"Чонон зэгэл”
Хаврын эхэн сар шинэд гарах гээд л айл бүр л гэр бараа, бууз банш, ууц
өвчүү гээд л гадаа гэртгүй л нөр их ажил. Дээл хувцсаа сольж шинэчлэх
дэлтэй морьдоо гоёж сойх нь монгол түмний эрт дээрээс уламжлан дээдэлж
ирсэн их жаяг ёсон билээ. Юу юугүй сар шинэ хаяанд тулчихаж. Маргааш
битүүн. Аав маань надад хандан дэл сүүлийг нь засч, ганц хоног ч бол
унах морьдоо уяж сойн хөнгерүүлье. Урд хөндийн поолинд байгаа байх
эртхэн мордоо гэснээр би "Наран хонгор” гэх наадам болгонд л айраг
түрүүтэй байсан хөгшин хонгор морио эмээллэн мордлоо. Аавын зааснаар
Агьтын хөндий, Хонгорын бригадын поолиудаар адуугаа хайгаад байдаггүй.
Айл амьтны адуу зөндөө л байх манай хэд л бараа сураггүй. Адуу бүрийг л
очиж үзлээ. Гэтэл Гэдгэрийн худгийн араар зүүн чигтээ гараад явсан олон
адууны мөр таарлаа.
Цас хунгарыг гүнзгий онгичин хаясны бодоход хар
гүйхээ нь л хөөчихсөн бололтой. Хачин юм даа, адуу малын хулгай зэлгий
гэж ер огт дуулддаггүй л юм даа. Манай хэдийг л хөөчихдөг юм байхдаа гэж
бодоод мөрөөр нь ороод цогиулчихлаа.
Хонгорын голыг хөндлөн гараад Хайртхааны амыг өгсүүлээд алга болчихож.
Гартаа уурга ташуураас өөр зэвсэггүй, халаасанд нэг муу эвхмэл
тонгорогноос өөр юу ч үгүй. Гэвч аавын үг бол хууль. Адууныхаа араас
явах л хэрэгтэй. Тэгээд ч би чинь цэрэгт яваад ирсэн эр хүн шүү дээ.
УБДС-д сурч байгаад цэрэгт явсан. Одоо ургэлжлүүлэн сурч байгаа ч
өвлийнхөө амралтаар ирээд байгаа минь энэ. Адууны маань мөр модны
хаяагаар өгсөн хайрханы арын судаг өөд явчихаж ээ.
Гэтэл бөөн адууны
мөрний хажуугаар өөр нэгэн мөр гараад ирлээ. Энэ юу билээ. Нохой байлаа
гэхэд адуу хөөхгүй. Чоно… чоно гэж бодсон би хөгшин хонгор мориндоо
ташуур өглөө.
Судгийн адгийн мөргөцөг доор хэдэн адууг минь гурван том чоно ээрчихсэн
байна. Унага сарвайгаа дундаа хийсэн адуу маань шагай шиг бөөгнөрөн
хуйларна. Зэгэл хонгор азарга маань дэл сүүлээ сагсалзуулан цасан хуй
лугаа нааш цааш эрчлэн чонотой тэмцэлдэн сүргээ хамгаалах нь сүрлэг
агаад эгээл зэрлэг араатан шиг харагдана. Толгойтой үс босч хамаг бие
арзайв ч хашгирч гуугалан мориндоо ташуур нэмлээ.
Хөгшин хонгор маань ч
хунгар зүсэн хурд нэмэх нь эрхгүй залуу цагийг нь санагдуулна. Хүний дуу
анирласан гурван чоно год үсрэн цаад өөдөө өгсөн мод руу орчихлоо.
Гэтэл адууны хажууд асар том азарган чоно хэвтээд үлдэх юм. Эзэн ижил
хоёроо харсан адуу маань үүрсэн янцгаана. Хурдан зэгэл азарганы маань
энгэр цээж. Борви хонго нь нэл цусаар будагдчихаж. Нэвт хөлрөн уур цан
савсуулан ижлээ хураан бөмбөлзөх хурдан зэгэл хонгор минь чи ёстой
адууны тэнгэр юм даа. Адууны тэнгэр сүргийн минь тэргүүн тэр минь
азарган чонын гавлыг хага тангаран тархийг нь цувуулаад хаячихаж. Чоноо
өвчин адуугаа туусаар хайрханаас буухад харуй бүрий болж байлаа. Харьж ч
амжихгүй нь дээ. "Ард дулаан”-ы өвөлжөөн дээр адуучин Осор гуайнх
байгаа. Тэднийхийг л хүрье дээ. Өвөлжөөнийх нь хөлд адуугаа тогтоочихоод
уяан дээр нь буухад чоно ганзагалсан зочинг хоточ ноход нь боргон
хоргоож сүйд болон угтлаа. Осор гуай өөрөө нохойгоо хорилоо.
- Сайн байна уу? Осор гуай.
- Сайн сайн. За энэ чинь одоо ямар том чоно агнаа вэ.
- Би агнаагүй ээ. Хонгорын поольноос манай хэдийг чоно тасдаад хөөчихөж.
Мөрөөр нь явсаар нэхээд очтол хайрханы ард хэдэн чоно адууг маань
ээрчихэж. Гэтэл харин зэгэл маань энэ чононы тархийг нь хага
тангарчихсан байна лээ.
- Үгүй ээ, бас мөн тэнгэртэй буян шүү танай зэгэл хонгор . Эндэхийн чоно
ч ширүүн л байна. Ах нь хоёр ч унага өгчихөөд байгаа шүү дээ. За алив
хүүхээ, гэрт ор дулаац, ах нь эмээлийг чинь аваад арьсыг чинь өлгөчихье.
"Пээ бас мөн мундаг амьтан аа” гэсээр Осор гуай үлдлээ.
Гэрт ортол Осор гуайн хөгшин хоёр ачтайгаа, цэрэгт явахын минь жил айл
хамар байсан Нэргүй ахын эхнэр, Манлай эгч охинтойгоо байж байх юм. Осор
гуайн хоёр хүү, бас бэр нь алга. Бага нь адуугаа хураахаар орой мордсон
гэнэ. Том хүү нь эхнэртэйгээ сум орсон, шөнөдөө ирэх юм гэнэ ээ.
Хөөрхий муу Манлай эгч, намайг цэрэгт явдгийн урд жил хаа алс хол баруун
хязгаар Ховд нутгаас энэ нутагт бэр болж, Нэргүй ахыг цэргээс
халагдахад нь дагаж ирсэн бүсгүй. Зүс царай, үс гэзэг, үйл үртэс сайтай,
өндөр гоолиг биетэй сайхан бүсгүй дээ. Айл аймаг явсан юм болохоор
хөөрхөн жаахан охин нь хүзүү хоолой, өөд асаад сүйд. Нэргүй ах Манлай
эгчийг харамлан хүмүүстэй зодолдоод шоронд явсан гэсэн. Тийм болохоор
хадмууд нь жаахан таагүй байдгаас төвийн фермд санитар хийдэг байсан
Манлай эгч адууны суурь руу шилжээд малын бага эмчээр энд иржээ. Осор
гуай орж ирснээ,
- Ээ хүүхээ, би тэр арьсыг чинь өлгөж дийлэхгүй юм байна. Өвөлжөөний
дээрх өвсөн дээр чирээд гаргачихлаа. Яасан ч том чонов дээ гэхэд Осор
гуайн хөгшин,
- Юун чоно нохой вэ та минь. Хаана ямар чоно хүрээд ирээв бас.
- Ирсэн чоно бишээ, эдний зэгэл азарга чоно барьчихаж. Хүү өвчөөд ирж л
дээ.
- Ээ базарваань. Ямар сүрхий адуу вэ тэр чинь. Цай хоол, бас ч үгүй бага
зэргийн нэрмэл. Биднийг ярьж хөөрч суутал адуу нь ч ирлээ. Осор гуай,
- За хүү минь. Адуугаа манай адуутай хойш нь гаргачих. Өглөө цааш нь
туугаад явахад чинь амар гэснээр Осор гуайн хүү бид хоёр адуу залахаар
мордлоо. Бид унтаж амрах болоход Манлай эгч намайг гэртээ дагуулж орлоо.
Цэвэрхэн, дулаахан, цэмцийсэн дөрвөн ханатай гэр. Хоймроор зузаан гудас
дэвсээд надад ор засчихаж. Сагсуу, дарваан хар юмнаас болоод их ч зовж
яваа амьтан даа, хөөрхий. Зорьж очоод ах дүү амраг садандаа золгочихож ч
чадахгүй хол нутгийн зовсон, хүний охин үр хөөрхий” гэж нутгийн
өрөвддөг ч Манлай эгч хэний ч доор орохооргүй, үр хүүхдээ өсгөн,
өөрийгөө болон амьдралаа авч яваа юм байна.
Нэг удаа сумын клубийн тайзан дээр алдарт "Буянт гол”-оо дуулж байгаад
гэнэтхэн уйлчихаж билээ. Мөн ч олон хүний нулимсыг асгаруулсан даа,
тэгэхэд. Манлай эгч ер нь их хөөрхөн дуулна. Бас биелнэ, гитар их сайхан
тоглодогсон. Хааяа Нэргүй ах эгчийг зовоон уйлуулахад нь их
өрөвддөгсөн. Ээж маань хүртэл нэг удаа уурганы хуйв барьж ороод Нэргүй
ахыг загнаж ороолгож байсан удаатай. Манлай эгч жижиг данханд нэрмэл
юүлэн шар тос орхин гал дээр тавилаа.
