Нийслэл-Өргөө” ХХК /Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр
хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан авсан, ажлын
гүйцэтгэл хангалтгүй ААН/ Тус компани нь 3 объектод 30,5 тэрбум
төгрөгийн гэрээ байгуулсан.Үүнд: Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх
эмнэлэг /Пума ХХК түншлэл/, ХАА-н их сургуулийн хичээлийн II байрны
барилга, Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилга зэргийн гэрээний
нийт дүн нь 30,543,5 сая төгрөг.
"Алтанбулаг трейд” ХХК /Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр
хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан авсан, ажлын
гүйцэтгэл хангалтгүй ААН/ 3 объектод 8,8 тэрбум төгрөгийн гэрээ
байгуулсан. Архангай аймгийн багшийн коллежийн барилга, Хэнтий аймгийн
Өндөрхаан хотын I сургуулийн барилга, Сүхбаатар дүүргийн III сургуулийн
барилгын гэрээний нийт дүн 8,840,0 төгрөг.
"Арвис интернэйшнл” ХХК /Улсын төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээр
хэрэгжүүлэх барилга байгууламжийг хэд хэдээр давхардуулан авсан, ажлын
гүйцэтгэл хангалтгүй ААН/ Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр хэрэгжүүлэх
гэрээний дүн-4,056,0 сая, Геронотологийн эмнэлгийн үндсэн барилгын
зарим хэсгийг үлдээж тендер зарлан гэрээ байгуулснаас гүйцэтгэл 3-4 жил
үргэлжилсэн ба уг барилга нь 4 блоктой, анхны төсөвт өртөг нь 4,724,6
сая төгрөгөөр экспертизээр баталгаажсан байдаг.
Хэрвээ Үндэсний аудитын газраар 272 обьектын хөрөнгө оруулалтад шалгалт
хийгээгүй байсан бол үр дүн нь ямар аймшигтай гарах нь тодорхой. Учир
нь тэд сурсан зангаараа төсвийг хөрөнгөөс хумсалж, эцэстээ хийсэн
ажилгүй хэрэгжүүлсэн зүйлгүй өнгөрөх байсан нь мэдээж хэрэг. Тиймээс энэ
бүхнийг хэрэгжүүлсэнээр ололттой. Энэ мэтээр төсвийн мөнгийг үр дүнгүй
үрсэн, үрэхийг завдсан, "хавтгайрсан” асуудал нь 2014 оны төсвийг
царцаагаагүй бол үргэлжилж, төсвийн хөрөнгө мөнгө "Авлигачдын золиос”
болсоор л байх болно.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин