Өөрөөр хэлбэл, тус хуулийн 47 дугаар зүйл буюу Ашигт малтмал ашигласны төлбөртэй холбоотой заалтуудыг хүчингүй болгосон юм. Харин Сангийн сайд болон уул уурхайн салбарынханы эсэргүүцээд буй. Цэц асуудлыг хуулийн давхардал үүссэн, журмуудаа захиргааны хууль, актад хүргүүлээгүй гэдэг утга бүхий асуудлаар дээрх шийдвэрээ гаргасан. Ингэснээр УИХ-аас хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүсэн ажлын хэсэг гаргасан юм. Энэхүү
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдаж авч худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх этгээд уг төлбөрийг давхардуулан авах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл. Төсөв тасрах тухайд 2019 оны төсөв 2018 онд батлагдсан. Ингэж их тоогоор тасрах байсан бол хууль нь 2019 оны гуравдугаар сарын 26-нд батлагдсан. Хуулийн дагаж мөрдөх журам нь таван сарын дараа буюу 2019 оны есдүгээр сарын 4-ны өдөр батлагдаж аравдугаар сараас л ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нөхцөл бүрдсэн. Энэ хугацаанд төсөв тасраагүй байж УИХ-ын гишүүн Б.Жавхлан УИХ-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралд оролцсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанд оролцож хэлсэн үгэндээ эрдэс баялгийн салбарын бодлогыг хаасан, үйлдвэрлэл хөгжүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн хуулийн заалтаа засах шаардлагатай байгаагаа ч илэрхийлсэн.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
Үндсэн хуулийн цэцийн гишүүд ээ, та бүхний гаргасан шийдвэрээр ашигт малтмал ашигласны татвар байхгүй болж төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна. Товчхондоо, ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч боллоо. Цэцийн шийдвэрийн дагуу “Оюу толгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс таван толгой”, “Цайрт минерал” зэрэг бүх зэс, алт, нүүрс, төмөр, цайрын уурхайнууд энэ татварыг төлөхгүй болж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд
УИХ туйлын хариуцлагагүй ажиллаж байна. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар худлаа ярьж байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл авахад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. УИХ-ын хийсэн буруу шийдвэрийг цэц зассан. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт ашиглавал олборлогчид 5 хувийн АМНАТ төлнө. Ингэхээр монголын бүх үйлдвэр хаагдана. Гуравдугаар сараас энэ хууль хэрэгжихэд 100 гаруй дотоодын үйлдвэр хаагдсан. Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой.
УИХ-ын дарга Г.Занданшатар
Цэцийн шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг. Иймээс УИХ-аас яаралтай арга хэмжээ авахаар ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын чуулганы Дэгийн болон УИХ-ын тухай хуулиар цэцийн тогтоол гарвал холбогдох хууль, тогтоол, УИХ-ын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 15 хоногт шийдвэрлэнэ гэдэг. Ингэхдээ улсын төсөвт 1.3 их наяд төгрөг тасрах асуудал гаргахгүйгээр Журмын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууьд нэмэлт өөрчлөлт оруулна. Энд яригдаад байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-ийг өөрчлөхөөр Сангийн яамныхан ажиллаж байна. Үүнийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Иймээс төсвийн орлого тасрах, завшигдах байдал үүсэхгүй. Цэц татварыг давхардуулан оногдуулахгүй байх болон нүүрс, зэс зэрэг бусад ашигт малтмалд АМНАТ төлбөрийг хурааж авах журмуудыг Захиргааны хэм хэмжээг тогтоох актад бүртгүүлээгүй гэдэг шалтгаанаар шийдвэрээ гаргасан байдаг. Тэгэхээр энэ тухай асуудлыг бас цэгцэлнэ. Тиймээс АМНАТ-аас аливаа аж ахуйн нэгж завших төлөхгүй өнгөрөх нөхцөл байдал үүсэхгүй. Ер нь АМНАТ огт төлөгдөхгүй бол төвсийн орлого 1.3 их наядаар тасрах эрсдэл бий. Гэхдээ энэ нь цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй байг гэсэн үг биш. Цэцийн шийдвэр бол “Зүйл заалтаа засаж залруул”, “Хууль зүйн хэмжээг санал зөрүүлэхгүй бай” гэсэн шийдвэр юм.
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN