Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнбүрэлдэхүүнд УИХ–ын гишүүн, ИЗНН–ын дарга С.Оюун орж ажилласан. Үндсэн хуулийн өөрчлөлтөдИЗНН ямар байр суурьтай байгаа болон зарим асуудлаар түүнтэй ярилцлаа.
–Үндсэн хуулийн өөрчлөлтийг танай нам дэмжиж байгаа юу?
-24 жилийн хугацаанд 12 Засгийн газар солигджээ. Эдгээр Засгийн газрын дундаж наслалт нь хоёр жил байсанбайна. Яагаад өнөөдөр Монголд улс төрийн тогтворгүй байдал үүсээд байна. Бодлого, шийдвэр ньшийдэгдэхгүй уддаг, гацдаг байдал нийтлэг тохиолддог. Ард иргэд нь ч УИХ–д итгэхээ больжээ. Энэ бүхнийголон жилийн туршлагаас үзэхэд эрх, үүргийг нь ойлгомжтой болгож, өгөх ёстой хүнд нь өгөөд, хариуцлагыг ньЕрөнхий сайдаас нэхдэг байх ёстой гэсэн зүйл харагдаж байгаа юм.
Сайд нарыг огцруулах, томилох асуудлыг нэг нэгээр нь хэлэлцэнэ гээд улс төрийн дуусахгүй маргаан явж байгаадцэг тавих хэрэгтэй. Ерөнхий сайд нь өөрөө танхимаа бүрдүүлж, хариуцлага тооцвол өөрөө тооцдог байх ньзүйтэй. Сонгох хүмүүсээ сонгоод, чөлөөлөхийг нь чөлөөлөөд яваг. Энэ асуудлыг бид шинээр гаргаж байгаа юмбиш. Сонгодог парламентын засаглалтай орнуудад ийм л байдаг. Харин хариуцлага тооцохдоо Ерөнхий сайдтайтооцох хэрэгтэй. Мөн Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд яамдын тоог ойлгомжтой буюу ес байхаарҮндсэн хуульдаа тусгах нь зүйтэй юм. Ингэхгүй бол сонгууль болгоны дараа намууд нь өөрсдийнхөө хүмүүсээсЗасгийн газарт томилно гэсээр яамдын тоо, бүтцийг өөрчилдөг.
–Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хотын статусыг бий болгож, Засаг дарга нарыг иргэдсонгодог болохоор тусгасан. Энэ өөрчлөлт хэр оновчтой гэж үзэж байна вэ?
–Хотуудын статусыг бий болгож байгаа. Үнэндээ энэ асуудлыг ч олон жил ярьж байгаа. Мөн сумын Засаг даргыгард иргэд нь шууд сонгодог болно гэсэн заалт орсон. Ялангуяа, ИЗНН энэ заалтыг их дэмжиж байгаа. Манай нам2000 онд анх байгуулагдахдаа мөрийн хөтөлбөртөө дээрх заалтыг оруулсан байдаг. Манайхан гурав, дөрвөнмянган хүнтэй сум байлаа гэхэд нутгийн өөрөө удирдах зарчмын хүрээнд өөрсдийнхөө сумыг удирдаж чадаххүнийг эрх биш сонгож гаргаад ирдэг ухаантай хүмүүс шүү дээ. Сонгуулийн үеэр нам болж талцаад, хэнийг Засагдаргаар томилох тухай ярихад дахиад л фракц үүсгэж эхэлдэг. Сумын хэмжээнд Засаг дарга нарыг өөрсдөөсонгодог байя. Харин аймаг, хотын Засаг дарга нарыг илүү нэгдсэн удирдлагатай болгохын тулд Ерөнхий сайдтомилдог болъё гэсэн санаанууд орж байгаа. Миний хувьд өргөн хэмжээний хэлэлцүүлгийг иргэд, судлаач,хуульчид, төрийн бус байгууллагын дунд өрнүүлэх нь чухал гэж бодож байна. Сайн хэлэлцүүлгийн үр дүнд энэшийдэл нь сайн уу, муу юу гэдэг нь тодорхой болно.
