Хямрал сорилт бас боломжийг дагуулдаг. Манай санхүүгийн зах зээлийн 94 хувь буюу 21.5 их наяд төгрөгийн активыг банкны салбар дангаараа, үлдсэн зургаан хувь буюу 1.4 их наяд төгрөгийн үнэлэмжийг нь үнэт цаасны (хөрөнгийн зах зээл, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага) зах зээл эзэлж байна. Одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө энэ харьцаа "98 VS 2” хувьтай байсан бол богино хугацаанд дөрвөн хувиар ахиад буй. Санхүүгийн салбарын оролцогчид өнгөрсөн баасан гарагт чуулж, салбарын чадамж, сорилт, боломжийн талаар хэлэлцсэн юм. "Санхүүгийн зах зээлийн хөгжил” форумд төрийн байгууллагын салбарын төлөөлөл, үнэт цаасны гадаад, дотоодын компани, арилжаа, даатгалын компани, хөрөнгө оруулагч, судлаачид зэрэг 600 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Ам.долларын ханш огцом өсч байгаа энэ үед гаднын хөрөнгө оруулалт эдийн засгийн хүндрэлээс гарах гарц хэвээр хүлээлт үүсгэсээр байна. Сүүлийн хоёр жилд эдийн засгийн идэвхжил суларч, хөрөнгө оруулалт буурахын хэрээр хөрөнгө татах шинэ гарцыг бизнес эрхлэгч болон компаниуд эрэлхийлэх болсон. Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад ийм үед хөрөнгийн зах зээл энэ орон зайг нөхдөг жишиг бий. Манайд хөрөнгийн зах зээл сүүлийн 20 жил хөпкиж байгаач хүртээмж сул, чадамж муу хэвээр байна. Гэхдээ Хөрөнгийн биржид гурван жилийн өмнө МIT буюу "Милениум Ай Ти” системийг нэвтрүүлж, өнгөрсөн жилээс зах зээлд оролцогчдын ангиллыг I, II зэрэг байсан дээр III -ыг нэмэн гаргаж, шинээр бизнес эрхэлж буй компаниудад санхүүжилт татах боломжийг хөнгөлөлттэй болгож өгсөн. Түүнчлэн компаниудын гишүүнчлэлийн хураамжийг бууруулаад буй. Нөгөө талаас эдийн засгийн хүндрэлтэй энэ үед гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, компани, бизнес эрхлэгчид хөрөнгийн зах зээлийг түлхүү сонирхох болсон нь боломжийг нээж өгч байгааг форумд оролцогчид онцолсон. Одоогоор Хөрөнгийн биржид 235 компани бүртгэлтэй байгаагаас 198 нь хувийн, 21 нь 100 хувь төрийн өмчит, 16 нь төрийн өмчийн оролцоотой компани байгаа юм. 2015 оны эцсийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хөрөнгийн зах зээлийн арилжааны дүн ес дахин өссөнийг Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал М.Болор илтгэлдээ "ханшиин өсөлтөөс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа ч дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдэж байна. Визнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хугацаа богино, жилийн 19.5 хувийн хуүтэй төгрөг, 13.3 хуутэй ам.долларын зээлийг татаж бизнес эрхэлнэ гэдэг ашиггүй сонголт." дурдсан.
Тодруулбал, өнгөрсөн онд Хөрөнгийн биржээр 546.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэний 515 тэрбум төгрөг буюу 94 хувь нь Засгийн газрын үнэт цаас, 30.5 тэрбум төгрөг буюу 5.5 хувь нь хувьцаа, 501 сая төгрөг буюу 0.09 хувь нь компанийн бонд байгаа юм. Гэхдээ ийнхүү арилжааны дүн огцом өсөхөд жилийн 13-16 хувийн хүүтэй Засгийн газрын үнэт цаас нөлөөлсөн нь эрүүл өсөлт биш гэдгийг зарим судлаач шүүмжилсэн. Засгийн газрын үнэт цаас нь эрсдэлгүй учир хамгийн их эрэлттэй ч, эргээд өр болж очих эрсдэлтэй юм.
Түүнчлэн М.Болор "Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж гадаадын хөрөнгө оруулалт хумищаж байгаа боловч дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх нэмэгдэж байна” хэмээсэн. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хугацаа богино, жилийн 19.5 хувийн хүүтэй төгрөг, 13.3 хүүтэй ам.долларын зээлийг татаж бизнес эрхэлнэгэдэг ашиггүй сонголт. Эдийн засгийн байдал эмзэг, улс төрийн нөхцөл тогтворгүй, төгрөгийн ханш уналттай байгаа энэ үед гаднын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулалт хийхээс аль болох зайлсхийх нь мэдээж. Санхүүгийн зах зээлийн бусад тоглогч болох даатгал, банк бус санхүүгийн байгуулага, хадгаламж зээлийн хоршоодын оролцоо манайд сул. Гэхдээ сүүлийн жилүүдэд даатгалын дотоод, гадаадын команиуд энэ зах зээлд анхаарлаа хандуулах болсныг "Нейшнл Лайф даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Монголхүү хэлсэн. Манайд одоогоор 152.5тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлэмжтэй 17 даатгалын компани үйл ажиллагаа явуулж байна.
Үнэт цаасны зах зээдд нэвтрэх боломж сул, хараат, хувьцааны төвлөрөл хэт их, бүтээгдэхүүн цөөн гэх мэт санхүү тэр дундаа хөрөнгийн зах зээлд асуудал их байна. Гэхдээ чуулганд оролцогчид Монголын санхүүгийн салбарыг "Цаашид хөрөнгө татах нөөц боломж, ирээдүйтэй салбар” хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, банк гэх өндөр хүү, хугацаа урттай зээлтэй санхүүгийн салбарын "мангас”-ыг хэзээ нэгэн цагт активаараа дүйж очвол манайд бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэх юм. Амбийцтай зах зээлийн оролцогчдын амбийцтай зорилт ийм байна. Дашрамд, энэхүү салбарынхны нэг дор хуран цуглуулж, асуудал, боломж, сорилтоо хэлэлцэх боломжийг Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банк олгож, тус форумыг зохион байгуулсан юм.
Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/