БЗД-ийн 14-р хороо,Монголын нэгдсэн хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн бэлтгэл офицер Б.Доржзовд
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч таны энэ өдрийн мэндийг мэдэхийн далимд хойно дурдсан хэдэн асуултад хариулт авах гэсэн юмаа.
Энэ бол зөвхөн миний хүсэл биш нийт монголчуудын хүсэл юм шүү гэдгийг анхаарна бизээ. Эдгээр асуултуудад хариу өгөх эсэх нь таны мэдэл боловч хэрэв хариулбал ард түмний эргэлзээ хагас дутуу ч гэсэн тайлагдаж мэдэх боловч хариулахгүй байвал хагас дутуу хариулснаас ч илүү ашигтай байж мэднэ гэж би мунхаглаж суунам. Ингээд асуудалдаа оръё.
1. Ц.Элбэгдорж ,С-Зоригийн аллагын учир шалтгааныг өөрөөсөө хөндийрүүлж, олон түмний санал бодлыг төөрөгдүүлэхийн тулд Ж.Хүрэлбаатар гэдэг хүнд захиалга өгч "С.Зоригийг хөнөөсөн хэрэг" гэдэг зохиомол ном бичүүлсэн гэж яригддаг тэр ямар учиртай юм бэ? Харин энэ далиманд зориуд тэмдэглэхэд :Өвөр-монголын "Хоолон гол" ххк -ны менежер ажилтай байсан Зуунаст нь Ц.Ганхуяг та хоёрт өгч алдсан 2 вагон лаа , 2 вагон өвлийн гуталныхаа үнийг авах гэж Монголд ирээд яаж мөрдөгдөж ,мөшгөгдөж зовж зүдэрч байсныг сайн мэдэх хүмүүс одоо ч сэрүүн тунгалаг байгаа шүү гэдгийг санаж явахад илүүдэхгүй л болов уу. Хамгийн сүүлд Ялалт-ын талбайд байсан Монголын нэгдсэн хөдөлгөөний "МНХ" байранд 7-8 хонож байтал нь хар хувцастай 3 залуу ирээд л Зуунастыг баривчилсан. Тэгэхэд нь тэнд байсан хөгшин залуу хүмүүс Зууннастыг хамгаалан зодоон цохиондоо тулахад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсэг хүмүүс зохицуулсан юм. Тэр үед Зуунастыг авч явсан 3 залуу олон түмний шаардлагад аргагүйдэн "Бид энэ хүнийг баривчилж яаралтай Эрээн дээр хүрэг гэсэн юм гэсэн тайлбар хэлж байсан. Сүүлд сонсож байхад нөгөө 3 хүний нэг нь вокзал дээр үлдэж 2 нь Зуунастыг Эрээн дээр биечлэн хүргэсэн байснаар барахгүй паспортыг нь дахин Монголд нэвтрэхгүйгээр хүчингүй болгуулсан юм гэнэ билээ. Ер нь Зуунаст түүнээс хойш Монголд огт хөл тавиагүй байж байгаад 1998 оны 3-р сард Эрээн дээр бусдын гарт амь алдсан гэдэг. Гэтэл энэ аллагыг Өвөр-Монголчууд үзэхдээ ар Монголын эрх бүхий хүний захиалгаар хийгдсэн зүйл гэж ярилцдаг гэсэн. Энэ ч бас үндэстэй байх магадлалтай юм билээ.Учир нь Ц.Элбэгдорж өөрийн гарын хүмүүсийг Шилийн гол аймаг Хөх хот хүртэл явуулж Зуунастын байгаа газрыг сураглуулж байсан гэсэн яриа байдгийг уг "захиалгат" гэгдэх номд ч дурдсан байна билээ.
2. Ц.Элбэгдорж ,Э-Бат-Үүл 2 Лениний болон жанжны хөшөөг буулгаж Лениний хөшөөний суурин дээр Э.Бат-Үүлийн,жанжны хөшөөний суурин дээр Ц.Элбэгдорж өөрийнхөө хөшөөг босгох гэнэ гэсэн яриа өтгөн өвсөнд ассан түймэр шиг нэг үе ихээхэн дуулиантай яригдаж ирсэнээ гэнэт намжсан. Энэ нь бэлтгэл офицеруудын холбооноос хэрэв жанжны хөшөөнд хэн нэгэн гар хүрэх аваас зэвсэг хэрэглэн таслан зогсоонол, ер нь иргэний дайнд ч хүрэхийг үгүйсгэх аргагүй гэсэн хатуу сануулганаас болсон гэсэн яриа үнэн эсэх?
3. Хархоринд очиж ах дүүстэйгээ ургийн баяр хийгээд хоорондоо муудалцан Ерөнхийлөгч та уурандаа нэлээд халамцуу машинаа өөрөө бариад, жолоочоо ардаа суулган, харин хажуудаа өөрийнхөө суудалд нэгэн залуухан эмэгтэйг суулгаад хөдөлсөн гэдгийг таны хашааны чинь үүднээс гаргаж өгсөн хар-хорин сумын иргэн Н.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн сонинд ярилцлага өгсөн байсан. Тэгвэл залуу эмэгтэй хэн байсан Бэ?
4. Таныг хүний амь хөнөөсөн этгээдийг Монголын хууль хяналтын байгууллагуудад удирдах ажилд томилж өөрийнхөө үйлдсэн ноцтой хэргүүдийгхань ижлээрээ хамгааллуулдаг гэсэн яриа түгээмэл байдаг. Үүнд: Улсын дээд шүүхийн Лүндэндорждагнуулын газрын дарга Хурц нарыг тод нэрэлдэгээр барахгүй энэ хүмүүс ийм өндөр алба хаших байтугай онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байх ёстой хүмүүс гэж УИХ-ын хуралдаан дээр гишүүд ярьдаг, Гэтэл энэ хүмүүсийн суудалд хөдөлгөөн орох нь байтугай улам л батжаад байдгийн учир нь хэнд байна вэ ?
5. Ерөнхийлөгч таныг Солонгосын нэгэн шашны байгууллагаас Монгол Улсын нэрийг барьж нэлээд хэмжээний мөнгө аваад түүнээсээ нэг төгрөг ч улсын төсөвт тушаалгүй өөрөө идсэн гэдэг Энэ үнэн үү?
Эрхэм Ерөнхийлөгч та өөрийгөө боддог бол эдгээр зүйлд хариу өгөх биз гэж бодож үүнийг цоохорлов.