–Энэ өөррчлөлтүүдийг хийснээр үнэхээр төрийн институцийн эрх, үүргүүд тодорхой болж чадна гэжбайна уу?
–Монгол Улсын засаглалын тодорхой институцууд салаа, мөчрүүдийн эрх үүргүүд нь давхардаж, зөрчилдсөнбайгаа. Сонгодог утгаараа засаглалын салаа мөчрүүд гэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байдаг.Засаглалын эдгээр салаа мөчир бие даасан байдалтай ч гэсэн харилцан бие биеэ нөхөн, хянаж ажилладаг. Гэтэлманайд энэ гурван салаа мөчрөө мартчихсан. Ерөнхийдөө төрийн гурван өндөрлөг нь салаа мөчир нь юм шигойлгодог. Парламент гэж байгаа бол хууль тогтоох үйл ажиллагаандаа илүү анхааръя. Засгийн газар, Ерөнхийсайдын шийдэх асуудал бүрийг УИХ өөр дээрээ татаж аваад, гацааж, удаадаг байж болохгүй. Мэдээж гүйцэтгэх,хууль тогтоох засаглал нь хяналтаа тавилгүй яахав. Үнэхээр буруу зүйл хийж байвал Ерөнхий сайдыг огцруулахэрх нь байгаа шүү дээ. Товчхондоо, эдгээр ярьж буй зүйлийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэвтрүүлье гэж байгааюм. Юуны өмнө энэ асуудлаар хэлэлцүүлэг нь эхэлж байгаа нь сайн хэрэг. 1992 онд батлагдсан Үндсэн хууль болмаш чухал, зөв суурь зарчмуудыг бий болгосон сайн хууль болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Ажлын хэсэгдээр хүртэл хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг орвонгоор нь тэр чигээр нь өөрчлөх гэж байгаазүйл огт байхгүй. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд энэ яриад байгаа засгийн бодлогууд, үүсээд буй улстөрийн тогтворгүй байдал, тодорхой асуудлуудаа шийдэж чадахгүй, гацаагаад байна гэдэгт дүгнэлт хийж,өөрчлөлт хийх гэсэн санаа юм. Тэрнээс Үндсэн хуулийн дийлэнх зарчим хэвээрээ. Харин парламентыгболовсронгуй болгох гэсэн санаанууд л орсон.
–Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж амжихгүй гэдгийг олон гишүүн хэлжбайгаа шүү дээ?
–Мэдээж хугацаа бага байгаа нь үнэн. Хугацааны хувьд асуудал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдэээнэ сэдвээр хэлэлцүүлэг сайн өрнөг. Ямартай ч ард нийтийн санал асуулгыг өнөөдөр явуулж чадахгүй юм гэхэддараагийн хавар, зун зохион байгуулж болно. Сайн хэлэлцүүлэг явуулсан байхад дараагийн парламент ч гэсэнэнэ өөрчлөлтийг хийж болно. Хамгийн гол нь хэлэлцүүлэг өрнөх шаардлагатай. Ядаж Засаг даргаа өөрсдөөсонгох эсэхээр сум болгон хэлэлцүүлэг хийх нь чухал ач холбогдолтой юм. Төрийн байгууллагын хооронд есөняамтай байх, Засгийн газар нь яавал тогтвортой ажиллах тухайд ч хэлэлцүүлэг өрнөх ёстой.
–Үүнээс гадна С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал үүсээд байгаа.Энэ талаар танд ямар мэдээлэл байна. Та С.Зориг агсны эхнэр Д.Булгантай өнгөрсөн хугацаанд хэрхолбоотой байсан бэ?
–Бид хохирогч. Тийм учраас хэрэг илрээсэй гэж хүсэж байна. Холбогдох байгууллагаас нь мэдээлэл авсан нь дээрбайх. Хамаагүй зүйл ярьвал би загнуулна шүү дээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин