Австрали: "Үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг"
Афганистан: Перс хэлээр "Pashtun буюу Афган үндэстний эх нутаг"
Албани: Уулынханы газар нутаг. "Алб" хэмээх үгийн үндэс нь "цагаан" мөн "уул" гэсэн утга агуулна.
Алжир: Нийслэл Алжир (Algiers) гэсэн үгнээс үүсэлтэй. Францаар Alger харин араб хэлэнд Al Jazair нь арал гэсэн үг.
Андорра: Нэрийн гарал нь тодорхой бус бөгөөд Арабын al-Darra буюу (الدرا, "Ой мод"), Испаниар "Алхах" юмуу эсвэл Өнөөгийн Испани дахь Пиренейн хойгийн Эбро голын эргээр дундад зууны үед амьдарч байсан иргэдийн хэлээр "Ой модот газар нутаг" гэсэн үг хэмээн таамаглаж байгаа юм.
Ангол: Португалийн колонийн үеийн нэрнээс гаралтай бөгөөд "Ндонгийн газар нутаг" гэсэн утгатай.
Антигуа ба Барбуда : Антигуа гэдэг нь Португали хэлний Antego гэсэн үгнээс гаралтай "Эртний, Эрт үеийн" гэсэн утгатай бол Барбуда гэдэг нь нутгийн уугуул иргэдийн сахалтай холбоотой юмуу эсвэл тухайн арлын инжрийн модны харагдах байдалтай холбоотой үүссэн "Сахал" гэсэн утгатай үг юм.
Аргентин: Латинаар бол "аргентум" гэдэг нь мөнгө гэсэн утгатай. Худалдаачид Аргентины Рио-де-ла-Плата /мөнгөн гол/ хэмээх голоор Перугаас мөнгөн эдлэл болон бусад үнэт эрдэнэсийг зөөдөг байжээ. Тэгэхээр Аргентина гэдэг нь мөнгөний газар нутаг гэсэн үг аж.
Армен: Нэрийн үүсэл нь тодорхойгүй боловч МЭӨ 6-р зуунд Armenía хэмээн тэмдэглэгдсэн байдаг ба эртний Грек хэлнээс латин хэлэнд шилжсэн үг гэж үздэг бөгөөд "Армений газар нутаг" гэсэн үг юм.
Австри: Эртний герман хэлний "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ нь латинаар "Хилийн газар нутаг" гэсэн утгатай бөгөөд тухайн үедээ Англи болон Уэльсийн дунд орших газар нутгийг нэрлэж байв.
Азербаяжан: Эртний персийн шашин zoroastrianism-ийн ойлголт болох Atar буюу ариун галын тухай ойлголтоос үүсэлтэй Aturpat гэсэн үгнээс гаралтай бөгөөд "ариун галаар хамгаалагдсан нутаг"гэсэн үг ажээ.
Багами: Испанийн "Baja Mar" ("гүн биш тэнгис") гэсэн үгнээс гаралтай.
Бахрайн: Арабаар al-Baḥrayn буюу "хоёр тэнгис" гэсэн утгатай.
Бангладеш: Санскрит хэлээр бенгали гэсэн үг. Бангладеш нь хоёр үгийн нийлбэр бөгөөд Bangla нь бенгали хэлээр ярьдаг хүмүүсийг нэрлэж байгаа бол Desh гэдэг нь улс орон гэсэн утгатай. Товчхондоо Бангладеш гэдэг нь "Бенгалчуудын газар нутаг" гэсэн үг юм.
Барбадос: Португали хэлний Las Barbadas гэсэн үгнээс гаралтай бөгөөд "өөр нэг сахалт" гэсэн үг бөгөөд энэхүү нэрийн үүсэл нь арлын уугуул иргэдийн сахалтай холбоотой юмуу арлын инжрийн модны харагдах байдалыг нэрлэсэн үгнээс гаралтай байж магадгүй гэж үздэг байна.
Беларус: "Цагаан орос" буюу Беларусь хэлний бел- цагаан, русь- орос гэсэн үгний нийлбэр үг ажээ.
Белги: Кельтийн нэгэн омгийн Латин нэр болох Belgae гэсэн нэрнээс үүсэлтэй гэж үздэг.
Белиз: Нэрийн гарал үүсэл нь тодорхойгүй боловч Белиз гэх нэр нь 17-р зууны эхээр тус газар анх оршин суусан Британийн далайн дээрэмчин "Wallace"-ийн нэрийг Испаниар Белиз гэж нэрлэдэг байснаас үүссэн гэж үздэг.
Бенин: Францын колони байхдаа Dahomey гэж нэрлэгдэж байсан бол 1975 онд Францын колониос гарч өөрийн улсаа Бенин хэмээн нэрлэсэн нь олон үндэснтүүдийн төвийг сахиж өгсөн нэр ажээ. Түүнчлэн Бенин гэдэг нь Арабийн bani буюу "уугуул хүн", "омог" гэсэн үгнээ гаралтай гэж үздэг явдал бас байдаг.
Бразил: Португали хэлний Terra do Brasil буюу Pau-brasil хэмээх үгнээс гаралтай. Португалчууд анх Бразилд ургадаг нэгэн төрлийн модыг хараад Pau-brasil гэж нэрлэсэн бөгөөд Pau- гэдэг нь ерөнхийдөө мод гэсэн үг ба Brasil- гэдэг нь унтрах дөхсөн нүүрсний цог гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл Бразил улсын нэр нь тэнд ургадаг гүн улаан өнгөтэй модны нэрнээс гаралтай ажээ.
