Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 10. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 24. Буд гараг. Салхины эх одтой, таван шар мэнгэтэй, хар бар өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 31 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хувийн санхүүдээ орлогын үүсвэр олох, өрийг бууруулах гэх мэт боломжийн өөрчлөлтүүдийг хийх аргыг танилцуулахаар хүлээж байгаа бол оновчтой байна. Бизнес эрхлэгч хонинхон өөрсдийн гоц чадваруудыг мөнгө хийх авъяас болгон ашигла. Хэрэгцээгүй болсон зүйлүүдээ хаяж, саад болж буй нөхцөл байдлыг арилгах хэрэгтэй. Хэрэв та ашгаа өгөхөө больсон зүйлээсээ салж чадахгүй байлаа ч хаях л хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөр таныг өөртөө итгэлтэй өөрийгөө үнэлдэг болгоно.
ҮХЭР (4/20-5/20)
Найз нөхөд тань таны хэзээ ч мартагдашгүй амьдралын нэг хэсэг болно. Бизнес ажил хэргийн асуудал хүлээлт үүсгэж байна. Ажил төрлөө баталгаажуулах хүртлээ алхам алхмаар урагшил. Таны сонирхолоороо идэж байгаа хоол ундааны зүйл тань хоол боловсруулах эрхтэнд тань асуудал үүсгэх болно. Үүнийг засаж залруулахад хэний ч тусламж танд хэрэг болохгүй зөвхөн та л хоолны дэглэмдээ анхаарахад юу нь буруу байсныг ойлгоно. Хайр дурлалын хувьд романтик харилцаа хайр сэтгэлийн жинхэнэ мөрөөдөл болгон хувиргаж магадгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Сарын энэ үед их энергитэй байх ба өндөр урам зоригтой байна. Баатрын хуяг дуулга өмссөн мэт санагдах танд ямар ч ажил бэрхшээл тотгор болж чадахгүй. Спортын тэмцээн уралдаан их хөгжилтэй байх бөгөөд хэнээс ч санаа зоволгүйгээр хүссэнээрээ орилж стрессээ тайлах хэрэгтэй. Эрч хүчээ бага зэрэг багасга, түргэн амжилтад хүрдэг цаг ард үлдсэн байна. Үр дүнгээ тооцох цаг болсон байна. Та амьдралын эрч хүчээ ердөө л зөв хувиарлах шаардлагатай байна.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр өөрийн хамтрагчтайгаа бүү маргаан үүсгэ. Хамтрагчтайгаа сайн зөвлөлдөх хүртлээ хүлээх эсвэл зүгээр л хүлээн зөвшөөрөх нь дээр юм. Санаандгүй хэлсэн үг, үйл хөдлөлдөө хариуцлага хүлээх байсан асуудлаа шийдэхэд тусална. Энэ өдөр сурч мэдэх, судалгаа хийхэд их тохиромжтой өдөр. Хэрвээ та оюутан бол сонирхол нэгтэй хүмүүстэйгээ хамтарч судалгаа хийвэл их зүйл сурч авах болно. Бусад хүмүүсийн үзэл бодлыг сонссоноор өөрийн судалж буй сэдвийн талаар илүү их мэдлэгтэй болох болно.
АРСЛАН (7/23-8/22)
Урам зориг өгсөн гэнэтийн уулзалт болон таны ашигтай сонирхол энэ өдрийг гэрэлтүүлэх болно. Та өөрийнхөө санаа бодлыг нэгээс нөгөө рүү хурдан өөрчлөгдөж байгааг мэдэх бөгөөд ажилдаа анхаарлаа хандуулахад хэцүү байх болно. Таны түргэн сэтгэх чадвар осол дагуулахаар алдааг эргэцүүлэхэд хүргэх болно. Мөн таны шинийг сэтгэх чадвар улам бүр өсөх болно. Та одоогийнхоо ажилдаа сэтгэл ханамжтай байсан ч гэнэтийн саналаас болж алдаж болохгүй боломж олдвол ажлаа солиход бэлэн бай.
