Ирж буй гал тахиа жилийн цагаан сарын шинийн нэгний өглөө хэрхэн зүг мөрөө гаргахаас эхлээд тэр жилийнх нь өнгө амьдралын эрч хүч нь сэргэдэг хэмэн үздэг Монголчуудын хувьд ямар засал, ном уншуулах, цээрлэх зан үйлийн талаар дэлгэрэнгүй гаргажээ.
ГАЛ
ЭР 1905 1913 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009
2017
ЭМ 1909 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч "Ум базар дагийний базар еэ мамаа
бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар
унтраана гэсэн үг/ урд зүгээс гэртээ ирнэ. Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам,
Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал
унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба
цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох
магадлалтай.
ШОРОО
ЭР 1912 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016
ЭМ 1910 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Шороонд суусан бол энэ жил хар нохойн ам баруун зүг таарч буй тул баруун
хойшоо гарч "Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу
хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй,
Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс, төмөр
авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний
идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар
шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих
тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга,
ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт
сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.
ТӨМӨР
ЭР 1911 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015
ЭМ 1911 1919 1927 1935 1943 1951 1959 1967 1975 1983 1991 1999 2007 2015
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Төмөрт суусан бол гэрээсээ баруун урд зүгт гарч "Ум радна дагийний хум
мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас гэртээ ирнэ.
Гомбо, Догсүм, Дашзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын
заслаа хийнэ.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь
махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга
мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний
ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх
магадлалтай.
ОГТОРГУЙ
ЭР 1910 1918 1926 1934 1942 1950 1958 1966 1974 1982 1990 1998 2006 2014
ЭМ 1912 1920 1928 1936 1944 1952 1960 1968 1976 1984 1992 2000 2008 2016
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч "Ум базар пагмо хум
мамаа бизьяа суухаа" тарнийг уншаад агаарт цаас хийсгэн шороо чулуу
хөдөлгөөд баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима,
Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн.
Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж,
эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул.
Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх
цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
УС
ЭР 1909 1917 1925 1933 1941 1949 1957 1965 1973 1981 1989 1997 2005 2013
ЭМ 1905 1913 1921 1929 1937 1945 1953 1961 1969 1977 1985 1993 2001 2009
2017
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Усанд суусан бол зүүн зүгт гарч "Ум гарма дагийний хум мама бизьяа
суухаа” тарнийг уншаад цас усан дээгүүр гараад хойд зүгээс гэртээ ирнэ. Лхам,
Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг номоос айлтгуулж суудлаа засна.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч.
Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх
үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус
савдаг, усны аюулд өртөх магадлалтай.
УУЛ
ЭР 1908 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012
ЭМ 1906 1914 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Ууланд суусан бол "Ум будда дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг
уншин баруун хойд зүгт гарах ба шороо чулуу хөдөлгөн садхинд цаас хийсгээд зүүн
хойноос гэртээ ирнэ. Эсвэл Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч
зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар
малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. өвс
хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс
унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд
өртөх магадлалтай.
МОД
ЭР 1907 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 1979 1987 1995 2003 2011
ЭМ 1907 1915 1923 1931 1939 1947 1955 1963 1971 ‘1979 1987 1995 2003 2011
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Модонд суусан бол гэрээсээ хойд зүгт гарч "Ум базар дагийний хум мамаа
бизьяа суухаа” тарнийг уншаад мод хөдөлгөөд зүүн зүгээс гэртээ ирнэ. Гомбо,
Сундуй, Дуншиг, Цанжид, Чавдар зэрэг номоос айлтгуулан суудлын хорио цээр,
заслыг хийнэ.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах,
ирвэсний арьс авах, хэл ам, маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхийж яв.
Бүс, илжиг, бух, ирвэс, барын арьс бүү ав. Элэг, цөс, гэдэс, яр түүхий, хөлний
өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх
магадлалтай.
ХИЙ
ЭР 1906 1914 1922 1930 1938 1946 1954 1962 1970 1978 1986 1994 2002 2010
ЭМ 1908 1916 1924 1932 1940 1948 1956 1964 1972 1980 1988 1996 2004 2012
Зүг мөрөө гаргах хийгээд, унших тарни, засал ном
Хийд суусан бол урд зүгт гэрээс гарч "Ум базар падма мамаа бизьяа
суухаа” тарнийг уншаад салхинд цаас хийсгэн шороо чулуу хөдөлгөөд зүүн урд
зүгээс гэртээ ирнэ. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсум, Ширнэн зэрэг номоос
айлтгуулан суудлаа засна.
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл
Энэ жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах,
галзуу адгуусны мах идэхгүй. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн
өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас
болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай