Европын Хүннү улс гүрний төв яваандаа, баруун тийшээ нүүж Кавказын
хойт талын Меутисаас Транссилваниа, цаашлан Унгар улсын Будапешт хотын
орчимд, эртний Сикамбриа хотод хүрч тогтов. Зуслан нь одоогийн Сегед
хотын хавьд бий болов. Кавказ нь тухайн цагийн Хүннүчүүдийн зүүн гарын
төв болсон, түүний эзнээр хааны нэгэн ах дүү суусан байж магадгүй.
Хүннүчүүдийг манай эрины 378-453 онд хоорондоо нэг ч улсын цэрэг ялж
чадаагүй юм. Манай эрины 451 оны Каталаунут байлдаанд ч мөн Хүннү ялж,
энэхүү ялалтын тухай баримт эртний унгарын түүхэн эх сурвалжид
тэмдэглэгдэн үлдсэн байна. Яг энэ үйл явдалын дараа Аттила хаан
өөрийгөө "Тэнгэрийн ташуур” хэмээн нэрлэсэн байдаг.
Хүннүчүүд ч дангаараа биш харин өөрийн холбоотонтойгоо нийлсэн улс
гүрэн байгуулав. Хүннү хааны зэрэг зиндаа, яг л Ромын эзэн хаантай адил
эрх тэгш байж, тэр хоёрыг басилеус гэсэн эртний цол хэргэмээр
тэмдэглэсэн байв. Үүнээс гадна Хүннү хаан, скифийн хааны зэргийг ч авав.
Хүннү улс гүрэн дотор Хүннүчүүд өөрсдөдөө хамгийн их нөлөөтэй байжээ.
Гэвч бусад угсаатан ч, Хүннүгийн төр улсын засаг захиргаанд ч өндөр
тушаалыг эзэлж байв. Жишээлбэл, Аттилагийн туслах доод тушаалын зарим
дарга нар, Ром гаралтай, цэргийн жанжин Скифи Гут, Гепид зэрэг хүмүүсээс
бүрдсэн. Европын түүхэнд хамгийн том, өндөр соёлт улс гүрнээ Хүннүчүүд
бий болгож, дараагаар ийм тэвчээртэй, ухаалаг улс гүрнийг өрнө дахины
ямар ч улсууд, хэзээ ч байгуулж чадаагүй.
Европын Хүннүчүүд яг хаанаас ирсэн, ямар угсаа гарлын хүмүүс байсныг
тодруулахад сүүлийн хэдэн жилийн судалгааг нягтлан үзэх ёстой. Уг
асуудлын талаар маш олон таамаглал үүсэн гарсан учраас би одоо сүүлийн
жилүүдийн зарим үр дүнг, үзүүлж тэдгээрийг эртний түүхэн эх сурвалж
бичгүүдтэй харьцуулан авч үзэх шаардлагатай.
Хүннүчүүдийн гол хэсэг МЭӨ 1-р зууны турш Төв Азиас Жижи хааны
хүүгийн удирдлагаар гарчээ. Тэр өөрийн ах, Хухане хаантай, хааны орын
төлөө тэмцэлдэж сүүлээр Хүннүгийн Хухане хаан, хятадын Хан улсын эзэн
хаантай нэгдэж өөрсдийн харьяат болох тэр хэсгийн хүннү нарыг хятадын
хилийн цэргүүд болгов. Тэд нар МЭ 6-р зууны үед ч Умард Хятадын газар
нутагт амьдарсаар, манай эрины 4-5-р зууны турш хэдэн Хүннү улсыг
байгуулжээ. Уг түүхэн эх баримт эртний Хятадын түүхэн эх сурвалжид бий.
Баруун тийшээ нүүсэн Хүннү нарын туулж өнгөрүүлсэн замыг, эртний
Хятадын түүхэн эх сурвалжийн дагуу мэдэж болно. Мөн үүнийг археологийн
олдворууд давхар сайн тодруулж байна. Тэд нар Алтай уулыг давж цаашдаа
хоёр хэсэг лав хуваагдсан байна. Гол хэсэг болох Хүннү хааны угсаа нь
Өмнө-Сибирийн тийшээ яг нүүдлийн соёл иргэншилт овог аймгуудын суух
газарт очиж, тэд нартай холбоо барьж анд бололцохоор хамтран улс гүрнээ
байгуулсан бололтой. Нөгөө нэг хэсэг нь Минусинскийн сав газарт очиж
суурьшсан. Баруун тийшээ зогсолтгүй нүүсээр явсан Хүннүчүүдын хаан нь
Жижи байжээ.Түүнийг МЭӨ 36 онд нэгэн хотод баригдаж алсан гэх мөртөө,
түүнийн хүү нар Хүннүчүүдийг цаашаа удирдаж байв гэж үзсэн бололтой.
