-ХАЛХГОЛОО ХАМГААЛЬЯ СЭДЭВТ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ-
Сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын
хамгаалалтын захиргаа хамтран байгаль хамгаалах сарын ажлын хүрээнд
Халхголоо хамгаалья сэдэвт ажил зохион байгуулав.
Уг ажлын хүрээнд сумын албан газар, байгууллага аж ахуй нэгж, иргэд
Халхголын эрэг дагуу хог хаягдал цэвэрлэж хээрийн цай, АХА, олс таталт
зэрэг тэмцээн уралдаан зохиолоо.
-"Хөдөлгөөнт эмнэлэг” Халхгол суманд ажиллав-
Аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу
аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар тус суманд ажиллав.
Төрөлжсөн мэргэжлийн эмч нар Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд амны
хөндийн үзлэг, эмчилгээ хийх, иргэдэд үзлэг хийж эмчилгээ зөвлөгөө өгөх
ажлыг зохион байгуулсан юм. Үүнд Нүд, Шүд, Дотор, Эхо, Эмэгтэйчүүд,
Хүүхэд, Мэдрэл, Чих, хамар, хоолой зэрэг өвчнүүдийн үздэг оношилгоо хийж
одоогийн байдлаар 600 орчим хүн хамрагдаад байна.
-СУМЫН ИТХ-ын тэргүүлэгчид хуралдав-
Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид 2017 оны 10 дүгээр сарын 05-нд хуралдаж
-Хуралдаан зарлан хуралдуулах
-Актлах хөрөнгийн асуудал
-Нутгийн удирдлагын холбооны 25 жилийн ой зохион байгуулах ажлын
хэсэг байгуулах зэрэг асуудал хэлэлцэж 3 тогтоол гаргаж 1 албан бичиг
гаргаж Засаг даргын Тамгын газарт хүргүүлэв.
Хурлын зургаадугаар хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтлоо.
1. 2017 оны Сумын төсвийн тодотгол
2. Сумын Засаг даргын 2017 оны сумын эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх
үндсэн чиглэлийн
биелэлтийг хэлэлцэх
3. Сумын Засаг даргын 2018 оны сумын эдийн засаг,нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх
4. Газрын тосны 21 дүгээр талбайн ашиглаж байгаа автомашинаас авах татварын хэмжээ тогтоох
5. Газрын тосны 21 дүгээр талбайн ашиглаж байгаа ундны усны үнэ шинэчлэн тогтоох
6. Төлөөлөгчийн бүрэн эрх

-АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА-
Тус суманд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй агентлаг,
хэлтсүүдийн дарга, мэргэжилтэнгүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлагийн Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга
н.Раднаасүрэн, Газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний
удирдлагуудын хамт 2017 оны 10-р сарын 09-ний өдрийн 1700 цагт Петро
Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р талбайн асуудлаар
иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын арга хэмжээг сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ удирдан явууллаа.
1. Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн иргэдэд Петро Чайна Дачин
Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны талаарх авч хэрэгжүүлж байгаа ажлын
чиглэлээр мэдээлэл хийлээ.
2. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Ашигт малтмал, газрын
тосны газрын орлогч дарга н.Раднаасүрэн иргэдийн сонирхсон асуултуудын
талаар мэдээлэл өгөв.
3. Газрын тосны Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний удирдлагууд
иргэдэд мэдээлэл өгч 2017 оны үйл ажиллагааны тайлангаа иргэдэд
танилцууллаа.
Мөн Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р
талбайн асуудлаар иргэдийн санал хүсэлтийг сонссоноос гадна, бичгээр авч
холбогдох албаны хүмүүс санал хүсэлтийн дагуу тайлбар, мэдээлэл өглөө.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Халхгол сумын
иргэдийн гаргасан санал хүсэлт, хэлэлцсэн асуудлын эрэмбийн дагуу Петро
Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р талбайн
удирдлагуудад хандан Халхгол сумтай хамтын ажиллагаа, нийгмийн
хариуцлагийн гэрээний хүрээнд иргэдийг дэмжиж, сум орон нутгийг
хөгжүүлэх чиглэлээр дараах үүрэг даалгавруудыг иргэдийн өмнө өглөө.
Үүнд:
1. Тус сумын нийтийн орон сууцнуудын нэгдсэн шугам сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэх
2. Петро Чайна Дачин Тамсаг Монгол ХХК-ний газрын тосны 21-р
талбайгаас сумын төв хүртэлх 68 км зам тавих асуудлыг шуурхай шийдвэрлэх
3. Цаашлаад нийгмийн салбаруудын байгууллага, хүүхдүүдийн хөгжлийг
дэмжих чиглэлээр нүдэнд харагдаж, гарт баригдахуйц бодитой хөрөнгө
оруулалт хийх чиглэл өглөө.
Дээрх уулзалт, хэлэлцүүлэгт 150 гаруй иргэд хамрагдлаа.
Халхгол сумын ИТХ-ын ажлын алба