Япон улсад суралцах хугацаандаа япончуудын ажилч
хичээнгүй, үнэнч зан чанарын тухайд олон хүмүүс өөрсдийн харсан үзсэнээ
өгүүлдэг билээ. Бид ардчиллын замаар ороод 25 жил болж байгаа ба гадаад дотоод
явж галуу, нугасны мах идсэн хүмүүс их болсон. Бидний өдөр болгоны амьдралд нэг
зүйл ихээр уур уцаарыг хөдөлгөж бид ч тэрэнтэй нь одоо бараг тийм л байх ёстой
юм шиг дасан зохицдог болжээ. Энэ бол бид бүхний хэлдэггээр ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
БАЙГУУЛЛАГА. Зоогийн газар, Ресторан, Паб, Банк, Дэлгүүр хоршоогоор бид байнга
орж үйлчлүүлдэг мөртлөө тэдний үйлчилгээний тухай хоорондоо муулж ярихаас цааш
хэтрэхгүй байх юм. Тэднийг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг Япон улсад сурч
цагийн ажил хийж байхдаа сурч мэдэж авсан үйлчилгээний газар (居酒屋https://en.wikipedia.org/wiki/Izakaya) Pub-ын
нэг өдрийн ажлын явц, үйлчлэгч, зочинтой хэрхэн харьцах талаар нуршууч гэсэн
өгүүлэхээр зориглон энэхүү зүйлийг бичлээ. Бага зэрэг нуршуу байж магадгүй тул
уншигч та бүхнээс хүлцэл өчье.
Миний ажиллаж байсан газар нь Япон улсын Нийгата хотын
гал тэрэгний төв буудал дээр байдаг нийт 100 хүн хүлээн авах хүчин чадалтай
тийм нэг япон маягийн паб нэр нь (村さ来)Мурасаки гэдэг.
Японд байдаг монголчууд нилээн мэддэг болов уу. UBS-телевизын "Төмөрбаатартай
хамт Япон орноор” гэдэг нэвтрүүлгээр гарч байсан даа түрүү жил. Японы хамгийн
амттай "Нарны будаа SunRise コシイ光” (Японоос
цайруулаагүй цагаан будаа авчраад Монголд үйлдвэрт цайруулаад бид хэрэглэж
байгаа)- будааны орон. Бас өвөл цас их ордог, цагаан будааны сархад нь амттай
тийм нэг газар юм.
Зан ингээд олон зүйл нуршилгүй хаалгаар орж ирээд гарах
хүртэл нэгэн оройны үйл ажиллагааны талаар өөрийн мэдэх зүйлээ хүүрнэн
өгүүлэхийг хүснэм.
Хаалгаар зочин орж ирхэд үйлчлэгчтосч очин "Тавтай морилно уу” хэмээн угтан авч зочид хэдүүлээ явж байгаа вэ? хэмээн асууна. Хариултаа
авсны дараа зочин та тамхи татдаг газар суух уу?
Тамхи татдаггүй газар суух уу, эсвэл япон маягын (和室) өрөөнд суух уу?хэмээн асуухад зочин хаана суухаа хэлсний дараа үйлчлэгч би танд суух газрыг тань газарчилж өгье та дагаад яваарай хэмээн
дагуулаад суудалд нь хүргэж өгнө.
Суух газар нь суулгасны дараа цэс ачирч өгөх хоорондоо 3-р ширээнд 5 зочин хүлээж авлаа гэж чанга дуугаар
хэлэхэд тус үйлчилгээний газрын бүх ажилчид (бусад зөөгч, гал тогоонд байгаа
бүх хүмүүс) баярлалаа, тавтай морилно уу хэмээн
дор бүрнээ чанга дуугаар хэлэх ажээ.
Захиалгын цэс авчирч өгөөд захиалгыг тэмдэглэж аваад зочинд хандан авсан
захиалгыг дахин танилцуулах ажээ. Энэ нь дутуу, хэлснийг мартсан эсэхийг
зочиноос асууж баталгаажуулж буй хэрэг ажээ (уух зүйлийг маш хурдан хамгийн
түрүүнд авах ёстой. Хоол болоход цаг орох учир захиалга аваад дуусах үедээ уух
зүйлийг эхэлж авчирна гэдгийг хэлэх) Та өөр захилах
зүйл байвал ширээн дээрх хонхыг дарж дуудаарай хэмээн хэлнэ.
Ингээд захиалга аваад буцах үедээ 3-р ширээнээс захиалга авлаа хэмээн чанга дуугаар хэлэхэд бусад
ажилчид дор бүрнээ баярлалаа хэмээн хэлнэ.
Хэрэв зарим хоол гарахгүй байх тохиолдолд зочинд хандан, өнөөдөр манайд энэ хоолны материал ирээгүй байгаа тул гарах
боломжгүй байна танаас хүлцэл өчье уучлаарай, та үүнтэй адил ийм хоолыг оронд
нь захиалж болно гэх зэргээр зочинд хоолны газрынхаа бусад хоолноос
танилцуулах.
Ингээд үйлчлэгч таны захиалсан уух зүйлс хэмээн авчирч
өгөөд та бүхэн тав тухтай сайхан өдрийг (оройг)
өнгөрүүлээрээ хэмээн хэлэх ажээ.
Дараа нь захиалгыг нь аваачирч өгөөд та бүхэн тавтай сайхан хооллоорой, ахиж ямар нэгэн захилах
зүйл гарвал ширээн дээрх хонхыг дараарай хэмээн хэлнэ. (Гал тогооныхон
хоолыг 3-5 минутад, удах хоолыг 10-15 минутад заавал гаргаж өгнө, Удсан
тохиолдолд яагаад удсан тухайгаа зочинд хэлж та бүхэнээс хүлцэл өчье,
уучлаарай, хэмээн хэлнэ, шаардлагатай тохиолдолд салбарын эрхлэгч өөрийн биеэр
очиж уулчлалт хүснэ)
Үйлчлэгч хоол зөөж явах замд ариун цэврийн өрөө орох гэж
байгаа юм уу, ороод буцаж гарч ирж байгаа, эсвэл шинэ орж ирсэн зочинтой
дайралдах үедээ зам тавьж өмнүүрээ гаргаад заавал тавтай
морилно уу хэмээн заавал хэлэх ажээ.
Зөөгч ширээнүүд дундуур явж дууссан аяга тавгыг авахдаа зочиноос уучлаарай суларсан зүйлсийг хурааж болох уу? хэмээн асууж аваад та өөр зүйл нэмж захиалах уу? гэж асууна.
Зочин зөөгчийг дуудахдаа ширээн
дээрх хонхыг дарахаас гадна, уучлаарайгэж чангахан хэлэхэд үйлчлэгч за хэмээн хурдан
очих ажээ.
Төгсгөлд нь мөнгөний тооцоо хийх үед таны төлбөр 35,500 төгрөг болсон. Та нийт 40,000 өгснөөс 5
мянган төгрөгний хариулт, баримтын хамт энэ байна хэмээн хүлээлгэж өгөөдманайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа, Та дахин
үйлчлүүлээрээ хэмээн хэлнэ. Зочин яг хаалгаар гарах үед болон тооцоо
хийгээд буцах үед кассны хүн баярлалаа гэж хэлсний дараа бусад ажилчид чанга дуугаар баяралаа дараа дахин зочилоорой хэмээн бүгд хэлэх.
Бас зочин машинтай ирээд архи уусан тохиолдолд заавал дуудлагын жолоочийг
дуудаж өгөх ба, тус газар нь такси компанитай гэрээ байгуулсан байдаг байна
(Сүүлд нь ямар нэгэн асуудал гарвал буух эзэн, буцах хаягтай).
Зочин гарсан даруйд зөөгч хурдан очиж ширээг цэвэрлэн,
угаах зүйлсийг хурааж аваачиж өгнө нэг ширээг ойролцоогоор 1-2 минут цэвэрлэх
дотоод дүрэмтэй.
