Төрийн хошой шагналт зохиолч, академич Ш.Нацагдоржийн "Үүлэн чөлөөний нар" өгүүллэгийг толилуулж байна.
1918 онд Нийсяэл хурээнд удам дамжсан сэхээтэн, язгууртан гэр бүлд төрсөн энэ эрхэм эрдэм номын амтыг хар багаасаа л мэдэрсэн нэгэн бөгөөд түүний эрдэм шинжилгээний анхны бүтээл нь 1938 онд "Шинэ толъ" сэтгүүлд хэвлэгдсэн "Монголын хувьсгалын удирдагч гавъяат нөхөр Сүхбаатарын товч түүх" хэмээх өгуулэл байжээ. "Сүхбаатарын намтар" хэмээх зохиолоороо
1947 онд төрийн шагнал хуртсэн байдаг. "Цагаан түүх", "Лу Алтан товч",
"Алтан эрхи"' зэрэг эх бичгүүдийн талаарх эрдэм шинжилгээний судалгааны
өгууллээс авахуулаад "Мандухай сэцэн хатан", "Лигдэн хутагт", "Ван Жао
гунж", "Марко Пологийн адал явдал" зэрэг цөөнгүй кино зохиол,
"Хонгорзул", "Говийн тууль" зэрэг тууж, роман бичсэн байна.
Эмч намайг босч өрөөн дотор явахыг зөвшөөрсөн тэр өдөр би хаврын нарны бүлээн элч ээсэн өмнө талын цонхонд ойртон очиж, эмнэлгийн хашааны доторхийг харвал илаарь болж байсан өвчтөн гадна наранд ээж, хуүрнэн сууцгааж байна. Цагаан нөмрөг өмссөн нэг өндөр залуу хүн том баадантай юм ачааны тэргэн дээр ачиж байхыг хараад, өөрийн эрхгүй юу билээ? гэсэн шиг бодогдов. Арай биш байдаг байгаа. Тэр хэрэв энд байвал нар баруун хойноос гарна гэдэг болох бий гэж нүдээ арчин дахин нарийвчлан харвал яахын аргагүй мөн.
Би сонин юм байна даа гэж гайхан бодов. Тэгээд маргааш өглөө нь мөн л цонхон дээр очиж сонирхон харж байтал өнөөх маань бас л цагаан нөмрөгтэйгөө эмнэлгийн хашаан дотор ажил хийж явна. Бидэнд эм өгөхөөр орж ирсэн сувилагч Цэцэгмаагаас «Хүү минь хурдан нааш ирж цонхоор хараарай» гэв.
Цэцэгмаа гайхан юу болов? гэсээр цонхон дээр гүйн ирэхэд би хуруугаар зааж «Хүү минь чи тэр цагаан нөмрөгтэй өндөр залууг харж байна уу энд ажил хийдэг юм уу? гэж асуухад Цэцэгмаа: Гонжоо юу? Тийм, тийм манай нярав сувилагч. Та таних юмуу? Би толгой дохиж «танилгүй яахав. Таних танихдаа хачин сайн танина шүү» гэв. Цэцэгмаа цаадах чинь таныг энд хэвтэж байгааг мэдэхгүй байх. Би аяар тааралдахдаа хэлэмз гэв. Баахан байж байтал өнөөх маань гаднаас ороод ирэв. «За Молом гуай сайн байна уу? олгойгоо авахуулсан гэлүү, Үгүй ер. Таныг энд хэвтэж байх юм гэж огт зүүдэлсэнгүй. Мэдсэн бол шөл цай авчирч өгөхгүй юу, шөл цай ч яамай. Чамайг манай түүгээр үзэгдэхгүй болохоор бид гайхаж байсан юм. Харин энд байгаа юм бий. Гонжоо инээж, Би энд ажилд ороод жил илүү болж байна. За Молом гуай би одоо тун их ажилтай байна. Энэ орой энд би жижүүртэй. Тань дээр орж ирнэ. Яриа ч их бий» гээд гарч одлоо. Тэгээд өнөөх маань орой нээрэн халуун савтай цай, бяцхан боодолтой боов шоов барьсаар орж ирлээ шүү. Үгүй ер тэгээд цай нь сайхан гэдэг нь. Нэг аяга уугаад авгайнхаа цай уусан юм шиг санагдаж, дотроо «Яахав дээ хөөрхий, хүний санаа, зуны ялаа гэсэн шиг» бодож байв.
Би цай уух зуур: Хүү минь чи ашгүй энд ажилладаг болсон юм уу гэж асуухад Гонжоо инээн «Молом гуай би эндхийн үндсэн ажилчин болсон шүү» гэв. Би нөгөөдөхөө хамт хэвтэж байгаа улсаас ичиж зовох байх гэж бодоод нүдээ сэм ирмэж дуугаа нам болгон За даа, сайн байна. Хүү минь. Ах чинь чиний орноос баярлаж байна»гэв. Гэтэл Гонжоо ер нуух далдлах гэсэн царайгүй манай өрөөний өвчтөн рүү хандаж: Энэ Молом гуай Төв Засангийн харгалзагч байгаа юм. Намайг ч олон удаа цоожлоо биз дээ. Хэзээний л хулгай хийчихээд хүрээд ирнэ. Молом гуай л хөөрхий чинь намайг сайхан хүлээж аваад цоожилж орхино шүү гэхэд би орноос нь зовж, За, за хүү минь өнгөрсөн юмыг яриад яахав. Харин чи яаж ашгүй ингэж зөв замд орчихоов гэхэд Гонжоо Тэр өдөр би засангаас суллагдаж гараад, найз нартайгаа уулзаж мөн тэр өдөр зусланд гарсан айлыг ухахаар хэлэлцсэн юм. Гэдэс өвдөж эмнэлэгт хэвтээгүйсэн бол дахиад л тан дээр хүрээд очих байсан гэв. Би гайхаж юу гэнээ? хүүхээ гэдэс өвдсөн гэнээ гэхэд Гонжоо хоолойгоо засаж «За тэгвэл та нар сайхан дуулж бай. Би яаж хөглөснөө ярья» гэв.
Тэгээд түүний ярьсан нь:
Тэр үдэш бид гурав айл амьтан хойно дөчин мянгат руу очив. Тэнгэр бүрхэж бороо шивэр шивэр орж байхад ашгүй гэж баярлаж байв. Өдрийн тэмдэглэсэн байшингийн дэргэд хүрч ирэв. Хамгийн наад талын хаалгаар сэмхэн орж гурван давхарт гараад том гэгчиин монгол цоожоор цоожилсон хаалгын
цоожийг эвдээд орж дотроос нь түгжив. Гэрлийг ноцоож үзвэл биднийг ав
гэсэн юм шиг хамаг юм нь ил задгай байна. Бичгийн ширээн дээр байсан нэг
гоё тамхины гялгар асаагуурыг би яаран авч өвөртлөв. Би хэдийнээ тийм
нэг юмтай болох гэж санаж байсан билээ. За тэгээд бид гурав яргуйд орсон
ямаа гэгчээр айлын юмнаас бие биеэс уралдан авч гарлаа.Тэгж байтал
миний гэдэс гэнэт сүрхий базалж эхэлдэг юм байна. Намжих байх гэж баахан
хүлээсэн чинь харин улам ширүүсэв.
Сандал дээр суугаад ёолж байв.
Нэг харсан нөгөө хоёр маань бараан өнгөтэй пиджакийн хоёр ханцуйнаас нь
зуурч "би авна, би авна" гэж булаацалдаж муудалцаж байв. Би ч юу авах
сөгөөтэй юм. Хурдхан тэндээс холдохын мөрөөс болж байлаа. Тэгээд нөгөө
хоёр маань орны даавуу хуу татаж аваад юмаа янгинатал боолоо. Миний авах
гэж цуглуулсан юмыг ч хамт боосон шиг байна. Тэр хоёр юм авах гэж
улайгаад миний ёолон суухыг мэдээгүй бололтой. Харин гарч явахын үед сая
мэдэж, чи юу болоод байна гэж сэм асуув. Би арай гэж гурван давхраас
шатны хайсыг түшиж өндөр дуугаар ёолж гарав. Нөгөө хоёр маань надаас
холдохын мөн болж: «Чи явж чадахгүй бол эндээ суугаад түр хүлээ. Бид
хоёр энэ юмаа нэг газар тавиад түргэн ирье» гэж шивнэн хэлээд даруй
явлаа. Би хангинатал ёолж үлдэв. Нэлээд удав. Үгүй ер үхэх нь ээ. Хааяа
ухаан ч балартаж байх шиг. Гэтэл хоёр хүн тэндээс дүнгэр дангар ярьсаар
ирлээ. Би нөгөө хоёрыг гэж санаад улам чанга ёолоход тэр хоёр хүн цочиж
зогтусан нэг нь миний дэргэд ирж: Юун хүн бэ? гэж асуув. Би гэдэс гэдэс
гэж ёолж байв. Үнэндээ олон үг дуугарахын ч сэхээ байсангүй.
Тэр хоёр
хүн түргэн тусламж дуудахаар юм болж нэг нь яваад удалгүй ирж: «одоохон
түргэн тусламж ирнэ. Түр хүлээ» гэв. Тэгсэн төдхөн түргэн тусламжийн
машин довтлон ирж хоёр цагаан нөмрөгтэй хүүхэн намайг түшиж, машинд
оруулан суулгаж эмнэлэг дээр авч ирэв. Хүлээн авах өрөөнд намайг дамжлан
оруулж хэвтүүлэв. Санчигийн үс нь бууралтсан, нүдний шилтэй нэгэн
хижээл эмч орж ирж намайг нэлээд чагнаж тогшиж үзээд, дэргэдэх
сувилагчдаа: «Ажилбар бэлтгэ» гэв. Би дотор палхийж эмчээс: «ямар өвчин
бэ та нар намайг одоо хагалах гэж байна уу?» гэж асуухад эмч
инээмсэглэн: «Ер айх зүйл байхгүй. Гэдэс зангираа болов уу. Та харин
азтай хүрч иржээ. Жаахан хожимдсон бол хэрэг биш болно» гэв. Тэгээд
халааснаасаа тамхи гаргаж татах гэтэл шүдэнз байсангүй. Бүх халаасаа
гараар тэмтчиж намайг оруулж ирсэн хоёр сувилагчаас «гал байна уу?» гэж
асуухад тэр хоёр бие биеэ харж жуумалзан инээж үгүй гэв. Эмч тамхи татах
гэж тун хүсэж байгаа бололтой. Дахиад л хоёр гараараа хамаг халаасаа
тэмтчиж эхлэв. Би өврөөсөө өнөөх асаагуураа гаргаж түүнд өгөв.
Эмч миний
өгсөн асаагуураар тамхиа асаагаад хачин их сонирхсон байдалтай харж
«таны энэ чинь яасан таатай эд вэ, хаанаас авсан юм бэ? » гэхэд «би
хойноос хүн авчирч өгсөн юм» гэв. Эмч дахин нэг эргүүлж тойруулж үзээд
надад өгөхөд би эмчид «та одоохондоо галгүй бол хэрэглэж байгаад над
сүүлд өгөөрэй» гэв. Ухаан нь дотроо эмчид ая тал засаж байгаа хэрэг юм
даа.
За тэгээд намайг түрдэг тэргэн дээр хэвтүүлж нэг гэрэл гэгээ болсон том гэгчийн өрөөнд оруулж ирлээ. Өдий төдий цагаан нөмрөгтэй хүүхнүүд байв. Эмч өвчүүнээсээ нэгэн бор хулдаас дүүжилж хоёр гартаа резин бээлий хийгээд амаа марлиар битүүлэн уясан байна. Үгүй ер сүртэй ч юм шиг аймаар ч юм шиг. Тэгээд намайг том толин доор өндөр ширээн дээр хэвтүүлээд нэг сувилагч үүнийг үнэрт гэж нэг юм хамарт ойртуулахад сайн гэдэг нь үнэртээд авлаа. Тэгээд юу ч болсныг мэдсэнгүй. Сэрсэн чинь эмч резин бээлийгээ тайлж байна. Нүүр дүүрэн хөлс бурзайжээ. Тамхи гаргаж миний өгсөн асаагуураар сурамгай гэдэг нь асаагаад хармаандаа хийж байна. За тэгээд намайг нэг өрөөнд оруулж хэвтүүлэв. Хоёр хүн хэвтэж байна. Намайг оруулж байхад нэг нь сэрж хөдлөн ханиаж байна. Өвгөжөөр хүн бололтой. Надад өвдөх, хавдах юмгүй. Бие хачин сайхан амарсан байна. Тэгээд таг унтжээ. Нэг мэдэхэд өглөө болсон ажээ. Манай өрөөний хоёрын настайвтар нь аль хэдийн босчихсон нүүр гараа жалмайтал угаачихсан байна. Нөгөө нь унтсаар, настайвтар хүн: «миний биеийг ямар байна? » гэж халамжтай гэгч асууж байна. Өвгөн бэтэг авахуулаад удахгүй гарах гэж байгаа гэнэ. Унтаж байгаа залуу руу дохиж үүнийг Бат гэдэг юм. Барилгын хүн, хэд хоногийн өмнө барилга дээрээс унаад гараа гэмтээгээд хэвтэж байгаа юм гэв. Сувилагч халуун үзэхээр орж ирэв. Бидний ярилцахад сэрсэн Бат: «Манай Цэцэгмаа ашгүй хүрээд ирсэн үү? Зүүн өрөөний Самдан Цэцэгмаа ирэхгүй нь санаад үхэх нь гэж сүйд болоод байна билээ. Чи орсон уу?» гэв. Цэцэгмаа: үгүй ер намайг санадаг хүн олон гарах нь шив дээ гэснээ өвгөн рүү харж «Насанцогт гуай манай Болд эмч сүйд болсон шүү. Урьд шөнө жижүүр хийж байхад нь хулгай ороод хамаг юмыг нь тоноод явчихаж гэнэ. Авгай нь амралтанд явсан юм гэнэ».....гэхэд миний дотор сэртхийж «За биш боллоо.
Өчигдрийн бидний ордог айл байх нь. Би эмчийн гэрийг ухаж, эмч миний гэдсийг уудалсан хэрэг болж байх шив дээ» гэж бодож, за дүүрчээ гэж сэтгэл шулуудаад хэвтэж байтал гэнэт энэ саяны Цэцэгмаа гэдэг чинь яасан согоо шиг хөөрхөн амьтан бэ, дахиад ороод ирэх болов уу? тэр Самдан санаад үхэх гээд байдаг нь аргагүй зөв байх.
Би ганцхан харчихаад хэцүү болж байна гэж санав. Тэгж байтал цай орж ирэв. Би ямар юм идэж болох биш. Нөгөө хоёр маань ууж идэв. Бат: «Насанцогт гуай танай хуулийнхан энэ муусайн хулгайч нартай яагаад олигтой тэмцэж чаддаггүй юм бэ, яагаад тэднийг сайн залхааж болдоггүй юм бэ? миний санахад манай хуулийн бодлого дэндүү зөөлөн байх шиг. Энэрэнгүй ч байх л ёстой юм биз дээ. Тэгэхдээ хулгайчийг энэрч болох уу. Тэд чинь энэрэх тусам элэг өшиглөх улс байгаа юм. Ер нь хулгай нарыг хүмүүжүүлэх гээд яадаг юм. Хэзээ ч засрахгүй улс. Эсвэл яс цоожилж үгүй бол ердөө л цааш харуулаад байвал таарна Насанцогт сүү болсон цайг тааламжтай оочилж ширвээ хар сахлаа имэрч суухдаа «манай хуулийн бодлого бол хүнийг засаж хүмүүжүүлэхийг урьдал болгосон юм. Хулгайчтай хатуу тэмцэх хэрэгтэй гэдэг чинь зөв. Харин хулгайч засрахгүй гэдэг чинь буруу. Хүн эхээс төрөхдөө хулгайч төрдөггүй. Хулгайн зан бол тэр хүний сүүлд олж авсан муу дадал заншил байгаа юм. Хулгайч байгаад сүүлдээ ариун цагаан хөдөлмөрөөр амьдрах болсон хүн алийг тэр гэхэв» гэв.
Бат том гэгчийн талхан дээр тос зузаан гэгч нь түрхээд цахиур цагаан шүдээрээ ёотон тас хазаж, талхнаасаа үмхэлж суухдаа толгойгоо сэгсэрч: ээ дээ Насанцогт гуай хулгайч хүн засрах гэдэг ёстой өдрийн од шиг цөөхөн байдаг байх. Тэр жил манай нутгийн нэг сүрхий хулгайч арав шахам жил шоронд суугаад улсын баяраар өршөөл үзэж суллагдаад мөн тэр өдрөө хулгай хийгээд шорондоо буцаж очсон гэнэ билээ. Өчигдөр Болд гуайн гэрийг ухдаг тэр хулгайч аягүй бол шинэ хулгай биш. Харин хэд дахин хулгайн хэргээр шоронд орсон өөдөлшгүй амьтан дөнгөж гараад гар нь загатнаж дахин хулгайгаа хийсэн байж магадгуй л байх.
Би Батын хэлэхийг сонсоод гайгүйдээ чамайг сүүлд нэг дайралдвал гэж дотроо занаж байв. Гэтэл Болд эмч орж ирэв. Миний дотор палхийж: За одоо яадаг билээ гэж бодов. Эмч миний дэргэд ирж суугаад халууны тэмдэглэлийг харж: сайн байна, халуун алга. Бие чинь хөнгөн байгаа биз дээ. Өвдөх юм байна уу? гэхэд Би толгойгоо дохиж, «зүгээр, сайхан байна» гэв. Эмч инээмсэглэн халааснаасаа асаагуур гаргаж: танай энэ тун аятайхан эд байна. Надад яг үүний нэг адил байсан юм. За их баярлалаа. Май асаалгуураа ав гээд өгөхөд би яаран: «үгүй, үгүй та наадахаа бүр ав. Надад хэрэггүй» гэв.
Болд намайг нэг сүрхий хараад юу ч хэлсэнгүй толгойгоо дохиж инээмсэглэн Насанцогт Бат хоёртой ярьж байгаад гарав. Бат гадуур явж байгаад ирж хэлэх нь «Өнөөх уржигдрын Болд гуайн гэрийг ухсан хулгайчийн хоёр нь тэр дороо баригдсан гэнэ. Юм нь ч зүсээрээ байна гэнэ. Харин гуравдахь хулгайчийг олоогүй юм байх» гэхэд би дотроо «гурав дахь нь энд байна даа. За дүүрсэн хэрэг баривал барьдаг юм байгаа биз. Баригдаж үзээгүй толгой биш. Биеий минь зүгээр болгож байгаад аваад явдаг юм байгаа биз» гэж бодож байв. За тэгээд 2-3 хонов. Насанцогт, Бат хоёр ч намайг ямар хүн болохыг ер зүүдлээгүй бололтой. Болд эмчийн ааш зан ч хуучин янзаараа, эмнэлгийн улс ч ер мэдсэн шинжгүй. Цэцэгмаа хүүхэнтэй би сүрхий тоглоом наадам хийж байдаг боллоо. Тэгээд тоглоом наадмаар ч ер зогсохгүй харин нэлээд учиртай яриа ярих боллоо.
