Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар
хэлтсийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг алба хаагчид энэ сарын 10-ны
өдөр Техник технологийн дээд сургуулийн оюутнуудтай хамт эргүүл хийсэн
юм. Уг ажилд тус сургуулийн 34 оюутан оролцон 19 цагаас 10 цаг хүртэл
цагдаагийн алба хаагчидтай цуг эргүүлийн үүрэг гүйцэтгэн, ниймгийн хэв
журмыг сахиуллаа.
Ингээд 10-р хороолол орчмоор явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ахлагч Г.Мөнхтулга, оюутан Отгонсүх нартай уулзсан юм.
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ахлагч Г.Мөнхтулга
-Оюутнууд анх удаа та нартай явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна уу?
-Техник технологийн дээд сургуулийн
гуравдугаар курсын оюутан Отгонсүхтэй хамт явган эргүүлийн үүрэг
гүйцэтгэж байна. Анх удаа оюутнуудтай ийнхүү эргүүлд гарч байгаа.
Ерөнхийдөө миний гарч байгаа энэ чиглэлд хөл хөдөлгөөн ихтэй. Одоогоор
илэрсэн зөрчилгүй байна.
-Таны эргүүл хийж байгаа чиглэлд архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж хэр их байна вэ?
-Яг тодорхой тоо хэлэх боломж алга байна. Гэхдээ архи согтууруулах ундаагаар бусдад үйлчилдэг аж ахуй нэгж нэлээдгүй бий.
-Таны хариуцсан бүсэд гэмт хэрэг, зөрчил хэр их гарч байна даа?
-Захиргааны зөрчил нэлээдгүй байдаг.
Тухайн нөхцөл байдалд нь тааруулаад авах ёстой арга хэмжээгээ авна.
Эсвэл Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр жижүүрлэн
ажиллаж байгаа офицерүддээ мэдэгдэж, чиглэл авдаг. Хэрвээ миний
илрүүлсэн хэрэг зөрчил эрүүгийн шинжтэй байвал төв дээр байгаа ерөнхий
эргүүр рүү мэдэгдэнэ. Захиргааны шинжтэй байвал төвийн офицерүүддээ
мэдэгдэнэ. Мөн өөрийнхөө эрх хэмжээнд торгуулийн арга хэмжээ, хууль
сануулах арга хэмжээг авч явуулдаг.
-Оюутнуудтай эргүүл хийж байгаагийн гол зорилго нь юу юм бэ?
-Нэгдүгээрт цагдаагийн алба хаагч олон
нийттэй хамтарч ажиллаж байна. Хоёрдугаарт оюутнууд маань МУ-ын иргэдийн
маань гол төв масс нь учраас цагдаагийн албаны ажил танилцуулах, үйл
ажиллагаа, ажил төрлөө таниулах зорилготой. Мөн нийслэл хотын гудамж
талбайн нөхцөл байдал ямар байдаг талаар ойлголт өгөхөөр хамтарч ажиллаж
байна даа.
-Зөрчил, дутагдал гаргаж байгаа иргэд цагдаагийн алба хаагчаас өгсөн шаардлагыг хэрхэн хүлээн авч байна даа?
-Гайгүй. Манай ард иргэд цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлдэг болчихсон шүү.
Гэмт
хэргийн тухай хуульд заасан иргэний үүргээ биелүүлэн цагдаагийн албанд
тусалж, ажил байдалтай нь танилцаж, эргүүл хийж яваа Техник технологийн
дээд сургуулийн 3-р курсын оюутан н.Отгонсүхээс эргүүл хийж байгаа
цэгийнх нь нөхцөл байдал хэр байсныг тодруулсан юм.
-Эрүүл хийх ямар байна даа?
Гоё байна. Ах нарынхаа ажлын онцлогтой
танилцаад сайхан байна аа. Урьд нь цагдаа нар гадуур эргүүл хийгээд явж
байхад нь харчихаад ингээд явах юм сан гэж боддог байсан л даа.
-Хүмүүст шаардлага тавив уу. Хэр хүлээж байна?
-Хүмүүс шуурдлагыг хүлээж авч байна шүү
-Орчны нөхцөл байдал ямар байна?
-Харьцангуй тайван байна.
-Хэдэн цаг үүрэг гүйцэтгэх билээ?
-Гурван цагийн үүрэг л гүйцэтгэнэ.
Бид цааш явж гурав дөрөвдүгээр хорооллын
7-р хороо орчмоор эргүүлд гарч байгаа БГД-ийн цагдаагийн хоёрдугаар
хэлтсийн хэв журмын офицер Б.Ганхүү болон Техник технологийн дээд
сургуулийн оюутан Б.Өлзийсайхан, н.Билгүүн нартай уулзсан юм.
БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын офицер Б.Ганхүү
Таны эргүүл хийж байгаа бүст хэв журмын нөхцөл байдал ямар байна вэ?
Баянголын 8, 7-р хороонд гар дээрээс
худалдаа эрхлэх үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл зогсохгүй байна. Дүүргээс
ямар нэгэн зөвшөөрөл бол олгогдоогүй байгаа. Одоо гар дээрээс худалдаа
эрхэлж байгаа иргэдийг өөр ажилд шилжүүлэх талаар яригдаж байгаа л даа.
-Ер нь зөвшөөрөлгүй гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэдэд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн болон эд зүйлийг нь хураах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна.
-Өнөөдрийн байдлаар гар дээрээс худалдаа эрхэлж байгаа иргэд хэр их байна вэ?
-7-р хорооны Дүүхээ төв, Шонхор плаза
орчмоор гар дээрээс худалдаа эрхэлдэг 10-аас15 иргэн байгаа. Эдгээр
хүмүүсийг хороон дээр бүртгэж авч байгаа л даа.
-Гар дээрээс худалдаа эрхэлж
байгаа хүмүүст захиргааны арга хэмжээ авч, хууль санууллаа ч эргээд л
худалдаагаа хийх тохиолдлууд байдаг. Тэгвэл ямар арга хэмжээ авах вэ?
-Цагдаагийн шаардлагыг удаа дараа биелүүлээгүй гээд шүүхийн шийдвэрээр баривчлах, эсвэл өндөр торгуулийн арга хэмжээг авдаг.
-Өнөөдөр оюутнуудтай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм байна ш дээ?
-Тийм. Бид ийнхүү оюутнуудтай хамт
эргүүлийн үүрэг гүйцэтгэж, тэдэнд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь
тусалж байна. Мөн оюутнуудад цагдаагийн үйл ажиллагааг таниулах, хүнд
бэрх гэдгийг нь ойлгуулах, гэмт хэрэг зөрчил гэж ямар байдгийг танилж
байна.
-Энэ хугацаанд хэрэг зөрчил хэр их гарав?
-Бид 19 цагаас чиглэлээ аваалд эргүүлийн
үүрэг гүцэтгэхээр гарсан. Одоо 20:30 цаг болж байна. Одоохондоо нөхцөл
байдал тайван байна.
Техник
технологийн дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Д.Өлзийсайхан
"Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эргүүлд гараад явж
байна. Одоогоор хэв журмын нөхцөл байдал гайгүй, тайван байна. Эргүүл
хийгээд явахад хүндрэлтэй зүйл нэлээдгүй ажиглагдлаа. Хувиараа гар
дээрээс худалдаа наймаа хийж байгаа хүмүүс цагдаагийн алба хаагчийн
тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, элдэв ааш аяг гаргаж байгаа
нь жаахан сонин санагдлаа” хэмээв. Харин тус сургуулийн хоёрдугаар
курсын оюутан н.Билгүүн "Цагдаагийн алба хаагчдад өдөр бүр ингээд олон
цагаар явахад хүнд байх. Бидний гарч байгаа нөхцлийн хувьд харьцангуй
тайван байна ш дээ. Бид 19-22 цагийн хооронд л эргүүл хийнэ. Гэхдээ
нийгмийн хэв журмын нөхцөл байдал хүндэрдэг, ачаалал нь нэмэгддэг цаг нь
22 цагаас хойш гэж сонсож байсан. Одоогоор цагдаа нарын үйл
ажиллагаатай танилцаад хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд л явж байна.
Бидний эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа энэ чиглэлд гар дээрээс худалдаа
эрхэлж байгаа хүмүүс нэлээдгүй байдаг юм байна. Мөн Тамхины хууль
ихзөрчигдөж байгаа юм шиг санагдлаа. Жижиглэнгээр гар дээрээс нууцаар
тамхи зарч байгаа хүмүүс нэлээдгүй байна шүү. Биднийг цагдаагийн алба
хаагчидтай эргүүлд гаргаж байгаа нь Цагдаагийн ажлын хүнд хэцүү, ард
түмний ёс суртахуунгүй байдлыг бид нарт өөрсөдөд маань бодитоор харуулах
зорилготой юм байна гэж би хувьдаа ойлголоо. Ингээд эргүүл хийж явахдаа
бид зөв боловсон соёлтой байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа.
Ялангуяа залуучууд ёс суртахуунгүй юм аа. Наад талын жишээ гэхэд л
гудмаар тамхи татаад л явж байх юм. Хажуугаар нь цагдаагийн алба хаагч
явж байхад жаахан эмээгээд хууль зөрчиж байна гэдгээ бодох л хэрэгтэй.
Ямартай ч тамхины хууль мөрдөгдөхгүй, их зөрчигдөж байна” гэв.
Н.Батаа
new