Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нарыг "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшиж улсад онц ноцтой хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд болж байна.
Гурав дахь өдрөө үргэлжилж буй шүүх хуралд гэрчүүд мэдүүлэг өгч байна. "Эм Жи Эл Эс Би Ди” компанид аудит хийж дүгнэлт гаргасан Үндэсний аудитын газрын аудитор н.Ичинхоролоо, Багануур ХК-ийн захирал н.Отгонбаяр, Багануур ХК-ийн үйлдвэр эрхэлсэн орлогч н.Базарсүрэн, "Эм Жи Эл Эс Би Ди” компанийн захирал н.Сүхбаатар, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар мэдүүлэг өгөх юм.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Багануур ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал н.Базарсүрэнгийн мэдүүлгийг хүргэе.
Шүүхийн яллагч асуув.
-Та ямар ажил эрхэлдэг вэ?
-Багануур ХХК-ын захирал.
-Гэрээг яаж байгуулсан бэ?
-2012 оны гэрээнд би оролцоогүй. 2013 онд яг гэрээ байгуулахад байгаагүй. Сүүлд гарын үсэг зурсан.
-Яагаад ТУЗ-ын тогтоол 39000 төгрөг байхад яагаад 29000 төгрөгөөр энэ компанид нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм бэ?
-Үнийн асуудлыг би сайн мэдэхгүй. Энэ ажлыг иргэдэд хямд нүүрс борлуулах ЗГ-ын ажил л гэж ойлгож байсан.
-Л.Гансүх шаардлага тавьсан гэж мэдүүлсэн байсан. Танд ямар шаардлага тавьсан юм?
-.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Цэрэнжээ асуув.
-2013-25800 орчим /өөрийн зардал/
2014-27500 орчим /өөрийн зардал/
-Нүүрсийг 25800 байхад 27500 төгрөгөөр зарахад яагаад алдагдал хүлээдэг юм?
-Уг нь 25800 орчим төгрөг өөрийн өртөг байсан ч одоо бодохоор 27500 төгрөгөөр худалдсан нь НӨАТ ороогүй үнэ байсан байна лээ.
-Нүүрсийг шигшиж ангилдаг уу? Уг нь хоёр дамжлага манай ХК-д байдаг. Гэхдээ бид иргэдэд шигшиж худалддаггүй байсан.
-Мөргөцөгийг иргэдэд хүргэхэд хэдэн төгрөгийн зардал гардаг байсан бэ?
-Хөрс хуулалт, өрөмдөлт, схем, тээвэр зардал, ачих зардал гардаг. Эдгээрт яг хэдэн төгрөгийн зардал гардагийг би сайн мэдэхгүй байна.
-Танайх алдагдалаа хүлээсэн гээд байгаа. Үүнийгээ тайлбарлаж өгөөч. Яг юунаасаа алдагдал хүлээсэн юм?
-Би нарийн сайн мэдэхгүй байна. Уг нь түлшний үнэ, миний ойлгож буйгаар шуудай жингийн алдагдал үнийн зөрүүний алдагдал л байгаа гэж ойлгож байгаа.
-Тэгвэл таныг худлаа мэдүүлэг өгсөн гэж ойлгож болох уу?
-Үгүй, үнэн мэдүүлэг өгсөн.
-Тэгвэл яагаад алдагдал хүлээсэн гээд байгаа юм?
-Алдагдалтай л гэсэн хэмээхээс өөр зүйл хариулсангүй.
Шаравнямбуу өмгөөлөгч асуув.
-Гэрээнд та бүхнийг хүчээр гарын үсэг зуруулсан уу?
-Үгүй.
Баасандорж өмгөөлөгч асуув.
-Та хэдэн настай вэ?
-40 настай.
-Сэтгэцийн хувьд эрүүл үү?
/Шүүгч асуултыг эсэргүүцэв./
-Нүүрсээ зарсан хүн нь хохирогч болоод явсан хүн нь яллагдагч болоод байгаа нь ойлгомжгүй байна. Та гэрээнд гарын үсэг зурахыг та бүхэн зөвшөөрсөн үү?
-Зөвшөөрсөн.
-Зөвшөөрсөн байж яагаад өнөөдөр яагаад хохирол нэхээд байгаа юм? Би нүүрсний жингийн зөрүүнээс л алдагдал хүлээсэн гэж ойлгож байна.
-Гэрээний 3.6 дээр зааснаар та бүхэн алдагдал хүлээсэн гээд байгаа. Тэгвэл гэрээнд зааснаар компани төлбөрөө төлсөн үү?
-Төлсөн.
-Гэрээнд байгаа гарын үсэг таны гарын үсэг мөн үү?
-Мөн.