Миний ажиллаж байсан Pub нь Япон улс даяар нийт 550
салбартай бас чиг гэж гайгүй олонд танигдсан газар бөгөөд, бүх салбартаа нэгэн
ижил цэстэй. Энэ нь жишээлбэл: Хоккайдо (Японы хамгийн хойд арал) байдаг манай Pub–д
идсэн хоолоо, Күюшү (Японы хамгийн өмнөд арал) дахь манай салбарт захиалаад
идхэд амт, үнэ, үйлчилгээ зэрэг нь өөрчлөгдөөгүй адилхан л байна гэсэн үг ажээ.
Манай ажил хавар, зун намар өвөл гэсэн 4 улиралд хоолны болон уух зүйлийн цэсийг
заавал шинээр өөрчилдөг юм. Энэ нь халуун зун хүйтэн маягын хоол, хүйтэн өвөл
халуун тогоо зэргээр улиралд нь тааруулж хоолны цэсээ шинэчилж, зочид гийчдийг
татах бас нэг арга хэмээн ойлгож болно.
Мөн тус газарт
компаний үндсэн ажилтан нь уг салбарын эрхлэгч, гал тогооны А тогооч хоёр.
Бусад нь цагийн ажилтнаас бүрднэ.
Ажил эхэлхээс өмнө салбарын эрхлэгч өнөөдөр орой хэдэн
ширээ захиалгатай, өнөөдрийн хоол болон уух зүйлсийн цэсний тухай танилцуулаад,
гарахгүй хоол, уух зүйлийг ямар шалтгаанаар гарахгүй байгаа тухайд хэлээд, гал
тогоонд болон, зааланд ажиллах хүмүүс зав гарвал цэвэрлэгээний ажлыг сайн хийх,
зочидод эелдэг, хурдан шуурхай үйлчилгээг үзүүлэх тухай 5 минут хурал хийнэ.
Хурлын төгсгөлд та нар миний төлөө ажиллаагүй, зочидын
төлөө ажиллах ёстой. Зочид манайхаар ихээр үйлчлүүлж байгаа тул тэднээс авсан
мөнгөөр та бүхний цалинг цаг тухайд нь хоцролгүй олгож, улсад татвараа төлж тэр
нь та бүхний хүүхэд, тэтгэвэрийн хүмүүс, ниймийн ирээдүйн сайн сайхан төлөө
зарцуулагдаж байгаа гэдгийг өдөр бүр сануулдаг юм. энэ маш үнэн үг санагддаг
шүү.
Мөн тус газарт цэвэрлэгч гэж байхгүй. Тус газрын заал
болон бие засах газрыг заалны зөөгч, гал тогоог А тогооч болон, туслахууд
хариуцан цэвэрлэдэг. Заалны зөөгч ариун цэврийн өрөөг ээлжилж 5-10 минутын
зайтай үзэж цаасыг солих, гарын саван байгаа эсэх зэрэг зүйлсийг шалгаж
цэвэрлэх ба гал тогооны туслахууд аяга тавгийг хурдан шуурхай угаах жишээтэй.
Ажил дууссаны дараа заалыг зөөгч нар, гал тогоог
туслахууд хурдан шуурхай цэвэрлэж дуусгана.
Нэг зүйл мартсан байна. Бүх ажилчид малгай өмсөх ажээ.
Энэ нь хоолонд үс зэрэг бохир зүйлээс сэргийлэхээс гадна, бүгэд нэг ижил
хувцасаар ижилсэх гэсэн дүрэмтэй холбоотой юм.
Нийт ажилчдын ажлын хувцасыг гурван ээлжээр олгох бөгөөд
манай компанаас 7 хоногт хоёр удаа хими цэвэрлэгээнд хувцасыг маань угааж өгнө.
А тогооч гал тогоог хариуцан ажиллаж, харин салбарийн захирал
уух зүйлс болон заалыг хариуцан ажилна. Салбарын захирал текин дээр уух
зүйлсийг маш хурдан чадварлаг хийж өгөхийн сацуу, текний эргэн тойрон сууж
байгаа хүмүүстэй яриа хөөрөө өрнүүлэх жишээтэй ер нь тэр газарт хүмүүс
шуугилдсан хөл хөдөлгөөн ихтэй байвал ажилчид ч баяртай, зочид ч баяртай байх
ажээ. Тус газрын ажилчид бүгд инээмсэглэх алба байхгүй зүгээр хүндэтгэлийг
үгийг цаг тухайд нь хэлэх, зочинтой ёс бус харьцахгүй байх, зочинтой асуудал үүсвэл
тухайн газрыг даргалж байгаа хүн өөрийн биеэр очиж асуудлыг зохицуулах зарчим
үйлчилдэг ажээ. Ажилчид ажлын цагаар гар утсыг унтрааж, ажил тарсны дараа
хувцасаа сольсны дараа асаадаг бөлөгөө.
Эцэст нь дүгнэж хэлэхэд үйлчилгээний салбараар дэлхийд
тэргүүлдэг Япон улсын үйлчилгээний газрууд зочин гийчэнд хэрхэн найрсаг үйлчилж,
зочин та бол ХААН хэмээн хүндэтгэж байгаа талаар манай улстай харьцуулан бодоод
үзэхээр манай үйлчилгээний байгууллагууд монгол хэлний хүндэтгэлийг үг, хэллэгийг
ерөөсөө хэрэглэдэггүйд байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Монголд томоохон
ресторанд орохоор үйлчлэгч өмнөөс сайн байна уу? гэх (уул нь та манайд тавтай
морилно уу гэх учиртайсан). Зочин таньдаг хүнтэйгээ уулзаж байгаа юм шиг өө
сайн та сайн уу? Сайхан өвөлжиж байна уу гэх нь холгүй юм болно. Ихэнх
газруудад орохоор текний тэнд утас оролдсон нэг хүн дээрээс доош нэвт шинжиж
харна, өөрөө нэг юм салаглаад суудал олж суусны дараа шилбэлзэж хялалзаад нэг цэс
өгнө. Хоол асуухаар гарахгүй гэнэ, ямар хоол гарахын гэхээр наад бичсэн
хоолнууд чинь гарна гэж өмнөөс тавлана. Захилга өгөхөөр алга болчино, асуухаар
хариу хэлэхгүй зөөгчид нь нэг буланд сууцан утсаа оролдоод, эсвэл хүрч ирээд
юун сүртэй юм бэ удахгүй гарна шүү дээ гээд л загнаад (арай П....да гэхгүй
байхаа наргиан). За би энэ тухай нуршаад яахав та бүхэн өдөр бүр хаа сайгүй
зоогийн газар, ресторан, паб, дэлгүүр, банк гээд л бүхэл үйлчилгээний газарт
мөнгө төлж үйлчлүүлээд доромжлуулж байдаг тул надаас илүү сайн мэдэх байхаа.
Миний бичсэн зүйлсийг манай ресторан, паб, зоогийн газрууд хэрэгжүүлэхэд уул нь
болохгүй зүйл байхгүй юм шиг надаа санагддаг. Эхэн үедээ үйлчлүүлж буй зочин
болон, үйлчлэгч нарт их сонин хөндий санагдах болов ч бүх газрууд дээрх
зарчмийг бариад эхэлбэл бидэнд дасал болох төдийгүй үйлчилгээний салбарт ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ
ТА ХААН гэдэг 25 жил бичиж, ярьсан зүйл амьдрал дээр хэрэгжих бүрэн боломжтой
юм. Төгсгөлд нь би дандаа зочин гэж бичсэнийг анхаарна уу! Манайд дандаа
үйлчлүүлэгч гэж ярьдаг! Уг үгний хүндэтгэлийн хэлбэр нь "Зочин” билээ. Дараачийн
удаад нийтийн тээврийн үйлчилгээний тухай өгүүлэх болно.
Л.Дашцэрэн
www.choibalsan.mn