Бүртгэлтэй ажилгүй иргэний хөдөлгөөний мэдээ
Энэ сард 546 ажил хайгч иргэн шинээр бүртгүүлсэн ба бүртгэлээ
сэргээлгэсэн. Тайлант хугацаанд хасагдсан иргэн 778. Сарын эцэст 1928
идэвхтэй бүртгэлтэй ажил хайгч иргэн байна. Үүнээс эмэгтэй 862 иргэн
байна. Мөн оны үетэй харьцуулбал 5,2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Ажил хайгч иргэн буурсан нь бүртгэлтэй ажил хайгч иргэд ажилд зуучлагдан
орсон, идэвхгүй ажил хайгч руу шилжсэн зэргээс ажил хайгч иргэн
буурсан. Ажил хайгч иргэний 31.1 хувийг дээд болон тусгай, техникийн
боловсролтой иргэд, 48.5 хувийг бүрэн дунд боловсролтой иргэд эзэлж
байна. Насны ангиллаар авч үзвэл 25-44 насны иргэд 58,7 хувийг эзэлж
байна.
Ажилд зуучлагдсан иргэний мэдээ
2015 оны 5-р сарын байдлаар байнгын болон түр, улирлын ажлын байранд
нийт 552 иргэнийг зуучилсан байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4
хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2014 оны мөн үед хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих чиглэлээр жижиг зээлээс бий болсон ажлын байрыг бүртгэж
мэдээллэсэн.
Уул уурхайн салбарт өмнөх оны мөн үед 154 иргэн зуучлагдсан бол энэ
онд 431 иргэнийг зуучилсан нь нийт зуучлагдсан иргэдийн 78 хувийг эзэлж
байна. Мөн боловсруулах үйлдвэрт 37, Төрийн удирдлага ба батлан
хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 26 иргэнийг тус
тус зуучилсан байна.
Байнгын ажлын байранд зуучлагдсан иргэд 521 буюу 94,3 хувийг эзэлж
байна. түр ажлын байранд 10, улирлын ажлын байранд 21 иргэнийг тус тус
зуучилсан ба насны бүлгээр нь авч үзвэл 25-54 насны иргэд 79,2 хувийг тус тус эзэлж байна.
Шинээр бий болсон ажлын байр:
Дорнод аймгийн хэмжээнд 5-р сарын байдлаар 460 ажлын шинэ байрны
болон шинээр ажилд орсон иргэний мэдээллийг Хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл
мэдээллийн нэгдсэн сан /LMIS/ програмд бүртгэж мэдээллээд байна.
Ажлын шинэ байрыг эдийн засгийн ангилалаар нь авч үзвэл: Хөдөө аж
ахуй, ойн аж ахуй, загас барилт, ан агнуур 36 иргэн, Уул уурхай,
олборлолт 112 иргэн, Боловсруулах үйлдвэрлэл 47 иргэн, Бөөний болон
жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ 20 иргэн, Зочид
буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээ 4 иргэн, Санхүүгийн
болон даатгалын үйл ажиллагаа 1 иргэн, Төрийн удирдлага, батлан
хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгаалал 44 иргэн,
Удирдлагын болон дэмждэг үзүүлэх үйл ажиллагаа 168,Боловсрол 11 иргэн,
Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа 2 иргэн, Үйлчилгээний бусад
үйл ажиллагаа 15 иргэн тус тус ажлын байранд ажиллаж байна.
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах
хуулийн хүрээнд хүсэлт илгээсэн аж ахуй нэгж байгууллагын гэрээнд хяналт
хийж, ХХЕМ ХХК, Шанлун ХХК, Авто агро ХХК, Петро Чайна Дачин Тамсаг
Монгол ХХК, Шинь Шинь ХХК, Адуунчулуун ХК, Дорнын алтан тос ХХК, Зөв
боломж ХХК, Гоулдсэнын монголиа ХХК, Эн Пи Ай ХХК, тай 2015 онд хамтран
ажиллах гэрээ хийн, СПЕК ХХК, Эйч Эм Эм Би ХХК, Дун-Эрдэнэ ХХК-ийн
нарийн мэргэжлийн 1962 ажилчдын саналыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,
судалгаа мэдээллийн үндэсний төвд хүргүүлэн, 421 монгол ажилтан авахаар
гэрээ хйин ажиллаж байна.
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 11 дэх удаагийн бүртгэлийн
албан тоот болон гарын авлага материалыг хүлээн аван бүртгэхэд бэлтгэн
ажиллаж байна.
