Засгийн газрын хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэн, Харилцаа
ЗГХЭГ-ын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Бямбасүрэн
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт мэндэлсэн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Улаанбаатар хотын 33 дугаар сургуулийг 1990 онд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг 1994, Итали Улсын Бокконийн их сургуулийг 1998 онд төгссөн. БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1997 онд "Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер, 1999-2004 онд "Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер, 2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2015 онд "Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан. 2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 12 жил ажилласан.
Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөрөн
Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. 1977 онд нийслэлийн арван жилийн гуравдугаар сургууль, 1980 онд Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль, 1988 онд ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч, 1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан, 1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, 1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, 1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх, 2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байсан.2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байна. Төрийн албанд 25 жил ажиллаж байна.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Чинбат
Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Ховд аймгийн арван жилийн хоёрдугаар дунд сургуулийг 1995 онд, ШУТИС-ийн Холбоо мэдээллийн технологийн сургуулийг 2000 онд төгссөн. Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй. Тэрээр 1999-2002 онд Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн төвд программист, 2003-2004 онд Япон улсын "Yamamoto” компанид программист, 2004-2008 онд "Бьютик Монгол” компанид программист, 2008-2009 онд Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, 2009-2013 онд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2013 оноос "Монгол Солонгосын мэдээлэл технологийн хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагад зөвлөхөөр ажилласан. Төрийн албан найман жил ажиллаж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1996 онд, МУИС-ийн Нийгмийн ухааны факультет 2000 онд, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг 2009 онд төгссөн. Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй. 2000 онд "Зууны мэдээ” сонинд сэтгүүлч, 2003-2004 онд Ховд аймгийн МАХН-ын хороонд улс төрийн ажилтан, 2004-2005 онд Нийслэлийн хүүхэд залуучуудын ерөнхий газарт менежер, 2005-2008 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын холбоонд нарийн бичгийн дарга, 2008 онд УИХ-ын Тамгын газрын Бодлогын шинжилгээний хүрээлэнд референт, 2008-2009 онд УИХ-ын гишүүний шадар туслах, 2009-2012 онд НАМЗХ-нд ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН Хэрэг эрхлэх газар Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2015 онд "Чингис хаан” олон улсын нисэх буудлын Ачаа, шуудан терминалын газрын дарга, Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албанд найман жил ажиллаж байна.