Яагаад гэвэл түүний үр сад тасарсан тухай нэг ч мэдээ байхгүй. Өөр нэг
баримт гэвэл Хүннүгийн хаанууд маш олон хүүхэдтэй байв, "Аттила хаан 60
гаруй хүүхэдтэй, скифийн Аттила хаан 80 гаруй хүүтэй байв” гэх зэрэг
мэдээ баримт байна. Гол хэсгийн Хүннүчүүдийн талаар түүхийн эх сурвалж
бичиг маш цөөхөн үлдэж, яагаад гэвэл, тэд нарын сууж байсан газар нутагт
амьдарч байсан нүүдлийн овог аймгуудад бичгийн эх сурвалжийн тэмдэглэл
үлдээгүй. Тэд нарын тухай анхны мэдээ нь Диунүсүс Перигетесийн МЭ 117
онд бичиж тэмдэглэсэн байна. Үүнд хүннүчүүд Кавказын умард хэсэгт
амьдарсаар байв гэжээ. Тэд нарын тухай уг бичгийн сурвалжийн тэмдэглэл
бичихэээс ч өмнө тэд нар уг нутагт ирж суурьшсан байж магадгуй. Оросын
Сергей Боталов гэдэг археологич хэдэн орос эрдэмтэдтэй хамт хүннүчүүдийн
эхийн хэсэг МЭӨ 1-р зууны үед Европод аланчуудтай хамт ирлээ гэж
археологийн олдворуудад тулгуурлан авч үздэг. Тэд нарыг хожуу үеийн
сарматын археологийн соёл болон МЭ 2-4-р зуун хүннүтэй харьцуулах
шаардлагатай гэжээ.
Хүннүчүүд дундад азийн аланчуудын нягт холбоотон байж унгарын эртний
түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн баримтаар хүннүгийн өвөг дээдэс
Хунор ба унгарчуудын өвөө Магур Кавказын хавьд Дуло гэдэг алан хааны
охиныг булаан авч эхнэрээр болгов гэжээ. Уг тэмдэглэл аланчуудтай
тогтоосон холбооны тухай нэгэн мэдээ байв. Хүннү болон аланчууд үнэндээ
холбоотон байж, тэд нар хамтран ч Европод очих боломж байна. Боталовын
тайлбараар нүүдлийн овог аймгийн талаар голдуу гадаад улсын зүтгэлтэн
мэдээ бичиж, тэд нар уг угсаатан яг нэгэн газар, хэзээ ирэх, хэзээ
суурьшсан тухай бичиж тэмдэглээгүй, ийм учраас бид нарт одоогоор яг
тодорхой мэдээ байхгүй. Ийм нөхцөлд хүннүчүүдийн тухай тодорхой мэдээ
тухайлбал Кавказад хэзээ ирсэн цаг хугацааг мэдэх боломжгүй болгосон.
Мэдээж, тэд нар дангаараа биш харин алан болон сарматын холбоотонтой
хамтран тэнд ирж сууж бололтой.
Кавказ болон Зүүн Европын хүннүчүүдийн талаар МЭ-ний 3-р зуунаас
бичгийн сурвалжийн мэдээ харьцангуй их болж байна. Яагаад гэвэл
аланчуудтай хамт Кавказын цаана тийшээ хэд хэдэн байлдаан хийжээ. Тэр
үед скифийн төв асан меутисын хавь газар нь аль хэдийн Хүннүгийн төв
нутаг болсон байв. Унгарын эртний түүхэн эх сурвалж болон Ёрданесын
тэмдэглэлийн дагуу хүннүчүүд манай эрины 370 онууд, баруун тийшээ
нүүсэн. Манай унгарын эртний түүхэн эх сурвалжид яг уг цаг хугацааг
тэмдэглэвч, тэд нар уг тохиолдолын талаар бичиж, уг газар болон Скифид
хүннүчүүдийн тоо ихээр өсч тэнд цаашдаа хэвээрээ суух боломжгүй болж
байсан учраас тэндхийн Хүннүчүүд манай эрины 373 онд тэндээс нүүж баруун
тийшээ хүрсэн гэж тогтоов. Тэд нараас буюу 108 овгоос арвантаа 100
мянган цэргийг сонгож тэд нараас удирдагч болон "капитан” томилогдож,
цаашаа аян дайнаа явуулав. Бусад хүннү нар Скифид эх орноо аврахаар
үлдэв. Унгарын эртний түүхэн эх сурвалжид хүннүчүүдийн түрүүнд Европын
аль хэсэгт, тэд нартай ижил аж амьдрал, соёл иргэншилт хүмүүс байна гэж
мэдсэн. Түрэг хэлээр уншигдах Тарихи Үнгүрүс хэмээх түүхэн эх сурвалжид
Паннониад сууж асан, хүннү нарын хэсэг тэд нарт элч явуулж, тэд нарыг
Ромын эзэмшилээс чөлөөлөхийг хүссэн. Уг тэмдэглэлийг археологийн
малтлага судалгаагаар илэрсэн баримтыг үндэслэн, яг Паннониад нэгэн
хэсэг хүннү Интерсикад манай эрины 378 оны өмнө сууж цэргийн алба
явуулав. Тэд нар дорнодын хүннүтэй ямар ч холбоотой байж магадгүй,
яагаад гэвэл Дунай мөрний наана талд нүүдлийн соёл иргэншилт сарматчууд
амьдран, тэд нартай хүннүчүүд найрсаг харилцаатай байв гэж Ром болон
Унгарын эртний түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн ийм мэдээ байна. . . .
Үргэлжлэл дараагийн нийтлэлд
Эх сурвалж: "Та Монголоо мэдэх үү” төслийн хүрээнд тавигдсан Унгарын Монгол судлаач Монголч эрдэмтэн, доктор Борбала Обрусаншкигийн илтгэл