Буркина Фасо: "Үнэнч хүмүүсийн газар нутаг". Анх Дээд Вольт хэмээн нэрлэдэг байв. Вольт гэдэг нь Португалийн алтны худалдаачдын өгсөн нэр бөгөөд "мушгираа" "эргэлт" гэсэн үг байжээ. Хожим 1983 онд burkina-faso буюу шударга хүмүүсийн эх орон гэсэн нэртэй болсон байна.
Брунди: "Рунди хэлтнүүдийн эх нутаг" Венгри: "олон арван омгийн нэгдэл".
Венесуэл: "бяцхан Венеци" гэсэн үгний товчилсон хэлбэр
Вьетнам: "өмнөдийн газар нутаг".
Гаити: Tainо омгийн индианчуудын хэлээр бол "өндөр уул" гэсэн утгатай
Гондурас: испани хэлний "гүн" гэсэн утгатай.
Египет: "Птаха бурханы гэгээн сүм"
Замби: Замбези хэмээх голын нэрнээс үүсэлтэй.
Зимбаб: "чулуун байшин".
Индонези: грек хэлний "арал" гэсэн үгнээс гаралтай.
Ирак: эртний еврей хэлний "Uruk" буюу "хоёр голын дунд" гэсэн утгатай. Тигр болон Евфрат голыг хэлж байна.
Иран: "Aryans" буюу "эрх чөлөний эх орон" хэмээсэн утгатай.
Исланди: "мөсөн газар нутаг"
Коморын арал: араб хэлний "Djazair al Kamar" буюу "сарны аралууд" гэсэн утгатай.
Коста-Рика: "баян эрэг" гэсэн испан үг.
Кувейт: араб хэлний "Kut" гэдэг үгнээс гаралтай. Энэ нь "цайз" гэсэн утгай аж.
Ливан: еврей хэлнээс "цагаан уулс" хэмээн орчуулагдана.
Либери: лат. Liber гэдэг нь "эрх чөлөөтэй" гэсэн үг.
Лихтенштейн: "зөөлөн чулуу".
Люксембург: кельт хэлний "Lucilem" - "бяцхан", герман хэлний "burg" буюу "шигтгээ" гэсэн үгсээс бүтсэн нэр. "Бяцхан шигтгээ".
Малайз: "мalay-чуудын нутаг".
Мальдив: санскрит хэлний mahal гэдэг нь "ордон" харин diva нь "арал" гэсэн утгатай.
Мальт: финик хэлээр "оромж" гэсэн утгатай.
Марокко: Маракеш гэсэн хотын нэрнээс үүсэлтэй.
Микронези: грекээр "бяцхан арал".
Намиби: "Намиб" цөлийн нэр. "Намиб" гэдэг нь "юу ч үгүй газар нутаг" гэсэн утгатай.
Нигер: нутгийн африк хэлээр "Ni Gir", гэдэг үгнээс гаралтай бөгөөд энэ нь "Гир гол" гэсэн үг.
Нидерланд: германаар "доод газар".
Пакистан: холбоо нэр. Пенжаб, Афганистан, Кашмир, Иран, Синд, Тохаристан гэсэн үгсийн товчилсон холбоос
Палестин: "булаан эзлэгчийн газар нутаг". "Philistines" хэмээх еврей үгийн үндэс нь "булаан эзлэгч" гэсэн утгатай.
Польш: германы pоlen буюу "тал нутаг" гэсэн утгатай.
Сальвадор: "авралт"
Сингапур: санскрит хэлний Simhapura гэдэг үгнээс гаралтай. Энэ нь "арслангуудын хот" гэсэн утгатай.
Судан: араб хэлний Bilad as-Sudan гэсэн үгнээс гаралтай. Утга нь "харуудын газар нутаг".
Сьерра-Леон: "арслангуудын уулс". Португаль нэр
Тайланд: тай хэлээр "эрх чөлөөт газар нутаг"
Танзани: - Танганьика ба Занзибар хэмээх хоёр мужийн нэрний нийлбэр.
Тимор: малай хэлний timur гэдэг нь "дорно" гэсэн утгатай.
Филиппин: " Филипп хааны газар нутаг"
Франц: "франкуудын газар нутаг"
Швейцар: немец хэлэнд "Schweitz" гэдэг нь "намаг" гэсэн утгатай.
Швед: "Сви (Svea) хүмүүс".
Шри-Ланк: "гайхамшигтай арал" гэсэн санскрит үг.
Этиоп: лат. хэлний "Aethiоpia" гэдэг нь "харуудын нутаг" гэсэн утгатай. Энэтхэг: Эртний Перс хэлний Хинду /"Индын орон", тодруулбал "Инд мөрөн+орон"/ гэдгээс Согд, Уйгураар дамжин Монгол хэлэнд Энэтхэг хэмээн нэрлэгджээ. Өрнөдөд дэлгэрсэн Индиа, Индия гэдэг нь мөн адил Хинду гэдгээс үүссэн байна.
Ямайк: нутгийн индианчуудын хэлэнд "нamaica" гэдэг нь ой мод, ус ны газар нутаг гэсэн утга агуулдаг.
Япон: Nippоn-gu tо Nihоn-gu гэсэн үгийг Nihоn эсвэл Nippоn хэмээн товчилжээ. Утга нь "наран ургах зүгийн орон"
Д.Анх