- Яахнав дээ эгч минь. Cараар амьтан ах дүүд амсуулахгүй.
-Над дээр юу нь тийм их олон хүн ирэх вэ дээ. Хаяаны хэд маань орж ирнэ.
Хадмууд дээр очиж охиноо золгуулна. Харин чи ирж эгчтэйгээ золгохгүй юм
уу.
- Тэгнэ ээ. Би ирнэ.
- Нээрэн үү?!
-Тийм ээ.
- Худлаа ярив аа. Би хараад л байна шүү!
- Би худал хэлэхгуй ээ. Бид хоёр халуун нэрмэл шимэн зөндөө л юм ярьж
суулаа. Гэтэл Манлай эгч гал дээр тогоо тавин дүүрэн үс хийчих юм.
- Ийм их усаар яах гэж байгаа юм бэ?
- Чамд мах чанаж өгье.
-
Сая Осор гуайнд зөндөө л мах идсэн шүү дээ.
- Тэгвэл чамд өөрийгөө чанаж өгье.
-Юууу!!! Манлай эгч тас тас инээснээ,
- За за тоглосон юм. Эгч нь усанд оръё.
- Ёоё, тийм байлгүй дээ. Өө нээрээ дүү нь Осор гуайнд ороод байж байх
уу?
- Яах юм бэ, наанаа л нүдээ аниад сууж бай,
- Анихгүй бол яахав?
- Тэгвэл хараад л сууж байхгүй юу.
- Болох юм уу, Манлай эгч ээ.
- Болохнуу үгүй юу үзэж дээ дүү минь.
- Та нээрээ үнэн хэлээд байна уу. Аль эсвэл муу дүүгээрээ тоглоод байна
уу?
- Эгч нь хүнээр тоглодоггүй шүү дээ гээд тэр галдаа хөрзөн нэмснээ гарч
том төмөр ванн оруулаад ирлээ. Тэр тоглоогүй байна. Тэгэхдээ… Манлай эгч
сууж нэг аяга нэрмэл ууснаа надад хийж өгчихөөд дээлээ тайлан
ханцуйгаар нь унинд өлгөн хөшиг халх татлаа.
-
Өө та миний нүдийг аниулчихлаа ш дээ.
- Гоё болохоороо эгч нь харуулчихна аа гээд Манлай эгч усаа юүллээ.
Халхны доогуур хачин гоё өвдөг шилбэ цухалзана. Цай уумаар, цамцаа
тайлмаар ямар ч гэмээр юм бэ дээ.
- Чи эгчийнхээ нурууг угаагаад өгч чадахгүй биз?
- Чадна ш дээ гээд л би ханцуйгаа шамлан босон харайлгүй яахав. Дөрвөн
хөллөн ванн тэгнэн тонтойсон түүний дал мөр, ууц хондлой, нуруу бэлхүүс.
Цулцганасан хоёр цагаан өгзөг. Гуя шилбэ, хас хонго намайг галзууруулах
нь ээ. Урьд нь ч ямар шалдан бүсгүй харж явсан биш, үрж илж, таалж
гарлаа.
- За за болно оо одоо. Арьс хөрс урж цоолох нь. Орондоо ороод байж бай
гэхээр нь "тайчих команд” авсан цэрэг шиг л шалдалж аваад хөнжилдөө
шургачихлаа.
- Дээр доороо орж гараад л дэвжээн дээр гарсан хоёр бөх шиг л үзэж тарж
гарлаа даа. Хэн хэн нь эр эмийн бараа харалгүй удсан улс чинь угсруулан
угсруулан тачигнуулсаар л өглөө болгосон доо.
- "Эрт утаа гараагүй айлын яндан зэвхий харагддаг” гэж хөдөөнийхөн ярих
нь эзэгтэй нарт хамгийн том шийтгэл байдаг. Тэр л шийтгэлээс айсан
бүсгүйчүүд ямар ч ачаалалтай хоносон яаж ийгээд л босч эрт галаа түлнэ.
Үхрээ саана.
Манлай ч ажлаа дуусган амсхийснээ дээлээ нөмрөн босч өрхөө
татлаа. Би ч босч морио эмээллээ. Манлай,
- Чи ирнэ биз дээ.
- Ирэхгүй байж чадахгүй байх аа.
- Яг хэзээ ирэх юм бэ.
- Шинийн гурванд. Чонон зэгэл азаргатай цолмон шиг хэдэн адуугаа хөөсөөр
Чантуу бүсгүйн өврөөс сугаран гэрийн зүг уурга сунган дөрөөн дээрээ
босч цас манаруулан хөдөллөө.
Үргэлжлэл бий…