Энэ хачин явдал одоогоос 30 гаруй жилийн өмне тохиожээ. Намхай жолооч
баазад цистерн барьж, баруун аймгуудад дизель түлш хүргэдэг байжээ. Уг
нь аюултай ачаа тээвэрлэдэг жолооч кабиндаа хүн авч явах хориотой ч
гэсэн залуухан охид хүүхнүүдийг гар өргөн зогсоход хэн үгүй гэх билээ.
Тэр нэгэн зуны эхэн сард Намхай сүйт хүүхэнтэйгээ ам мурийчихаад үд
өнгөрөөгөөд хотоос гарчээ. "Уушиг" өртөө өнгөрч явтал цэнхэр торгон
дээлтэй, гунхсан сайхан хүүхэн зам даган гар өргөн алхаж явах юм гэнэ.
Үл таних хөөрхөн хүүхний хажууд жолооч тоормос гишгэн зогсвол
"Ах
аа, Булганы Дашинчилэн орох уу?" гэжээ. Яг Дашинчилэнгээр дайрч, бензин
аваад Баянхонгор орох гэж явсан Намхай "Харин л дээ, Дашинчилэнгээр
дайрах нь дайрна л даа" гэхэд хүүхэн "Би таньд сайхан хоол хийж өгнө.
Бас манайд амраад маргааш өглөө эрт явсан ч болно ш.дээ" гэж аальгүйтэн
инээхэд Намхай хөлсөө гарынхаа шуугаар арчингаа "Өвөртөө оруулах юм
байгаа биз дээ" хэмээн пал хийтэл хэлээд тавьчихав. Хүүхэн амаа даран
аальгүйтэн "Манай талийгаач нөхрөөс айхгүй бол өвөрт минь орох л үгүй юу
даа" гэх нь тэр. Энэ үгийг сонсоод Намхайн хөх инээд хүрч "Очиж очиж
үхсэн хүнээс айхгүй шүү" хэмээн хэнхэлзжээ. Ингээд Зил-130 машин хурд
нэмэн урагш уухилан дайрахад бүсгүй "Манайх төвөөс 10 гаруй км яваад
ганц гэрээрээ байдаг юм" хэмээн ярив. Өөрийгөө Цээгий гэж танилцуулсан
хүүхэн үнэхээр өвөртөлж хоноод, шөнөжин эдэлмээр тийм нэг тачаангуй,
амттайхан жимс байсан тул Намхай кабин дотроо ч зүгээр явсангүй, машины
донсолгоонд тос товууд болсон хар гараараа хүүхний хормой хотыг сөхөн
гуя, өгзгийг нь атгаад авбал "Ёох, та чинь яасан тэсвэр муутай хүн бэ.
Очоод хонохын хооронд, урдах замаа харж явбал барав" гэж ирээд Цээгий
хүүхэн тас тас хөхөрч явжээ.
Бүсгүй байн байн толинд харж нүүр
амаа будах, янаг хайрын дуу уянгалаг хоолойгоор аялах нь үнэхээр
эгдүүтэй. Бадамлянхуа сүрчигний үнэр нь мансууран, хуял тачаал нь
хуралдан ирээд шодой хавьд нь зангирсан байна. Цээгий бүсгүйтэй ойр
зуурын, элдэв яриа өрнүүлсээр Лүн сум орж, тэндээс зогсолтгүй
"гишгэсээр" Дашинчилэнд дөхөв. Гэтэл хүүхэн "Заавал төвөөр дайрах
хэрэггүй. Манайд очъё гэвэл урагш салсан замаар орогтүн!" гэхэд нь
Намхай "Мэдлээ гүйцэтгэе" хэмээн цэрэг хүн шиг ёслоод бүсгүйн яв гэсэн
замаар нь ороод давхисаар л байлаа. Нэг жижиг гол гатлан хэсэг хүрэн
чулуутай ам өгсөж явтал, өнөөх хүүхэн "Жолооч оо, та манайд очоод
хэрэггүй байх. Хэлсэн ёсоороо надаас шангаа авах бол хоёул энэ бургас
руу оръё" гэж зөрүүдэлжээ.
Энэ үед жолооч эр "Ах чинь хээр гадаа ч
хамаагүй хавьтал хийдэг тавьтаргүй эр биш. Хүргэж өгнө л гэсэн бол гэрт
чинь хүргээд өгнө. Аян замд авч явсных гэж заавал ч үгүй чамайг
эзэмдэнэ гэж дайрахгүй, Ахаасаа айх хэрэггүй" гээд л их хүнлэг хүн шиг
царайлжээ. Өнөөх бүсгүй "Гэрт нэг юм байгаа л даа. За яахав тэрнээс
айхгүй бол" гэж хэлснээс өөр юу ч ярьсангүй. Тэгтэл ч жижиг гүвээ давтал
мал нь гадуураа хотолсон ганц гэр харагдлаа. Цээгий "Энэ ганц гэр
манайх. Тэр бөгтийж яваа эмгэн ээж маань. Таван настай хүү бид гурав л
хэдэн мал дагаад амьдардаг юм" гэхэд Намхай "Еэ азны юм. Өөр хар хүн
байхгүй биз" гэж золтой хэлчихсэнгүй, нүүр аманд нь баяр баясгалан
тодроод ирсэн байна. Гэрт явж орвол дөрвөн тал эрээн, эдлэл хэрэглэл нь цоо шинэ, их тохитойхон айл байсанд Намхай санаа амарсан бололтой эмгэнтэй мэнд мэдээд баруун орны хөлд суужээ.
Эмгэнтэй
ойр зуурыг ярьж, таван настай хүүг эрхлүүлэн суухдаа л Намхай жаазанд
өлгөсөн зурагнаас бүгдийг ухаарсан байна. Цэрэндолгор гэх энэ бүсгүйн
нөхөр нутгийн сайн адуучин байсан бөгөөд эмнэг хангал сургаж яваад
нугасаа таслан бурхны орныг зорьсон гэнэ. Бүсгүй бүтэн гурван жил өрх
толгойлон амьдарч яваа аж. Цээгий айлын ганц охин хэдий ч жигтэйхэн
ажилсаг нэгэн гэдэг нь харагдаж байлаа. Удалгүй бүсгүй тогоонд мах
үйгээд үнээгээ саахаар гарахдаа "Та хоол болтол надтай зэлэн дээр үнээ
ивэлгэж өгнө үү?" гэж асуув. Тэр үед нар жаргаж Намхай гадагш гарч хэдэн
үнээг нь ивэлгэж өгч байх хоорондоо, нөгөө сонин асуултын хариуг
авахаар шийдэн "Чи анх Уушиг өртөөнөөс машинд суухдаа "Та талийгаач
нөхрөөс маань айхгүй бол" гэж сонин үг хэлсэн. Тэр ямар учиртай юм бэ?
гэж асуужээ. Бүсгүй нэг их олон юм ярьсангүй "Яахав дээ. Ийм зүйл хааяа
амьдралд мэр сэр байдаг ш дээ. Хүнд бол муу зүйл хийхгүй. Та харин хэр
шашин шүтлэгтэй вэ?" хэмээн учир битүүлэг зүйл хэлчихээд эргүүлэн
жолоочоос асуусан байна. Намхай үсээ маажин жаргаж буй нарыг харснаа
"Үхсэнийх нь шашин шүтлэг. Тийм хачин мухар сүсэгт итгэдэг хүн гэж одоо
Социалст Монголд байхгүй" гэж зоримог хэлжээ.
Энэ үгийг сонсоод
Цээгий инээд алдан "Сайн байна. Шашин шүтлэггүй бол манайхаас айгаад
хэрэггүй" гэв. Гэрт орсон хойноо хонины тарган мах идэж, будаатай шөл
ууж гол орсон Намхай ч унтаж хэвтэх юм болов. Эмгэн зүүн орон дээр, зээ
хүүтэй, Цээгий зүүн орны дор, харин жолооч эрд баруун орон дээр ор засч
өгчээ. Санасныг бодвол Цээгийгийн ээж хөгшин хүн гэхэд их нойртой
чавганц ажээ, ор хөнжил золгуулаад л хурхирч гарсан байна. Цээгийг
хувцсаа нимгэлэх ахуйд цээжиндээ багтаж ядсан том хөх, өндөрдүү хамар,
нимгэн уруул, эргэлдсэн алаг нүд, тас хар үс, яралзсан цагаан шүд,
нарийхан бэлхүүс, янаг дуу нь Намхайг ёстой тачаадуулж ядуулав. Удалгүй
бүсгүй лаагаа унтрааж, орондоо оржээ. Намхайн хүсэл хүлээсэн мөч ч ирж,
сэтгэл дэгэлзсээр л. Нэг л мэдэхэд жолооч хөнжилд нь шургаж, Цээгий
хүүхний халуун дулаан биеийг тэврээд авсан байна.
Хүүхний хөхөвч,
дотоож хоёрыг нь тайлж чулуудаад дээр нь мордсон байна. Нэг хэсэг дуу
шуу багатай үзэж байгаад, эргэн хөрвөөж бүсгүйг дээрээ гаргажээ. Мөнөөх
бүсгүй Намхай жолоочийн дээр нь сандайлан суугаад тааз, бэлхүүсээрээ
араб бүжиг бүжиглэж байгаа аятай уян наалинхай хөдөлж гарсан байгаа юм.
Тэгснээ Цээгий хүүхний тачаадах дуу чангарч, орилон гийнаж, пүрштэй орыг
хяхтнуулан, хөглөгдөн дур тавьцгаажээ. Энэ үед Намхайн толгойд "Заяаны
хань зам дээр гэж, Урнаатай танилцаагүй бол ч суух л байлаа" хэмээн
бодоод "Би чамд хайртай" гэвэл бурхан тахилтай авдар хавиас "Ийм хурдан
хайртай болчихдог овоо эр юм аа" гэх баргил дуу хоолой хүнгэнэн сонсдов.
Тэгтэл Цээгий авдар тийш хялалзсанаа "Амаа тат!" хэмээн тушаасан байна.
Мань эр "Энэ хэн бэ?" гэвэл хүүхэн "Намхай тэрэнд санаа бүү тавь" гэж
утгагүй үг хэлээд жолоочийг озож эхэлжээ. Тэр зуурт бүсгүйг түрүүлгээ
харуулан хэвтүүлээд дээрээс нь цохиж байтал хүүхний гар Намхайн цулцгар
бөгсийг хорстол нь базаад, байн байн чимхэж гарчээ.
Ингэж л
тачааддаг юм байлгүй хэмээн жолооч эр нэгэн хэмнэлээр нидрэн бүлж байтал
хүүхний гар хорсолтой гэгч жолоочийн бөгснөөс час хийтэл чимхэн,
тэгснээ гурил нухаж байгаа аятай энд тэндээс нь хүчлэн базаж гарав. Арга
ядсан Намхай "Хөөе Цээгий битгий бөгс чимхээд байгаач" гэвэл хүүхэн
"Хэзээ би чиний бөгсийг чимэхээв?" гэж гайхан асуужээ. Энэ үед
Цээгийгийн хоёр гар мань эрийн суган доогуур дотроос нь ороон тэвэрсэн
байх бөгөөд гуравдагч гар түрүүчийн адил бөгс, гуяыг нь хорстол чимхэн,
алгадаж байх нь тэр. Намхай "Энэ чинь хэний гар вэ, танай ээжийнх чинь
үү?" гэвэл эмгэн зүүн орон дээрээ зээгээ тас тэврээд хурхиран унтаж
байлаа. Жолооч эр гайхан эргэж харвал хэн ч байсангүй. "Энд хэн байна
вэ?" хэмээн Намхайг сулхан асуувал харанхуйд хаалганы хавьцаа сүүтэгнэх
дүрс "Уг нь би Цээгийгийн эр нөхөр л юмсан" гэж зэвүүцсэн эрийн дуу
хоолой яг л "Цахиур" Төмөр шиг хүнгэнэжээ. Намхай "Хэн ,бэ?" гэж
бүсгүйгээс асуухад Цээгий "Уучлаарай, би чамд түрүүн хэлэхэд чи нэг их
тоогоогүй. Энэ манай талийгаач нөхрийн сүнс л байгаа юм. Гэхдээ чамд
ямар ч муу юм хийхгүй" гэснээ Цээгийгийн дуу чангаран "Дондогоо чи
намайг орхиж үзээч, би чамаас гуйж байна" гэж хэлэхэд хоолой нь чичирч
байлаа.
Тэгтэл өнөөх сүүтэгнэсэн дүрс тооно өөд замхран уусан
алга болох зуураа "Наад залуу чинь Урнаа гэдэг хүүхэнтэй сууж байгаа юм
билээ. Чамд хань болохгүй л болов уу?" гэх сонсогджээ. Ийм үг сонссон
Намхайн боожгой юун хөвчрөн чангарч, загас наадуулах вэ, бушуухан
хувцсаа хам хум өмсөөд шөнө дөлөөр тэргээ асаан хөдөлжээ. Хожим сонсох
нь Цээгий бүсгүйн талийгаач нөхрийн сүнс гэртээ үүрд хорогдсон бөгөөд
Дашинчилэнгийнхэн. тэднийхийг чөтгөртэй айл гэж нэрийддэг юмсанжээ.