-Та бүхэн хохирсон юм бол хуулийн байгууллагад гомдол гаргасан уу?
-Би сайн мэдэхүй байна.
-27500 төгрөгөөр тооцоо хийхээр гэрээнд заасан байна. Энэ мөнгөө төлсөнүү?
-Төлсөн.
-Шигшиж ангилах төхөөрөмж танайд байдаг уу?
-Байхгүй.
-Энэ компанийн төхөөрөмжөөр нүүрс ангилахад гаргасан зардлыг хэн гаргадаг вэ?
-Компани.
-Нүүрсийг гурван төрлөөр шигшдэг нь үнэн үү?
-Үнэн.
-Тэгвэл энэ компани зардлаа гаргаад ялгасан нүүрсээ та бүхэн үнэгүй ялгуулаад иргэдэд 39000 төгрөгөөр зардаг юм уу?
-Тодорхой хэмжээний нүүрсийг зарсан.
-Бүхэллэг нүүрсийг энэ компанид зардаг уу?
-Үгүй.
- Технологи, агуулах, шигшиж ангилах-39000 гэж тогтоолд заасан байна. Тэгвэл энэ тогтоол энэ компанид хамааралтай юу?
-Үгүй.
Шүүгч асуув.
-2013.08.08.-нд 39000 гэсэн тогтоол гаргасан. 2013.11.01-нд ТУЗ-ын тогтоол 27500 гэрээ 2013.09.27-нд 275000 байхаар гэрэээгээ хийчихсэн байна. Ингэхээр та бүхэн яагаад ТУЗ-ын тогтоол 275000 гэж батлаагүй байхад гэрээ хийсэн юм бэ?
-Бид 09.27-нд гэрээ орж ирээд 11.01-нд ТУЗ-ын тогтоол гарсны дараа гарын үсгээ зурсан.
-Нүүрсний үнэ 39000 төгрөг болсноо гэрээнд заасны дагуу танай компанид мэдэгдсэн үү? Тухайн өдөр мэдэгдээгүй. Сүүлд манай Багануур ХК дээр ирэхэд л амаар мэдэгдсэн.
-ТУЗ-ийн тогтоол 39000 төгрөг байхад 27500 төгрөгөөр гэрээ хийх зөвшөөрлийг та бүхэнд хэн өгсөн бэ?
-Хариулсангүй.
-ТУЗ-ийнхөө гэрээг зөрчиж гэрээ байгуулчихаад хохирогч гээд зогсож байх нь хэр тохиромжтой юм бэ?
-Гэвч мөн л харулсангүй дуугүй зогсов.
Цэндсүрэн өмгөөлөгч асуув.
-Та гэрээнд гарын үсэг зурсан өдрийн нарын бичиг мэднэ гэж мэдүүлэг өгсөн байсан. Тэгвэл энэ хүн 2013.11.21 –нд гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн байсан. Тэгвэл энэ гэрээ 11.21-нд байгуулагдсан нь үнэн үү?
-Ямар ч байсан 11 сар гаргаж байгаад гарын үсэг зурсан. Яг хэдэнд гэдгийг санахгүй байна.
Баасандорж өмгөөлөгч асуув.
-Нүүрснээс хорогдол гардаг уу?
-Гардаг.
-Яагаад гардаг юм бэ?
-Сайн мэдэхгүй байна.
-1 тонн нүүрсийг 39000 төгрөгөөр борлуулах тогтоол энэ компанид хамаарах уу?
-Өөр зүйлээр тайлбарлаж хариулт өгсөнгүй.
Цэндсүрэн өмгөөлөгч асуув.
-Компанийн шигшиж ангилж байгаа нүүрсийг та харсан уу?
-Харсан.
-Тоног төхөөрөмжөөр ангилахад чулуу, шоро о гардаг уу?
-Сайн мэдэхгүй байна.
Шаравнямбуу өмгөөлөгч асуув.
-Шигшиж ангилсан нүүрсийг жингий тоогоор тооцоо хийнэ гэсэн. Энэ тооцоогоо хийсэн үү?
-Хийсэн.
-Ямар зорилготой гарын үсэг зурсан. Охин компанийн ажилтан энэ ажилд оролцуулна гэсэн оролцуулсан уу?
-Оролцуулсан. Нарийн заалтыг сайн мэдэхгүй байна.
Энэхүү мэдүүлгээс Багануур ХК-ийн Үйлдвэр эрхэлсэн орлогч захирал н.Базарсүрэн нүүрснээс яагаад хорогдол гардгийг ч мэддэггүй хүн болох нь харагдлаа. Мөн түүнийг гэрээг сайн ойлгоогүй байж гарын үсэг зурсан гэж дүгнэж болохоор байна.
Б.Батчимэг 24 tsag mn