Би нэг өдөр доод давхарт явж байлаа. Эргэлтийн өдөр юмсан. Халуун сав барьсан миний үеийн нэг залуу намайг ээждээ цай оруулж өгөөд биеийг нь асуугаад ир гэж гуйв. Тэр өдөр Цэцэгмаа жижүүртэй байсан юм. Эргэлтийн хүн учиргүй олон. Цэцэгмаа ганцаараа гүйгээд гүйгээд бардаггүй. Би Цэцэгмаад тус болох гэж тэр залуугийн цайг авч дээд давхарт гарч тавдугаар тасагт оруулж өгөв. Цонхны хажуу дахь орон дээр зовиурлан хэвтэж байсан авгайд «танай хүү гадна ирээд биеийг чинь асууж байна» гэж хэлэв үү үгүй юу нүүр дүүрэн баяр баясгалан тодрон: «миний хүү ирээ юу? Хаана байна? » гэж дуу алдан өндийхийг үзээд гэнэт ээж минь сэрхийтэл цээжинд ороод ирэх нь тэр. Би ээжтэйгээ уулзаагүй олон сар болж байгаа юмсан. Ээж минь намайг засанд байхад долоо хоног бүр эргэж, очих болгондоо еэвэн авчирч өгдөгсөн. Би еэвэнд учиргүй дуртай. Нэг дороо хоёроос гурвыг идчихдэг билээ.
Гэвч сүүлдээ ээжийн эргэж ирэх тоолонд еэвэнгийн тоо хорогдсоор харин нэг ирэхдээ ганц ч еэвэнгүй, хэдэн чихэр боож ирэхэд би уурлан «ээж та ядаж надад ганц еэвэн авч ирэхгүй яав даа. Еэвэн байхаа болио юу?» гэхэд ээж минь буруу хэрэг хийсэн юм шиг инээмсэглэн «ээжид нь тун мөнгө байсангүй. Дараа ирэхдээ заавал хүүдээ авчирна» гэж байсан нь санагдаад би ээжээ бодож өрөвдөн, өөрийн эрхгүй хамар шархиран халуун нулимс хацар дээр бөмбөрч байв.
Айлын хүүхдийг харж, арав таван төгрөг олдог гэж ярьж байсан юмсан. Одоо яаж байгаа бол. Өнөө айлдаа хэвээр болов уу гэж бодов. Насанцогт, Бат хоёр нэг өдөр эмнэлгээс гарах болов. Тэр хоёр гэдэг чинь хөл нь газар хүрэхгүй дэгдэж, гэр орондоо харина. Ажилдаа бушуухан орно гэж хөөрч байв. Би дотроо энэ хоёр ч яахав ажил ажилдаа ордог юм байж. Надад ямар ажил ч байх биш дээ гэж санаснаа ер нь би эмнэлгээс гараад юу хийх болж байна гэж өөрөөсөө асуудаг юм байна. Бас л хулгайгаа хийх үү, гэж бодтол үгүй больё. Одоо нэг хүн дүрстэй явъя. Муу ээжээ ч зовоохоо больё гэж санав. Тэгээд хаана ямар ажил хийх вэ? Ер нь над шиг хүнийг тоож авах газар байх болов уу? эмнэлгээс холдмооргүй санагдаад болдоггүй шүү. Эмнэлэг гэж худал яриад ч яахав. Ердөө л Цэцэгмаагаас л холдох дургүй байсан байхгүй юу. Эмнэлэг гэж бодоод Цэцэгмаа, Цэцэгмаа гэж бодохоос эмнэлэг санагдаад болж өгөхөө болилоо. Болд гуай ч гэр ухсан гурван хулгайчийн нэг нь гэж намайг сайн мэдэж байгаа ш дээ. Харин яагаад намайг ил гаргаж хэлсэнгүй вэ? Лав асаагуурыг нь өгөхөөр яахав дээ ер нь юу гэдэг бол? Цэцэгмаа намайг хулгайч муу хүн гэж мэдсэн бол надад царай өгөх байтугай хүн ч гэж тоож харахгүй биз гэж бодов. Би ер нь хүн болсоор тийм их бодлого болж байгаагүй билээ. Тэгээд хэд хоногийн дараа эмнэлгээс гарах болов. Гарах өдрөө би Болд гуайн өрөөнд оров.
Болд «За чи гарах гэж байна уу?» гэж асуухад би түгдрэн байж «эмчээ би танай эндээс явах дургүй байна» гэв. Болд гуай намайг гайхан харж «Чиний бие бүр зүгээр болсон шуү дээ. Эмнэлгээс гарахад ямар ч саадгүй» гэж хэлснээ, баахан бодоод, «Аа мөн чи тэр шөнийн явдлаас зовж байна уу? Чамайг одоо яах ч үгүй. Би гомдолгүй гэж хэлсэн. Харин чи залуу хүн байна. Энэ явдлаа эртхэн засаж ариун цагаан хөдөлмөрөөр оролдох хэрэгтэй» гэв. Би «таны дэргэд л ажиллах хүсэлтэй байна. Та намайг юугаар ч хамаагүй үлдээж ажиллуулаач. би таны нэрийг хөөдөхгүй шүү,
хичээе» гэж гуйв. Болд гуай инээж «үгүй ер би чамайг хаанаа авах билээ.
ажил юу мундах вэ?» «Би ганцхан таны дэргэд ажиллах хүсэлтэй. Та намайг
үхлээс аварсан. Одоо та надаар хүн хийж ав» гэж үхэн хатан гуйв. Болд
арга барагдаж юу ч болсон би дарга нартайгаа яръя. Чи түр сууж бай гээд
гарав. Нэлээд удав. Над шиг хулгайч муу хүнийг яалаа гэж авах вэ. Орон
тоогүй гээд л гаргах бий гэж бодож суув. Гэтэл эмч маань орж ирэв.
Би
яаран бостол «Дарга нартай ярилаа. Ашгүй чиний азаар нярав сувилагчийн
ор мөд гарах гэж байна» гэв. Үгүй ер миний баярласныг яриад яахав. За
тэгээд эмнэлгээс гарав. Юуны түрүүнд ээжтэйгээ уулзъя гэж өнөөх байдаг
айлд нь очлоо. Тэгсэн чинь тэр айл нь нүүгээд явчихжээ. Хажуугийн айлаас
нь эдний хүүхдийг харж байсан хөгшин байсан юмсан хаана байгаа бол,
гэсэн мэдэх хүн ер алга. Одоо яаж ээжээ олдог билээ. Арай үхчихээгүй
байгаа гэж дотор бачимдан "Ээжээ та хаана байна вэ" гэж хашгирмаар
санагдлаа. Замаар явсан настай авгай бүгд ээжтэй минь адил харагдаад,
хүрээд очиход хаанаас мөн байх билээ. Орох ч газар олдохгүй гудамжаар
дэмий л явж байтал нэг хүн «Хүүе Гонжоо» гэж дуудав.
Харсан чинь ойр
хавь хүнгүй. Тэгтэл дахиад л дуудлаа. Хаанаас дуудаад байна гэж гайхан
зүг зүг тийш харж байтал тэртээ баруун талд барьж байгаа өндөр барилга
дээрээс хөх комбинзонтой, салхины шил зүүсэн хүн Гонжоо гэж намайг
даллан дуудаж байна. Ойртоод очоод харсан чинь эмнэлэгт хэвтэж байсан
өнөөх Бат байна. Бат «за чи хэзээ эмнэлгээс гарав. Бие сайн уу? Юу хийж
явна» гэхэд би дөнгөж өнөөдөр гарлаа. Харьсан чинь манайхан эзгүй.
Тэгээд дэмий л явж байна гэв. Бат, чи намайг наанаа хүлээж бай. Удахгүй
ажил дуусна. Хоёулаа манай гэрээр очьё гэв. Миний баярласныг хэлээд
яахав. За тэгээд Батынд очив. Барилгын ажилчдын байр гэж мундаг сайхан
байр юм. Батынх гурван давхарт байдаг юм байна.
Бат хаалганы хонхны
цахилгаан товчийг дармагц мантайсан цагаан хүү тэвэрсэн залуухан хүүхэн
үүдээ тайлж өглөө. Бат орсоор «Үзмээ, энэ Гонжоо бид хоёр эмнэлэгт хамт
хэвтэж байсан юм» гэж намайг танилцуулав. Үзмээ инээж «таньж байна,
таньж байна. Таны тухай Бат надад ярьж байсан» гэв. Юу гэж холиогоо бол
доо гэхээс дотор аягүй болж байв. Тэгээд намайг том өрөөнд суулгав. Бат
нүүр гараа угааж байхдаа Үзмээгээс чи яасан эрт ирээв. Эмээ хайчсан бэ,
хоол хийсэн үү? гэж асууж байна. Би дотроо Батын сууж байгааг, миний явж
байгааг гэж өөртөө гомдох шиг болов.
Тэгж байтал үүдний хонх дуугарав.
Үзмээ босож тайлж байх нь өнөө эмээ нь бололтой. Хоолны дараа бид хоёр
тамхи татаж элдвийг ярьж суутал бие нэг л сул хөлс чийхраад, ядраад байх
шиг байна. Бат ч байдлыг мэдсэн бололтой. Царай чинь базаахгүй байна.
Дөнгөж өнөөдөр эмнэлгээс гараад баахан явж ядарсан байлгүй. Наадах диван
дээрээ хажуулж амар. Үзмээ бид хоёр ингээд явлаа. Оройн сургуультай
гэв. Би зүгээр гэсэн боловч диваан дээр нь хажуулдан хэвтэж байгаад
үхширтлээ унтчихжээ. Тэгээд бас зүүдэлжээ. Ээж минь нэг нялх хүүхэд
тэвэрсэн байх юм. Би, Цэцэгмаа байх юм. Бид хэд нэг харахад яг Батынх шиг сайхан байранд байгаа юм шиг, нэг харахад нэг их цэцэг навч болсон уудам талд байгаа юм шиг, тэгж байтал тэнгэр харанхуйлж учиргүй үер цутгав. Цочин сэрээд өндийтөл ээж минь миний дэргэд толгойг минь илээд уйлан сууж байна. Би эхлээд итгэхгүй зүүдэлсээр байна уу? гэж нүдээ нухлан лавлан харахад аргагүй ээж минь мөн. Харин үс нь улам буурал болж шаналсан царайд нь атираа нэмж хачин их өтөлжээ. Би ээжээ гэж ухаангүй хашгираад, хүзүүдэн учир зүггүй уйлж гарав. Ээж мөн намайг тэвэрч хүү минь, үр минь гэж уйлж байна.
Өнөөдөр даанч баярын совин татав, хүү минь гарчихаагүй байгаа даа гэж бодож байсан юм. Тэгэхдээ өнөөдөр энд чамтайгаа тааралдана гэж яаж зүүдлэх билээ. Сэтгэл догдолж нэг л хачин болоод байхаар нь салхинд гараад ирсэн чинь нэг хүн гаднаас ирсэн бололтой. Эдний танил нь биз гээд ер санаад орсонгүй. Харин инээх ярих нь миний муу хүүтэй яасан адилхан юм бэ гэж бодогдож байсан юм. Тэгээд өнөөх хоёрыг явсны дараа наадахь өрөөний чинь юм хумыг өөд татьяа гэж ортол харин чи унтаж байна. Гайхсан баярласныг хэлээд яахав. Ухасхийгээд дэргэд чинь очтол царай чинь хачин цонхигор, тун ядарсан, ухаангүй унтаж байна. Хүү минь жаал унтаж амраг. Цочоож сэрээгээд яахав гэж бодоод хажууд чинь сууж байсан юм. Нулимсаа дусаагаад хүүгээ сэрээчихлээ гээд ээж минь дахиад л намайг тэвэрч ээ миний нар минь, миний үүлэн чөлөөний нар минь чи хэзээ намайгаа орхиод бас явах гэж байна, гэж уйлахад би мөн уйлан ээжийнхээ буурал үстэй толгойг илж, ээж минь би одоо үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд алга болохгүй. Үргэлжид ээж таныхаа дэргэд байна. Бүтэлгүй муусайн юмнуудад уруу татагдаж хайран сургуулиа хаяж аль байдаг муу муухайг ажлыг хийж ачит эх таныгаа их л зовоолоо. Их ч гомдоолоо.
Хүү чинь одоо хүн шиг явъя. Би таныг дахиад яасан ч зовоохгүй гэв. Ээж минь баясан хэлсэн нь: «Мянган өдөр гасалсан эхийн сэтгэл үрийнхээ ганцхан үгэнд баясдаг юм шүү. Хүү минь ээж чинь чамайг явдал замаа засна гэхээр баярлаад хэлэх үг ч олдохгүй байна. Юу ч гэж чамдаа зүйрлэж хэлэх билээ. Ээж чинь чамайгаа төрүүлэх гэж хичнээн их зовсон гэж санана. Төрөхийн зовлон ямар байдгийг чи эр хүн яаж мэдэхэв дээ. Хамаг биений бүх яс үе үеэр салж, судас шөрмөс тэр аяараа тасарч байгаа юм шиг байдаг юм. Тэгээд яахав дээ. Ёстой юм ёсоороо гэгчээр чи ч гардаг, өнөө өвдөж байсан чинь өргөс авсан юм шиг дороо зүгээр болчих нь тэр. Үхэж дууслаа гэж байсан хүн чинь одоо мөнхөрлөө гэж бодож байсан юм. Чамайг боогоод өгөхөд нь хичнээн өвдөж үйл тамаа эдэлж байсан минь ер өчүүхэн төдий ч бодогдохгүй, харин би бас сайхнаа. Би хүүтэй хүн, би үртэй хүн гэж хэнхдэг цээж тэр аяараа баяр баясгалан бялхан дурлаж билээ. Хүүгийн минь саяны хэлдэг үг яг чи төрөөд би чамайг элгэндээ тэвэрч би үртэй хүн, би хүүтэй хүн гэж бахархан баярлах сэтгэл төрж байсантай адилхан тийм сайхан цээж дотрыг минь баясган амраалаа».
Би ээжийн эдгээр үгийг сонсоод юу ч хэлж чадахгүй мэгшин уйлж суух зуур дотроо "би бас эхээ хачин их зовоосон хүн юмаа" гэж өөрийгөө зүхэн харааж байлаа. Би ээжийнхээ сэтгэлийг засан таны зовлонгийн тоо өнөөдрөөс эхлэн дуусна. Одоо таны жаргах цаг ирнэ. Хоёулаа яг энэ Батынх шиг сууш гэв. Ээж минь: «Юу хэлэхэв, юу хэлэхэв хүү минь ариун шударга л хүн бол тэгвэл гүйцлээ. Ээж чинь ходоод хоосон хоновч сэтгэл цатгалан унтана» гэв. Би ээждээ засангаас гарсан, эмнэлэгт хэвтсэнээ цөмийг яриад Батынхтай яаж танилцсаныг нь асуувал ээжийн түрүүний хүүхэд харж байсан айл нь хөдөө суухаар явахдаа Батынхтай танилцуулж өгсөн байжээ. Ээж минь «ээдээ хүү минь чи энэ Батаас л үлгэр ав. Бат Үзмээ хоёр чинь ажил эрдэм хосолсон, томоотой тохитой тэгээд бас хөгшин хүнд хачин сайн улс шүү гэв. Тэгээд ээж бид хоёр зовлон жаргалаа ярьж суутал Бат Үзмээ хоёр ч ирлээ.
Бид хоёр ч тэдэнд хамаг юмаа эрээ бараагүй ярилаа. Бат надад Гонжоо минь чи Насанцогт гуай бид хоёрын маргаж байсныг санаж байна уу? Өвгөн маань аргагүй хашир хүн гэж зөв хэлсэн байжээ. Би хүн сайн бол сайнаар дуусдаг, муу бол муугаар дуусдаг гэж их буруу бодож явжээ. Гэтэл хүнд өгсөх уруудах янз бүрийн явдал тохиолддог юм байна. Тэгэхдээ хүн уруудахыг боддоггүй харин дагнан өгсөж өөдлөхийг боддог юм байна. За Гонжоо минь би чиний орноос их баярлаж байна. Одоо ажил л хийдэг хэрэг. Чи хаана ажиллах гэж бодож байна гэв.
Би Болд гуайн дэргэд ажиллах болсноо хэлэв. Бат баахан бодоод үгүй яахав дээ ажил хийвэл хаана ч яахав. Уул нь манайд орсон бол зүгээр байсан юм. За тэгээд хэд хоногийн дараа би энд ажиллах болов. Ээж бид хоёр Батаагийнд түр байгаад нэг байранд орж суув. Бат Үзмээ хоёр хүүгээ манайд авчирч өгнө. Ээж ч тэр хүүхдэд хачин хайртай юм. Цэцэгмаа бид хоёроос хүү гарвал ээж маань нэгийг биш хоёрыг хүүхлэх байхдаа. За тэгсэн чинь бас хөгтэй, манай Болд гуай хэзээний л асаагуураа мартчихдаг хүн гэнэ. Эмнэлгийхэн дунд энэ талаар олон инээдтэй яриа явдаг юмсанж. Тэр шөнө мөн л мартчихсаныг би аваад өвөртөлчихсөн байжээ. За тэгээд намайг ажилд орсоор өнөөхийг маань нэг ухасхийгээд аваад ирэхгүй юу гэнэ. Би ч өнөөх гэдэг нь асаагуурыг хэлж байна гэж мэдээд юу билээ ч гэж асуулгүй шууд гэрт нь очоод авчраад өгнө дөө. Болд гуай намайг манай энэ хүү мартсан асаагуур гэрээс минь авчирч тус болдог юм гэж хүнд хэлж л суудаг юм. Тэр нь миний анх хулгай хийснийг хэлж байгаа юмуу? Сүүлийн авчирсныг хэлж байгаа юм болов уу бүү мэд. За ийм л сонинтой байна даа. Молом гуай минь гэв.
Гонжооны яриаг сонсож суусан манай тасгийнхны дотроос өвгөн Бэрх «хуучин үгэнд тэнгэрийн муухай арилна. Хүний муухай арилдаггүй гэсэн байдаг билээ. Үүгээр бол хуучин үгэнд хуудуу их байна» гэв.
1964 он