“Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Д.Сүндийгийн хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд танилцуулъя. Д.Сүндийгийн орлого 238 сая 317 мянга, гэр бүлийнх нь орлого 36 сая 305 мянган төгрөг. Амины хоёр, нийтийн дөрөв, үйлчилгээний зориулалтын гурав, бусад (өвөлжөө, хаваржаа, хүлэмж) нэг орон сууцтай, зургаан авто зогсоолтой.
Тэрээр эдгээр үл хөдлөх хөрөнгөө 23 тэрбум, 65 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 406 сая төгрөгөөр үнэлэгдэх жип болон туулах чадвар өндөр, Lexus-570 загварын машинтай бөгөөд 20 сая төгрөгийн үнэ бүхий газар, 272 сая төгрөгийн үнэт эдлэлтэй аж. Үүний сацуу тэрээр нэг тэрбум, 645 сая, 124 мянган төгрөгийн хадгаламжтай юм байна.
Д.Сүндий нь Нэткапитал Финанс Корпораци ХХК, Нэткаптал Авто ХХК, Нэткапитал Финанс групп, Нэткапитал Мобайл ХХК, Нэт Академи ХХК, Нэткапитал холдинг ХХК, Нэткапитал Девелопер ХХК, Нэткапитал ТРД ХХК, Ардчилал хөгжил академи, Сүндий сан, Эрдэнэс Таван Толгой ХК-д хөрөнгө оруулж, ихэнхийг нь эзэмшдэг байна.
Ж.Бат