Улс гүрнүүдийг айлгаж чичрүүлсэн мафи гэхээр л зэрлэг балмад залуусын
дүр төрх санаанд буудаг. Гаднах имижээсээ өгсүүлээд тас хар өнгийн
пиджак костюм, савхин хүрэм, нүүр, хүзүү биеийн ил хэсэгт шивээс, алтан
гинж зүүсэн, үсээ хусуулж эсвэл ургуулсан латин америкийн "М5-13" ч юм
уу италийн хүчирхэг мафи, якузагийн бүлэг. Тийм л байдаг. Харии хятадын
мафи бол тэднээс шал өөр. Энгийн даруухан, хүн харахад ноомой хүлцэнгүй
шинжтэй. Чаки Чан эсвэл Чан Юун Фатын тоглосон Хонгконг, Гуанду
зүгийн мафиар төсөөлж болохгүй. Энэхүү нүдний өмнө ил гарч ирдэггүй мафи
хойд хөршийг маань бүрэн захирч байгаа тухай өгүүлье.
Оросын том
газар нутагт өнөөдөр 1 сая хар ажилчин, цагаач хятадууд амьдарч байна.
Хятад буюу гадаадад амьдарч буй хюуцай буюу хужаанууд хэзээ ч гадны
соёл, зан үйлд уусахгүй үлдэж чаддаг тэсвэртэй, өөрсдийнхөөрөө
амьдарсаар дуусдаг "аюултай" хүмүүс. Тийнхүү орост амьдардаг нэг
сая хужаануудын дунд "Триад" нэртэй хятадын эртний мафи хөлөө тавиад
арван жил болжээ. Триад мафи бол дэлхийн эртний, хамгийн олон
гишүүнтэйгээс гадна маш нууцлаг зохион байгуулалттай бүлэглэл юм. Оросын
хууль хүчний байгууллага "Триад"-ын талаар тун хомс мэдээллийг энэхүү
10 жилийн дотор цуглуулжээ.
Энэ тухай Москвагийн дүүргийн Зохион
байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 5 жил судлаж, гүйцэтгэх
ажиллагаа явуулсан байна, Үүнд хятадын "Триад" мафид өөрсдийн хүмүүсийг
шургуулах гээд ямар ч боломж олж чадсангүй, хүчин мөхөсджээ. Тэдний
тухай хааяа л нэг мэдээлэл олдох төдий авч шууд цагдан хориод, эрүүгийн
хэрэг үүсгэж болсонгүй. Фай Чан Кин гэх хятад эр хүзүүндээ сорвитой, айж
чичирсэн амьтан "Триад" намайг алах гэж байна туслаарай" гэж орилсоор
Москвагийн Люжник дүүргийн цагдаагийн хэлтэст иржээ. Фай овогтын
бизнесмэн ах нь "Триад" мафид татвар төлөхөөс удаа дараа зайлсхийжээ.
Москвагийн Чиркез зах дээр наймаа хийдэг Фай овогтын ахын контейнерууд 1
сая долларын ашгийг эзэндээ зургаан сарын дотор авчирдаг гэнэ. Энэ
мөнгөнөөс татвар авах гэж "Триад"-ын зандалчид Фай овогтыг барьж аван
дүүжилсэн байна. Азаар дүүжлүүрийн олс, хятадын чанар муутай хөвөн
даавуу байсан тул тасарч, хоолойдоо соривтойгоор амьд үлджээ.
Фай
овогт шууд цагдаагийн газар дайран орж ирсэн нь маш зөв шийдвэр байлаа.
Японы якузануудыг бодвол "Триад"-уудыг дэлхийн дээрэмчдийг
бүлэглэл "Өгөөмөр дээрэмчид" гэдэг. Одоогоос 2500 жилийн өмнө үүссэн
энэхүү мафи, эхлээд далайн дээрэмчид боол дамлагчидтай нийлж,
"Бадамлянхуан сүүдэр" хэмээх Үйлдвэрчний эвлэл маягийн зүйл байгуулжээ.
Энэхүү мафи XVII зууны үед Триад болон хувирсан байна. Домогт
дурьдсанаар гурван бадарчин лам шаолины хийдэд ирэхэд сүмийг нь
дээрэмдэж, бүх хуврагуудыг хөнөөжээ. Тэр гурав газар, хүн, тэнгэрийн
гурвалсан ариун зүйлсийн холбоо хэмээх бүлэглэлийг байгуулан түүнд нь
"Бадамлянхуан сүүдэр" дагаар орсон байдаг. "Триад" өнөөдөр ч гэсэн
эртний ёс, дэг жаягийг сахиж явна.
Гишүүн болгож элсүүлэхдээ
тахианы цустай, хүний цус нийлүүлж дарс болгон уудаг. Сонгодог
"Триад"-ууд одоо хүртэл биеийн далд хэсэгт шивээсээр дэг жаягийг
тогтоодог. Шивээсний зурганд лууны толгой, тамхины зураг орно. Хэрэв
"Триад"-аас урвах юм бол маш хүнд байдалд тарчлааж алдаг. Урвасан
гишүүний гэр бүлийг устгаж, байр савыг нь шатаана. Орост байгаа
"Триад"-ын. бүлэглэлүүд өөрсдийн гуанз, үсчин, зочид буудлаар байрлаж,
нууц мөнгөө хятад эзэнтэй банкинд хадгалуулж, мөнгөний урсгалаа эх орон
луугаа чиглүүлдэг тул эрүүгийнхэн данс ухаж мөнгө олох боломж байдаггүй.
Биеэ үнэлэгч, хар тамхи хэрэглэх нь бүх мафийн гишүүдэд байх ёстой зүйл
бол "Триад" үүний эсрэг үзэлтэй.
"Дорнод Сибирийн мафитай тэмцэх
хэлтэс"-ийн дарга, хурандаа Виталий Номоконов ярихдаа "Триад"-аар асар
их мөнгө Хятад руу урсан гарч байна. Триад нь өчүүхэн жижиг бүлэглэл ч
байж болдог тул нийгэмд асар хортой" хэмээн хэлжээ. Харин уг мафи
Бээжин, Шанхай, Харбин гэсэн гурван системтэй. "Триад"-ын гишүүд маш
даруухан, тансаглахгүй, дээд тушаалын хүнд үг дуугүй захирагддаг. Нэг
нэгэндээ амь нэгтэй, нөхөрлөлийг дээдэлсэн, ямар ч тамлал үзүүлсэн
мафийн талаараа үг алдахгүй. "Триад" хэрэг үйлдэхдээ ямар ч ул мөр
үлдээхгүй. Дэлхийн аль ч улсын "Гадаадын хэрэг эрхлэх газар"-т тэдний
үхлийн талаар мэдээлэл байдаггүй, ганцхан "Хятадууд хэзээ ч үхдэггүй
учир нь тэдний үхэл бүртгэгдэхгүй" гэцгээдэг. Ямар нэгэн хятад үхлээ
гэхэд түүний бичиг , баримтаар бас нэгэн хужаа ажиллаж" амьдардаг
"хуультай".
Гадаадад ажиллаж буй хужаанууд ийм нарийн зохион
байгуулалттай тул мафийг нь олох боломж тун бага аж. Москваг тойрсон
1000-2000 км алсад, тэдний тухай бага дуулддаг бол Алс Дорнод, Сибирь,
Чита муж орчмоор хужаануудын хөлд бүрэн талхлагджээ, хөөрхий орос орон.
Оросын хуулийн их дээд сургуульд "Триад"-ын талаар судалгаа хийгдэж,
диплом хамгаалах, цаашлаад доктор хамгаалсан хууль эрх зүйч ч байдаг гэж
бодохоор тун аймшигтай санагдаж байгаа юм. Эрхүүгийн наймаачин хятад
нөхөртэй орос бүсгүй нэг удаа "Триад"-ын хэрэгт гол гэрчээр оржээ. Хэд
хэдэн удаа хятадууд түүний хоолойд хутга тулган "Чи бол одоо орос хүн
биш хятад хүн мөн. Тийм учраас татвараа төл!" гэж их хэмжээний мөнгө
нэхсэн байна.
Бүсгүй нууцаар аюулын кноп даран цагдаа дуудаж
амжив. Цаг алдалгүй ирсэн цагдаа нар гурван хүн барьж хорьсон авч, тэд
цугаараа хилийн чанадад гарчээ. Гэмт үйлдлээ зөвхөн хятадууддаа л
үйлддэг. Оросын иргэдийг дээрэмдсэн, амь насыг нь хөнөөсөн явдал бараг
гараагүй гэхэд болно.
Бүх зүйл хятадын хүрээнд явагдана. Хятадын орон
нутгийн бүлэглэлүүд эхлээд оросын засаг захиргааны мужийн эрх мэдэлтнүүд
болон цагдаа хүчнийхнийг худалдаж авдаг. Хэрэв ор нутгийн дээрэмчдийн бүлэглэл,
эрх мэдэлтнүүд хужаануудын эсрэг чиглэвэл "Триад" авилга атгуулсан орон
нутгийн эздийг тэдний эсрэг турхирдаг ажээ. Нэг ёсондоо хүний гараар
могой барих, өөрсдөөр нь өөрсдийг нь алуулах хужаа арга л энэ юм уу даа.
Өнөөдөр АНУ-ын тусгай албад, Холбооны Мөрдөх Товчооныхон аль
1960 оноос хойш хятадын энэхүү мафитай дайн зарлаж, баахан хүн хүч,
хөрөнгө мөнгө гаргаад эцэст нь 2011 онд "Триадтай тэмцэх тусгай
хэлтэс"-ээ татан буулгасан байх жишээтэй. Нэг үгээр америкчууд бууж
өгөн, хятадын мафийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. "Триад" энэ жишгээр
дэлхий дахинд ажилладаг ба ОХУ-ын хувьд тэд дураараа дургиж, авилга
өгөхөд хамгийн тохиромжтой, таатай орчин гэнэ. Алс Дорнодод нойтон мод
огтлох, хар тамхи, хүний наймаа, контрбандын наймааг "Триад" үндсэндээ
гартаа оруулж дөнгөжээ. Синтетик хар тамхи нэгэн цагт бас тэдний мөнгө
олох хэрэгсэл байсан ч дэлхий дээр ганцхан коммунист хятадууд л тэднийг
няц дарж чадсан юм.
"Триад"-ын, мафитай дайн зарлаж, ялж чадсан
ганц хүн нь Коммунист Хятадын удирдагч Мао Зэ Дун, Тулгын гурван чулуу
гэгдэх толгойлогч Фейг олны өмнө цаазалсны дараа, талийгаач эзнийхээ
суудал дээр Фейгийн үр хүүхдүүд нь гарсан гэдэг аж. Гэтэл Чан Кай Ши
хүртэл "Триад"-тай дайн зарлаж үзжээ. Гэвч "Триад" мафи луугийн
дайралтаар ганц хөдлөөд Чан Кай Шигийн сайхан эхнэр, охиныг нь
барьцаалан, их хэмжээний мөнгө салгаж байсан түүхтэй. Саяхан ОХУ-ын
Гаалийн Ерөнхий Газрын дарга генерал Эрнест Бахшецян болон, Дорнод
Сибирийн амбан захирагчийн хэрэг бол шууд "Триад" мафитай холбоотой
байсныг цагдаа хүчнийхэн тогтоожээ. Тусгай албад ГЕГ-ын дарга асан
Эрнест Бахшецяныг мөрдөн шалгах явцад, тэрбээр "Триад" мафиас өдөрт 500
мянган долларын хахууль авч байсан нь илэрсэн байна. Амаараа гартал
авилга авч байсан Э.Бахшецянаас болж Дорнод Сибирьт өдөрт 4 тэрбум
долларын хохирол учруулж байсныг эдийн засгийн шинжээчид тогтоожээ. Тэр
байтугай ерөнхийлөгч В.Путины хүрээлэлд хүртэл "Триад"-ын хүмүүс холбоо
сүлбээгээ тогтоосон гэж тусгай албад харддаг.
Триад бол хамгийн
үндэсний үзэлтэй мафи. Гадаад гүрэнд хятадын ажиллах хүч, цагаач
хужаанууд очсон л бол "Триад"-ын төлөөлөл байна гэсэн үг. Энэ бүхнээс
эргэцүүлэн бодоход Монголд өнөөдөр "Триад" мафийнхан хэзээний ороод
ирсэн юм биш үү гэсэн сэжиг төрж байгаа юм. Хуулийн ямар ч заалтыг тэд
уландаа гишгэж, монголд дур зоргоороо танхайрах хужаануудыг хариуцлагад
тооцох механизм алга. Энд хятадуудын үйлдсэн бузар хэргийг бус, тэднийг
манай хууль хяналтынхан ял шийтгэлгүй , эх, орон луу нь чөлөөлж явуулдаг
нэгэн хэргийг бичихийг хүслээ.
Одоогоос яг дөрвөн жилийн өмнө
Дорноговь аймгийн Айраг суманд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай жоншны
компанийн хятад ажилчид 10 гаруй монгол хүн гэмтээж бэртээн, нэг хүний
амь нас хохирсон хэрэг гарч байлаа. Айраг сумаас баруун урагш 25 км зайд
байдаг Баруун Цагаан дэл хэмээх газарт жонш олборлодог "Эжунмэн"
компанийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг "Соp security" компанийн
ажилтан Н.Анхбаяр, Ү.Төрмөнх нарыг постдоо үүрэг гүйцэтгэж байхад нь
"Портер" маркийн 45-77 ДГА улсын дугаартай машинтай согтуу залуу тамхи
асаах гал гуйж улмаар маргалдаж, зодоон эхэлсэн гэдэг.
Үүний
улмаас хамгаалалтын албаны олон ажилтан, орон нутгийн цөөн хүн гэмтэж
сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байжээ. Мөн мөрдөн байцаалтын явцад гэнэт
монголчуудын буруугаас болж зодоон үүссэн, хятадууд аргагүй хамгаалалт
нь орсныг нотлогдож байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж
байлаа. Тус зодооны үеэр "Эжунмэн" компанийн захирал өвөрмонгол Б.Соёлт
гэгч 31 настай эр Дорноговь аймгийн Айраг сумын иргэн Т.Сүхболдыг
автомашинаараа дайрч амь насыг нь хөнөөжээ. Т.Сүхболд толгой, хөлдөө
хүнд гэмтэл авч, 12 цагийн дараа цус их алдсанаас амиа алдсан байна.
Компанийн захирал Соёлт "Ниссан Инфинити" маркийн 74-63 УБС улсын
дугаартай машинаараа нутгийн иргэнийг дайрч хөнөөсөн шалтгаанаа "Айгаад
зугтах үедээ санаандгүй дайрсан" гэж мэдүүлсэн.
Монголчуудыг
зодож нэгнийг нь машинаар санаатай дайрсан "Эжунмэн" компанийн найман
хятад иргэнийг 72 цаг саатуулаад Ганцхудагт 14 хоног хорьсон байдаг.
Ингээд тэднийг Хууль зүйн яаман дээр хүргэж, тус бүр 10 мянган долларын
барьцаагаар батлан даалтанд гаргасан аж. Уг нь хүн амины гэмт хэрэг,
бусдад хүнд гэмтэл учруулж, танхайрсан тохиолдолд манай эрүүгийн хуульд
хичнээн төгрөг амлаад ч суллаж байсан тохиолдол үгүй. Тэр үед Ганцхудагт
Б.Соёлт нь хамт хоригдож байсан монгол залууст "Би эндээс гарна. Танай
Хуулийн сайдтай манай хүмүүс ярьж байгаа" хэмээн ам алджээ. Ингээд тус
бүр 10 мянган долларын барьцаагаар суллагдсан найман хятад иргэн мөрдөн
байцаалтаас оргон зайлсан түүхтэй.
Үнэхээр тэр үед "Монголын
номер нэг шударга хуульч" хэмээн цоллогдож явсан Ц.Нямдорж ХЗ сайдаар
ажиллаж байсан бөгөөд хэрэгт холбогдсон хятадуудыг яагаад батлан
даалтанд гаргасан нь сонирхолтой санагдаж байгаа юм. Дээр дурьдсан
хятадын "Триад" мафи тухайн оронд нэвтрэхдээ хууль хүчнийхэн, засаг
захиргааны дарга нарыг хуу авилгадаад өөрийн талд авдаг, тэднээр замаа
засуулдаг гэдэг нь үнэн бололтой.
ХОРИОТОЙ СОНИН