2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн удирдах ажилтны ээлжит
шуурхай хуралдаан болж өнгөрлөө. Хуралдааны эхэнд "Өнгөрсөн 7 хоногт”
болон "Нээлттэй утас-70582233” утсаны мэдээллийг танилцууллаа. Тус
утсанд анх байгуулагдсан цагаас эхлээд нийт 1498 иргэн хандсан байна.
Өнгөрсөн 7 хоногт буюу 03 дугаар сарын 31 04-р сарын 04-ны өдрүүдэд тус
утсанд 10 иргэн ханджээ. Ирсэн асуудлуудын зургааг нь шийдвэрлэж,
дөрвөн асуудлууд нь шийдвэрлэх шатандаа яваа юм.
Энэ онд Чойбалсан хотыг ногоон хот болгох ажлын хүрээнд аймгийн Засаг
даргын захирамжаар 18 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан 25
ажил бүхий төлөвлөгөө батлуулан ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг
гишүүдээ 4 дэд ажлын хэсэгт хуваан гудамж, зам талбайд хийгдэх
ажлуудыг хуваарилан авч хариуцан ажиллаж байна.
Нийтийн эзэмшил дэх 6 талбайд хийгдэх ногоон байгууламжийн ажлын
зургийг бэлтгэж, цэцгийн үр, үрслэг модны суулгацын тоог гаргаж, талбайн
хэмжээг тогтоосон байна.
БНХАУ-ын ӨМӨЗО -ны Хайлаар хоттой хот цэцэрлэгжүүлэх, үр, үрслэг, модны
суулгац нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаа
эхлээд байна.
Аймгийн ЗДТГ-аас 2300 уут цэцгийн үр, 10,000ш бортого, 200ш цэцгийн тавиурууд авах зардлыг гаргаж бэлтгүүлээд байна.
Хот чимэглэлийн модны суулгацын зах зээл дэх үнийг судалгааг хийж үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 6-8 нд зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр аймгийн Засаг даргын уриалгыг сурталчилж
шторкууд цацаж цэцэг тарих зөвлөгөө, хичээл бэлтгэн явуулж байна.
Бүх нийтээр мод тарих аян 5 дугаар сарын 9-10 нд хийхээр төлөвлөж байна.
Хортон шавжийн судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагаар аймгийн төвийн
ногоон байгууламжид хортон шавж, өвчний судалгаа, устгал хийлгэнэ.
Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг цэцэрлэгжүүлэх ажлыг
албан байгууллага, ААН-үүдэд хуваарилж хийлгэхээр батлаад байна.
Мандлын цэцгийн үрслэг ургуулсан байгууллага, ААН, иргэдээс үрслэг
ширхэгийг нь 500 төгрөгөөр худалдаж авахаар төлөвлөөд байгаа талаар
аймгийн Байгаль орчны газрын Ойн албаны дарга С. Мөнхсайхан танилцуулж
мэдээлэл хийлээ.
Дорнод аймгийн хаваржилт цаг үеийн байдлын талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга А.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
2013 оны жилийн эцсийн мал тооллогоор 14 сумын 3738 малчин өрхөд 1220143
толгой мал хаваржиж байна. Том малын зүй бус хорогдол: 1967 толгой
энэ нь нийт малын 0,2 хувь үүнээс тэмээ 12, адуу 135, үхэр 185, хонь
776, ямаа 859 толгой.
Төл бойжилт
Энэ онд бойжуулах төл: Ботго 722 толгой, унага 36496 толгой ,
тугал 39210 толгой, хурга 246169 толгой , ишиг 132847 толгой нийт
450,000 толгой төл бойжуулна.
Мал төлөлт: Төллөсөн эх мал бүгд 21490 үүнээс ингэ 108, гүү 670
үнээ 2596, эм хонь 10487, эм ямаа 7629 байна. Нийт төллөх эх малын 3,9
хувь төллөсөн ба нийт гарсан төлийн хорогдол нь 1,5 хувь буюу 332 толгой
байна.
Бойжиж буй төл: Нийт 21401 толгой үүнээс Ботго 105, унага 664, тугал 2570, хурга 10495, ишиг 7567 толгой төл бойжиж байна.
Аймгийн аюулгүйн нөөц
Аймгийн аюулгүй нөөцийн 340 тн өвс бэлтгэсэн үүнээс 1233 боодол
өвсийг 2,423,0 борлуулсан. Одоогийн байдлаар 309,2 тн үлдэгдэл байна.
МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭЛТЭС
Вакцинжуулалтын талаар:
Аймгийн засаг даргын А/94-р захирамж ҮХААГазрын даргын А/08
тушаалаар эрсдэл өндөр бүхий 8 сумын 65,5 мян.толгой үхэр сүрэгт 2-р
ээлжийн давтан тарилга 2014 оны 3 дугаар сарын 20-нд эхлэн 2014 оны 04
сарын 04 байдлаар 63,3 мян/тол үхэр хамрагдаж 96.6 хувийн гүйцэтгэлтэй
дууссан.
Ажлын хэсэгт:
-Хувийн хэвшлийн 21-н мал эмнэлэг аж ахуй нэгж,
-26-н ажлын хэсэг,
-37 малын их бага эмч
-49-н мал баригч
-29-н авто машин вакцинжуулалтанд гараад байна.
Орон нутгийн вакцинжуулалтын талаар
Аймгийн хэмжээнд 11 нэр төрлийн орон нутгийн халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх вакцинаар 1,2 сая.толгой мал амьтан хамрагдах
төлөвлөгөөтэй.
Графикт хугацааны дагуу ДХХ, Боом, Дуут өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт явагдаж байна.
Вакцины татан авалт 47,7% тай байна.
Баяндун суманд үүссэн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Сумын засаг даргын 2014 оны 3-р сарын 21 ны А/16 захирамж гарч
хязгаарлалтын дэглэм тогтоон чононд уруулсан болон эзэнгүй золбин нохой
устгах ажлын хэсэг гарч нийт 89 нохой устгаж 46 өрхийн мэдрэмтгий
үхэр-599, адуу-22 хонь-32, ямаа-102, нохой-32, муур-7 вакцинжуулж,
устгал хийсэн нүх болон 10 гаран айлын нийт 20150 м2 орчим талбайд
ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.
Тус сум 2014 оны 4-р сарын 4 ны өдөр хязгаарлалатын дэглэмээ цуцалсан.
2014 оны 4-р сарын 04-ны өдрийн 15 цагт Баян-уул сумаас ирсэн үхрийн
дээжинд галзуу өвчний үүсгэгч илрүүлэх зорилгоор тестийн сорил тавихад
дээж эерэг урвалтай гарч УМЭАЦЛ-т онош баталгаажуулахаар хүргэгдээд
байна.
Газар тариалангийн өнөөгийн байдал
2014 онд аймгийн хэмжээнд 33,2 мян/га 13 аж ахуй нэгжийн 14 тариа
бригадууд, бүх сумдын Агро паркууд болон өрхийн тариалангийн үйлдвэрлэл
эрхлэгчид тариалалт хийхээр төлөвлөөд бэлтгэл ажил хийгдэж байна.
Энэ онд аж ахуй нэгжүүд 10,8 мян/га улаан буудай, 16,1 мян/га-д 9 аж
ахуй нэгж рапс, үлдсэн талбайд нь арвай, эмийн ургамал, малын тэжээл
тариалахаар төлөвлөөд байгаа бөгөөд өнгөрсөн оны ургацаас улаан буудайн
үр 955 тн нөөцөлж, 766 тн үр дутагдахыг ҮХААЯаманд захиалгыг хүргүүлэн
ажилаад байна.
Бусад төрлийн тарималын үрийг аж ахуй нэгжүүд өөрсдийн нөөц боломжоо
ашиглан бүрдүүлэх бөгөөд үрийн төмсний хүрэлцээ хангамж дутагдалтай
байна. Үүнд аймгийн хэмжээгээр энэ онд 256 га-д төмс тариалах бөгөөд
үүний 80 % буюу 512 тн үрийг дотоод нөөц боломж ашиглан тариалах боломж
20 хувь буюу 128 тн үрийг сорт нь тодорхойгүй үрээр тариалах юм.
• Хүнсний ногооний тариалалтанд шаардагдах үрийг Монголын хөдөөг
шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбооны Дорнод салбар сумдаас авч
нэгтгэн төвөөсөө татан авалт хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд Дорнод
бүсийн ХААСЭШҮТөв бусад төрлийн үр худалдан борлуулах юм.
• Аймгийн засаг даргын 2014.02.19 өдрийн А/65 тоот захирамжаар 9
хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан Газар тариалангийн
үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого боловсруулах ажил хийгдэж эхлээд
байна.
• 4сарын 11 нд тариаланчдын зөвлөгөөн хийхээр төлөвлөөд аймгийн
ЗДТГазрын ХБХэлтэст төсөл оруулаад бэлтгэл ажил хийгдэж байгаа юм.