Зиа хөдөө гадаа явалгүй удсан хүн
байна шүү дээ. Тэгсэн дээр үед скаутынхантай хамт бичиж байсан уур
амьсгалын өөрчлөлтийн талаар мэдлэг олгох, энэ асуудалд олон нийтийн
анхаарлыг хандуулах чиглэлээрх төсөл маань батлагдаад улс даяар зохион
байгуулагдахаар болсон байна.
Би энэ төслийн хүүхдүүдэд зориулсан
гарын авлага болон зарим үйл ажиллагааных нь дэлгэрэнгүйг бичсэн юм.
Тэгээд төслөө танилцуулах, орон нутагт удирдан явуулах насанд хүрэгчид,
хүүхдүүдийг сонгох, сургах зорилготой ажлаар зүүн гурван аймгаар салхи,
шуурга шиг /маш давчуу цаг дор гэсэн санааа/ явчихаад ирлээ.
Энэ үед авсан зурагнуудаа толилуулнаа гэчихээд амжихгүй байсан тул өнөөдрөөс ганц нэгээр нь хүргэхээр шийдлээ.
Эхний бүлэгт явсан маршрутаа танилцуулна. Олон үгийг орхин зургаар үзүүлнээ.
Улаанбаатар-Өндөрхаан-Чойбалсан-Эрдэнэцагаан-БаруунУрт-Мөнххаан-Өндөрхаан-УБ
гэсэн машруттай явлаа. Нийт замын урт ойролцоогоор 2000 гаруй км
Өдөртөө багтаан Чойбалсан орох байсан тул өглөө эрт гарлаа. 6 цаг гэхэд хотын гудамж сэлүүхэн, сайхан байсан шүү.
Эзэн Чингэс хаан маань өглөөний нарны туяанд гялтагнан гялбалзсаар биднийг гаргаж өгсөн
Хэнтий аймаг хүртэл хар замаар явах тул сайхан байна. Өглөөний сэрүүнд зам ч урагштай сайхан байлаа.
Эрт гарсан хүмүүс гэсэндээ Бага-Нуурынханг бараг л ажилдаа цуглаж амжаагүй байхад дайраад гарлаа.
ИРж яваа цаг сайхан юмаа. Нар ээгээд эхэлмэгц л хөндий дүүрэн униар татаад.
Амралтын
өдөр байсан болохоор Хэнтийн төвөөр хөл хөдөлгөөн багатай сэлүүхэн
байлааа. Хэнтийн скаутын зөвлөлийн даргынхаар орж хоол идээд шууд
хөдөллөө.
17 цаг өнгөрч байхад домогт Хэрлэн Барс хотын дэргэд ирлээ. /Энд нилээд хэдэн зураг авсан дараа нэг багцалж оруулнаа/
Зиа тэгээд
Дорнодод хоночихоод өглөө нь Хүүхдийн төлөө хэлтэс дээр үндсэн ажлаа
хийж амжууллаа. Нэг гоё хиймэл нууртай болсон байсан. Тэрний зургийг
нилээд дарсан. Тэгж байгаад нэг цувралдаа оруулнаа.
Ажлаа үдээс
өмнө амжуулчихаад, нэг хоол идэж аваад Эрдэнэцагаанруу гарлаа. Миний
төрсөн нутаг шүү дээ. Эмээтэйгээ золгох гэж зам хазайсан хэрэг.ЭНэ уул
бол Дорнод аймгийнханы шүтдэг Хан Уул гэдэг хайрхан. Нэг ёслоод л
өнгөрсөн дөө.
Орой
тийшээгээ зам дагуу борооо ороод чийг ханхлаад сайхан байсан шүү.
Эрдэнэцагаанд эмээтэйгээ золгочихход нэг хоол идэж аваад зам ойртон
Хонгорын голд байх ахындаа очиж хоносон.
Орой ах
нартайгаа мар мар хийн элдэв сонин ярьж суухад бороо шиврээд сайхан
байсан даа. Харин өглөө бостол бороо маань цас болоод шуурчихсан байлаа.
Цав цагаан талд нар мандахыг авсан. Айлын төл малны зураг ч их авсан.
Бас л тусад нь нэг бичлэг болгож оруулнаа.
Өглөө
сайхан борцтой хоол идэж аваад хөдөллөө дөө. Тэнгэр цэлмээд сайхан өглөө
байлаа. Алсаас Зотол хан ууландаа мөргөөд гарлаа. Өглөөнөөс хойш үүлэнд
умбаж байгаад их холдсон хойно цэлмэж дүрсийг нь буулгаж авсан.
Цагаан
зээрийн нутаг шүү дээ. Дорнодоос эхлээд л зам дагуу цагаан зээрийн том,
жижиг сүргүүдтэй хачин их тааралдсан. Шүлхий тарьсан хэрэгтэй байсан
боловч айхтар цөөрөөгүй нь харагдаж байлаа. Тод сайхан зурагнууд
оруулнаа.
Давхисаар
яг 11 цаг гэхэд товлосон сургалтаа хийхээр Баруун-Урт хотд ирлээ.
Талбайгаа хачин сайхан болгосон байна. Хүүхдүүд дээр нь янз бүрийн
зүйлээр гулгаад гоё л харагдаж байсан. Орой нь аймгийн нийтийн бүжгийн
зураг авсан дараа оруулнаа. Нээх л олон дараа оруулах болчихлоо доо.
Баруун-Уртад
хоноод мөн л өглөө эртлэн гарсан бид Мөнххаан сумынханыг босч амжаагүй
байхад Даншигын их аварга Буянтогтохын хөшөөн дээр ирчихсэн байлаа.
Сайхан хөшөө шүү.
Хамгийн
сүүлийн аймаг болох Хэнтий аймгийн төвд 11,30 гэхэд ирсэн бөгөөд ажил
хэрэг хачин сайхан бүтэж байлаа. Эндээ үздээс хойш нь скаутын
хүүхдүүддээ сургалт явуулсан тул сайхан амарлаа. Өглөө эрт хөдлөнө шүү
дээ.
Өглөө эрт
гарсан бид нар үд болоогүй байхад Цонжин болдогт ирсэн байлаа. Сайхан
аялсан шүү. Ер нь өглөө эрт гарч давхих гоё юм билээ шүү. Ямар ч байсан 3
цуврал бичлэг болгож оруулнаа.
Зургийг Nikon 40D камераар 18-55 дуран ашиглан авсан.
АНЖГАЙ