ОХИН (8/23-9/22)
Ажилтай тань холбоотой асуудлуудаар хэн нэгэн таниас өө эрнэ. Таны удаан хугацааны турш хүсч эрмэлзэж, хичээж байсан тэр байдал таныг хөгжүүлсэн болно. Цалин орлогоо нэмэх бизнесийн харилцаа холбооны хувьд дэвшилтэй байгаа хүмүүс мөнгөндөө алдаа гаргахгүй байх талаар нягталж эргэн харах хэрэгтэй. Удаан хугацааны төлөвлөгөөний хувьд бодсон зүйлд саад үүснэ. Энэ тулгаралтаас болж та цухалдаж хэрэггүй, саад болсон зөвшилцөл, гэрээ, бизнес хэлэлцээр нь өдөр тутмын харилцааны туршлага төдийгөөр хөнгөн хүлээн ав. Өөртөө итгэлтэй бай.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Санхүүгийн харилцаанаас үүдэн бусадтай харилцах харьцаанд сэв сууна. Сөрөг сэтгэл хөдлөлөөс болж сэтгэл зүрх тарчилна. Дотроо зүгээр бодож ганцаар сууснаас бусдын дунд орж, тархиа амраавал төлөвлөснөөс илүү сайн санаа орж ирнэ. Сэтгэл дундуур үлдэхийг хүсэхгүй байгаа л бол өөрийн тань төлөө хэн нэгэн биш өөрөө л хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлго. Зорилгоо тодорхойлж өөрийн гэх хувийн чанараа алдахгүйгээр өөртөө итгэлтэй байж чадвал амжилтынхаа түлхүүрийг атгалаа л гэсэн үг.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр та хэдэн настай ч бай өөрчлөлт хийх чадвартай байна. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана. Таны хувьд энгийн үйл явдлаас сэтгэл хөдлөлт мөч чухал байна. Хэрвээ та өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Гэхдээ ажилдаа хэт анхаарч эрч хүчээ алдахаас сэргийл. Томилолтоор явах саналыг хүлээн ав. Аялал эсвэл гэр бүлийн амралтаа төлөвлөхөд таатай өдөр.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр ихэнхи нумууд эрч хүчтэй байж хүсэл тэмүүлэл сэтгэлийн хөдөлгөөнөөр юманд хэт хандах гэх тул анхааруулга хэрэгтэй. Өнөөдөр таны амлалт бүхэн ердийнхөөсөө илүү шударга бус байгааг мэдрэх болно. Та ийш тийш үсчиж магадгүй байгаа тул тайван дөлгөөн бай. Эмэгтэйчүүдтэй холбоотой асуудлыг шийдэх гэж хичээх болно, эрэгтэй нумууд. Түрэмгий зан гаргахаасаа өмнө өөрийн дотоод сэтгэлийг сонс. Тайван бай. Үзэл бодлоороо нэгдсэн та нарын хувьд хамтрагч тань чиний хүнд сээтгэнэснийг дайснаа гэж үзэн санал зөрөлдөнө. Архи согтууруулах ундаанаас хол бай.
МАТАР (12/22-1/19)
Аз жаргалтай харьцаа ил байна. Таны ажлын төлөвлөгөөнд хайр сэтгэл болон аз завшаан өндөр байранд байх хэрэгтэй болно. Танд тэнцүүлэх хэрэгтэй хоёр төлөв байгаа бөгөөд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх хувь хүний зарчим чухал хэрэгтэй байна. Өөртөө итгэлтэй байдал, өөдрөг үзэл тань туслан царайнд тань инээмсэглэл авчирна. Гэсэн хэдий ч болгоомжтой бай. Таны амьдралын зохион байгуулалт, идэвх санаачилгаас тань шалтгаалах бөгөөд шинэ зүйлийг эрж хайна. Амьдралын хэв маягтаа бүгдийг тохируул.
ХУМХ (1/20-2/18)
Зарим ажлууд амархан бүтэх ч асуудал тууштай бус янз бүрийн хандлагатай өдөр болно. Хамтран ажиллагсдын хоорондын холбоо муугаас төлөвлөсөн ажил санаснаас муу байснаас болж зөрчилдөөнд хүрнэ. Од эрхэсийн нөлөөллөөс болж гэрээнд гарын үсэг зурах, хэлэлцээрийн нарийн асуудлыг шийдэх зэргээс өнөөдөр зайлсхийхийг анхааруулж байна. Үгүй бол танд хийсвэр сэтгэгдэл төрж, ямар нэгэн анхаарал алдсан үйлдэл гарч болзошгүй байна.
ЗАГАС (2/19-3/20)
Од гаригуудын ерөнхийдөө сөрөг нөлөө ажил хэрэгт чинь нөлөөлөх тул нөхцөл байдал тайван байна гэж найдаад хэрэггүй. Бодохгүйгээр ярьдаг зан чинь хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх магадлалтай. Өөрийн үйлдэлдээ шүүмжлэлтэй хандах үеийг бий болгож байна. Сэтгэл хөдлөлөө тогтвортой байлгах боломжтой бол амарч, гүнзгий амьсгаа авах үүднээс ямар нэгэн алхам хийснээр өөрийгөө хянаж чадна. Судалгааны мэдээлэл, санаа болон шинжлэн судлах төсөлд татагдана.