Гурав. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө, мэдээллээр
хангах үйлчилгээ :
Хөдөлмөрийн хэлтсээр үйлчлүүлж буй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
чиглэлээр 2015 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн талаарх мэдээллийг хүргэн
ажиллаж байна.
Ерөнхий Боловсролын сурагчдад мэргэжил бүхэн сайхан өдөрлөгийг
Политехник коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран
зохион байгуулж байна. 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1-р
сургуулийн 6 бүлэг 150 хүүхдэд мэргэжил бүхэн сайхан өдөрлөгийн үйл
ажиллагааг зохион байгууллаа.
Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран нийгмийн думжлэг туслалцаа
зайлшгүй шаардлагатай 26 хүүхдэд хөдөлмөрт бэлтгэх болон хэлтсийн талаар
мэдээллийг хүргэн сургалт зохион байгууллаа.
Бүлгийн зөвлөгөөнд 449 иргэнд, ганцаарчилсан хэлбэрээр 293 иргэнд тус
тус зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Нийт 742 иргэнд зөвлөгөө өгсөн.
Дөрөв. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд:
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний Зөвлөлийн 2015 оны 02 сарын 12-ны өдрийн
07 тоот тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн төсөл
хөтөлбөртэй холбогдолтой гарын авлага, сумдад хэрэгжүүлэх төсөл
хөтөлбөрийн төсвийн төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо
байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд:
Санхүүгийн дэмжлэгийг хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо
байгуулах иргэний төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн хуралдаанаар
сонгогдсон 74 иргэнтэй хэлтсийн даргын 07 тоот тушаалын дагуу гэрээ
байгуулан 104500.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон. Бүлгийн
зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах арга хэмжээний хүрээнд
Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын шийдэж өгсөн 5 га талбайг 3
жилийн хугацаатай ашиглах хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Хүнсний ногоо тариалах газрыг хагалуулах, борнойдох, худаг гаргах,
бууц бордоо зөөвөрлөх ажлуудыг Политехник коллеж, "Чойбалсан хөгжил”
орон нутгийн өмчит газар, "САТАБУ” ХХКомпанитай ажил гүйцэтгэх гэрээ
байгуулан гүйцэтгээд байна. Бүлгийн гишүүдэд арга зүйн болон бүлгийн
сургалтыг ахмад агрономич Аюурзана болон Дорнод талын хөгжлийн хөтөч
сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж, бүлгийг дэвтэржүүлэн
бүлгийн дэвтрийн агуулга, тус дэвтэр хөтлөхийн ашиг тусыг таниулж,
хөгжлийн бүлэг байж амжилтад хүрэхийг ойлгуулсан.
Бүлгийн сургалтаар:
- Бүлгийн тухай ойлголт /бүлгийн тодорхойлолт, бүлэг байхын хэрэгцээ шаардлага/,
- Бүлгийн ангилал / албан ба албан бус бүлэг, хөгжлийн бүлэг
- Бүлэгт тавигдах шаардлага / хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм журам, гишүүдийн тоо өрхийн байдал/
- Бүлгийн сонгуульт үүрэгтэн, гишүүдийн үүрэг хариуцлага, харилцаа ба хамтын ажиллагаа,
- Бүлгийн хадгаламж хуримтлал, бүлгийн дагаж мөрдөх журам,
- Бүлгийн дэвтэр хөтлөх талаар мэдлэг олголоо.
Аж ахуй эрхлэлтийн сургалтад 74 иргэнийг хамруулан 777,0 мянган төгрөгийг зарцуулж батламжийн гэрчилгээ олгосон.
Сургалтаар:
- Та бизнес эрхлэгч
- Маркетинг
- Гарааны хөрөнгө түүний эх үүсвэр
- Өөрийн өртөг тооцох
- Санхүүгийн төлөвлөлт ба бүртгэл гэсэн модулуудаар сургалтыг явуулж,
цаашид өрхийн үйлдвэрлэл болон аж ахуйгаа өргөжүүлэн хэрхэн хөгжүүлэх
талаарх мэдлэгүүдийг олголоо.
Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ арга хэмжээний хүрээнд зөвлөгөө
үйлчилгээ үзүүлэх 49 ахмадын саналыг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ,
мэдээлэл судалгааны үндэсний төвд хүргүүлээд байна.
Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас олгож буй
ажлын байр бий болгох жижиг зээлийн хүрээнд:
Төрийн банкаар дамжигдан нийт 32 /эмэгтэй 20 / иргэнд 123600,0 мянган
төгрөгийн зээл олгоод байна. Үүнээс нийт 85 ажлын байр бий болсноос
байнгын ажлын байр 56, хадгалагдсан ажлын байр 29 байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр:
Санхүүгийн дэмжлэгийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл
хоршоо байгуулах иргэний төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн
хуралдаанаар батлагдсан 58 иргэнтэй хэлтсийн даргын 08 тоот тушаалын
дагуу гэрээ байгуулан 54900.0 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг
олгосон.
Аж ахуй эрхлэлтийн сургалтад 56 иргэнийг хамруулан 588,0 мянган төгрөгийг зарцуулж батламжийн гэрчилгээ олгосон.
Сургалтаар:
- Та бизнес эрхлэгч
- Маркетинг
- Гарааны хөрөнгө түүний эх үүсвэр
- Өөрийн өртөг тооцох
- Санхүүгийн төлөвлөлт ба бүртгэл гэсэн модулуудаар сургалтыг явуулж,
цаашид өрхийн үйлдвэрлэл болон аж ахуйгаа өргөжүүлэн хэрхэн хөгжүүлэх
талаарх мэдлэгүүдийг олголоо.
Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын
байр хадгалах хөтөлбөрийн хүрээнд :
2013 оноос хойш 6 сараас дээш хугацаагаар ажил олж чадахгүй байгаа
Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй ажилгүй 59,
хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэнийг мэргэжлийн чиг баримжаа олгох болон
нийгэмшүүлэх, ажлын байр, үйлдвэрлэлийн орчинтой танилцах, хөдөлмөрийн
харилцаа, хөдөлмөрийн дэг журам, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэг
олгох сургалтыг "Талын сувдан гүүр” Төрийн бус байгууллага , Политехник
коллежийн дэргэдэх эрх бүхий "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн
сургалтын төв”-ийн багш Ц.Батзоригтой хамтарч зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн
зах зээлийн мэдээллээр хангах багц үйлчилгээг үзүүлж Петро Чайна Дачин
Тамсаг ХХК-ны 19 дүгээр талбайн сул чөлөөтэй ажлын байранд 9, Шинь Шинь
ХХК-д 9, "Зөв боломж” ХХК 62 нийт 80 иргэнийг ажлын байранд зуучлан
800.0 төгрөгний хөрөнгө зарцуулсан.
Ажил олгогчийг дэмжих арга хэмжээний хүрээнд:
2014 онд гэрээ хийсэн "Дээшлэх нар” 2 иргэн, "Эрдэнэмандарваа” 1
иргэнийг 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан тул
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх
хэмжээний ажил олгогчийн урамшуулал болох 6912.0 мянган төгрөг олгоод
байна.
Одоо байгаа ажлын байр
ОРЧУУЛАГЧ АЖИЛД АВНА. ДИПЛОМЫН БОЛОН БАКАЛАВРЫН ДЭЭД БОЛОН ТҮҮНЭЭС
ДЭЭШ БОЛОВСРОЛТОЙ, 25-34 НАСНЫ, АМАН БОЛОН БИЧГИЙН ОРЧУУЛГА ХИЙХ
ЧАДВАРТАЙ БАЙХ. "ХХЕМ”ХХК.
ХУДАЛДАГЧ АЖИЛД АВНА. ҮНЭНЧ ШУДРАГА, ИТГЭЛ ДААХ ЧАДВАРТАЙ БАЙХ. Б.АНХЗАЯА 95581990, 70584307.
ҮСЧИН, ГОО САЙХАНЧ АЖИЛД АВНА. МСҮТ, ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ ТӨГССӨН БОЛ
САЙН. ДАДЛАГЖУУЛАН СУРГАЖ АВНА. ТҮШНЭЭ ХХК 88589083, 70584307.
МУЖААН АЖИЛД АВНА. ТАВИЛГА ХИЙНЭ. ЗАСАЛ ЧИМЭГЛЭЛЧИН /ОБОЙ, ПИЛТА,
ШАВАР Г.М/ АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭНЭ. МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕР АЖИЛД АВНА. РЕКЛАМ,
ЗАХИАЛАГЧТАЙ УУЛЗАХ . ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ БАЙХ. "ЗАЛУУ ХАС” ХХК 99920337,
70584307
ДОРНОД АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС