Гартаа цавуутай-юм хумсалдаг, хулгай хийчихдэг
Гутлаа шаахайгаар солих-алдаатай наймаа хийх
Гүвээний цаанаас тархидах-нүднээс далд муулах
Гүзээ шороодох-үхэх
Гүзээнд наасан дэлүү шиг-огт салахгүй дагах
Гүү саах-Хоёр шагай дээш нь ээлжлэн чулуудаж, алдалгүй барьж авч тоглох
Гүйх ухаантай-юмыг түргэн сэтгэдэг
Гэдэн хөдлөх-Зөрүүдлэх, гөжих
Гэдсэндээ хөлөө хийлцэх-бие биенийхээ мууг үзэх гэж өрсөлдөх
Гэдсээ илэх-Ажил төрөлгүй алхайн хэвтэх
Данс бодох-Өшөө хонзон авах
Дайран дээр нь давс хийх-Юмыг улам лавшруулах
Далайн урд гарч үзсэн далан урхи тас хазсан хүн-хашир,туршлагатай
Далан таваар буух-ялагдаж дийлдсэнээ бүрэн хүлээх
Данс дугуйлах-Эцэс болгох, гүйцээх
Давс гүйлгэх-унтах
Долоо шархадсан чоно шиг-Туйлын хашир болсон
Дааган хомоол-хялгасаар холбогдсон 2 хомоол, үүнийг унага ихэрлэнэ гэж бэлгэдэл болгон ханын толгойноос өлгөдөг
Гэрийн утааг үзэх-гэрлүүлэх, айл болгох
Гэсдэггүй толгой-юмыг ойлгодоггүй
Гэр хагартал-маш чанга
Гэр давхарлах-татвар эм авах
Дотор газраас өр нэхэх-өлсөх
Долоон хөл зовлого-Бие
Дотор өмрөх-сэтгэл ихэд зовох,шаналах
Дөрөөгүй залрах-явган ирэх
Дэгс буудах-худал хэлэх
Дуун дээр-сонсонгуут, цааргалалгүй
Дэнгийн эрвээхий шиг-хөнгөмсөг, аальгүй
Дээлийн гол-чадал муутай, дорой хүн
Дэр авах-тулалдаанд үхэхдээ нэг ч болсон дайсныг алаад үхэх
Дээлэндээ багтахгүй болох-
1. ихэд уурлах
2. Дээгүүр зантай болох
Дээлээ толгой дээгүүрээ нөмрөх-хэрэгт татагдан шоронд орох
Ёроолгүй сав-ханаж цаддаггүй
Жавтий хүртэх-зодуулах
Жанч халах-лам үхэх
Жаргаа барих-унтах нойрсох
Жигүүр өд болох-хань хамсаатан болох
Задгай амтай-эрээ цээргүй ярих
Загатнасан газар нь маажсан юм шиг-санаанд нь яг таарах
Зажлалгүй залгих-өлхөн дийлэх
Зам нь шулуудах-саад бэрхшээлгүй болох
Зан нь хувирч Залаа нь гозойх-хуучин байдлаасаа хувирч өөрчлөгдөх
Зангууны ноос түүж эсгий хийх-огт бүтэхгүй зүйлийг сэдэх, санаачлах
Захаас аван-зөндөө мундахгүй
Зараалын морь-юм юманд зарагдаж явдаг хүн
Зоогийн сав зогсоолдоо хүрэх-цадах
Зөөлөн бөх-нойр
Зуузай дарах-гүйцээд зэрэгцэн давхих
Их бэлэг ургуулах-эхнэр гуйх
Иш мухаргүй-учир нь олдохгүй
Ишиг эгээ л хаячихсангүй-маш их даарах
Луун сүүл унжих-луйвардах, амласан зүйлээ өгөхгүй байх
Малгайн үс сэргээх-цэнгэг агаарт түр гарч,зугаалах
Малд нүдтэй-малыг зүсээр нь таньдаг
Махаа идэх-туйлаас зовох
Мах цусны барилдлагатай-садан төрлийн холбоотой
Мах шөл тэнцүү-тарган ч биш, туранхай ч биш
Мод толгой-гаанс
Могойд хатгуулсан юм шиг-гэнэт ухасхийн босох
Мөлхөө Лувсан-Чоно
Модон хундага-чононоос хамгаалж нялх унаганы хүзүүнд зүүдэг хэл мэт хэлбэртэй нимгэлж зорсон 5-7 ширхэг мод
Монголоо алдах-монгол ёс заншлаа умартан гээх
Мөнгө уух-их цалин авах
Мөнгөөр зодох-их мөнгө өгч байгаад хэргээ бүтээх
Мөр бүтэн-хувцас, хунартай
Мөр хөөх-нэг юм дагнан эрхлэх
Мухар нударгаар бухын хамар нүхлэх-муйхарлах
Мэндийн босго-уралдаанд хамгийн сүүлд ирсэн морьд /дааганаас бусад/
Мэх үхэх-арга барагдах-яах ч аргагүй болох
Нааш харах-санаа тавих, харж үзэх
Навчинд бараалхах-чих няслах
Наран тэмээ-нэг бөхтэй тэмээ
Найман ясанд хэлхсэн-маш туранхай
Нар битүүгээр-нар мандаагүй байхад
Наран хайнаг-монгол бух, сарлагийн үнээ хоёрын дундаас гарсан хайнаг
Номын хурим хийх-эрдмийн зэрэг хамгаалсны дараа хийх найр
Нохой хэрэг-ээдрээтэй хэрэг
Нохойн гуяар даллах-амар хялбар олох
Нохойн наадам-хийхэд амар ажил
Нохойн хороо-эмх замбараагүй газар
Нүд нь өөхлөх-зан авир бардам болж, хэр баргийн юм тоохоо болих
Нүдний хор орох-олны шунан шохоорхох
Нүүр баатар-айх юмгүй
Нүүр тахлах-нэрийг гутаалгүй авч гарах
Нутаг заагдах-цөлөгдөх
Нүүр шагнах-тал өгөх, эелдэг зан гаргах
Нэхий хэдрэгдэх-хурхирах
Нурууг нугалах-ажлын голыг хийж дуусгах
Оготны нүхээр багтах-зальтай
Нэхэл хатуу-нэг шаардвал салдаггүй
Олон гартай-юмыг жигд хийдэггүй
Оюуны ам нээх-гэгээрэх, ухаарах
Гурван үүд-бие, хэл, сэтгэл гурав
Салхи оруулах-ном дэвтрийг удтал уншихгүй байгаад үзэх, унших
Сав уудлах-Инж өгөх
Хар нүд хага татах-нойрноос дөнгөж сэрэх
Сарны хөвүүн-Од
Сул орхисон сур дэмий орхисон дээс болох-захиргаагүй болох
Сархинаг нь хатах-ам нь ихэд цангах
Суганд хавчуулах-ивээлд байх
Сохор харын өртөөнд очих-унтах
Сарны боорцог-Еэвэн
Суганд хавчуулагдах-ивээлд байх
Сум долоолгох-буудаж алах
Сухай ташуур-могой
Халбага хагарах-хэрэлдэх, муудалцах
Хана үдмээр-маш туранхай
Хомоол хамах-уралдуулсан морь хоцрох