
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 27. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 20. Санчир гараг. Тэргүүн дагуул одтой, 4 ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өдрийн барилдлага
:Үл тохирох.
Шүтэн барилдлага: Сансар.
Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)

Бүү зөрүүдэл. Ганц өөрийн зорилгыг баримталбал та ялагдал хүлээнэ. Хэрвээ хувь заяаны тохиол бол хайртай хүн тань өөрөө тань дээр ирэх болно. Сэтгэл хөдөлгөөнөөр бүхнийг бүү шийдвэрлэ. Дархлаа муудаж болзошгүй. Энэ ордны настангуудад биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хэрэгтэй.
Үхэр (4/20-5/20)

Өнөөдөр гэр бүлийн асуудал бүхний анхаарлын төвд орших болно. Та бүхэнд шударга хүний дэмжлэг туслалцаа хэрэгтэй болох бөгөөд ийм хүнийг ээжийн талаасаа хайхыг танд одод зөвлөж байна. Хувийн ажил төрөлд амжилт гэхдээ материаллаг асуудлыг шийдвэрлэхэд тийм ч хялбар байхгүй л болов уу. Магадгүй санхүүгийн хямралд өртөж болзошгүй. Тиймээс худалдан авалт зарлага гаргахаас татгалзаарай бодол санаагаа цэгцлэх нь чухал байна.
Хамтатгах (5/21-6/21)

Сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Сэтгэл санааны шинэчлэл ч хийх шаардлагатай. Усан эмчилгээ ур дүнтэй. Ажил хэргээ ул суурьтай, нухацтай гүйцэтгэ. Мөнгөний үйл ажиллагаа, барилга уран бүтээлийн төлөвлөгөө зэрэгт таатай. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэртэй байдалд орно. Амьдралын идэвх өндөр түвшинд байна, ямар ч ажлыг их чармайлт гаргалгүй хийх болно. Гэрлэлт, болзоонд таатай байна.
Мэлхий (6/22-7/22)

Өдрийн туршид та дипломат арга барилаа олонтоо ашиглаж жинхэнэ энхийг сахиулагч болно. Төрөл бүрийн хүмүүстэй уулзаж, харьцаж таашаал ав. Энэ нь таны дотоод ертөнцийг баялаг болгоно.
Арслан (7/23-8/22)

Эцэг эх болон үр хүүхдүүдийн хооронд харилцаа тааламжтай байна. Дотнынхондоо тусалж тэдний итгэлийг олж авахын тулд энэ ордныхон бүхнийг хийнэ. Хүн бүр үүрэг хариуцлагаа олж чадвал гэр бүлийн амьдрал нөхөрсөг дотно байна гэдгийг од эрхэс зөвлөж байна.
Охин (8/23-9/22)

Үдээс өмнө хувийн амьдралд хүндрэл бэрхшээл тохиолдох, хайртай хүндээ урам хугарах эсвэл хамаатан садангууд, түншийн харилцаанд хагарал гарах зэрэг асуудлууд үүсч мэднэ. Эрсдэл дагуулсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулъя. Ялангуяа мөрийтэй тоглоомоос хол байхыг хичээ. Өнөөдрийг гэр бүлийн хүрээнд амрах, тоглоом тоглох, цэвэр агаарт юм бодонгоо ганцаар алхах зэргээр өнгөрүүлбэл таатай. Үдээс хойш санамсаргүй тааламжтай мэдээ сонсох бололтой. Аяллаар явах, холын замд гарах, зочид хүлээн авах эсвэл айлд зочлон очиход тааламжтай өдөр.
Жинлүүр (9/23-10/22)

Таны эрүүл мэндэд нөлөөлөх зүйл алга. Идэвхтэй амар. Өнөөдөр ямарваа нэгэн аялал, шинэ танил эсвэл болзоо танаас багагүй хэмжээний мөнгө эсвэл сэтгэлийн амар амгалан байдлыг үгүй хийх бололтой. Тиймээс өөрийн боломж бололцоог дүгнэж, хүсэл сонирхлоо тодорхойл. Амралтын өдрөө гадуур өнгөрөөх хүсэлтэй эмэгтэйчүүдийг урт удаан хугацааны турш итгэлтэй сайн найз болох шинэ танил хүлээж байна.
Хилэнц (10/23-11/21)

Өнөөдөр нөхөрсөг бус сэтгэл хөдлөлөө илэрхийлэх сонирхолгүй байна. Бизнесменүүд ивээн тэтгэгч хайхад таатай цаг үе. Дурласан хосууд үл ойлголцох магадлалтай. Ганцаараа аялалд бүү яв. Ялангуяа жолооны ард аюул тохиолдох магадлалтай. Эрүүл мэндийн хувьд өнөөдөр ямар нэгэн асуудал байхгүй болно.
Нум (11/22-12/21)

Ажлын өндөр чадвар зорилогодоо хүрэх эрмэлзэл нь ямарч ажлыг гүйцэтгэхэд тусална. Өөртөө өндөр зорилго тавь. Алдаа эндэгдэлээс бүү ай. Шинэ санаагаа удирдлагадаа танилцуул. Үүнийг хэрэгжүүлэх түншүүд хай. Дэмжлэг авахын тулд албан ёсны байгууллагуудад хандахыг танд зөвлөж байна. Энэ өдөр та хайртыгаа гомдоох үг хэллэг хэрэглэхгүй байхыг сануулж байна.
Матар (12/22-1/19)

Оюун санааны эрэл хайгуул хийх, гэнэтийн шийдвэр гаргах, харилцаа холбоо тогтооход од эрхэс танд тусална. Өөрт таалагдсан, аятайхан хүнтэй танилцах эсвэл хөнгөн шохоорхолд автах магадлалтай. Ойр дотны нэгэн хүн тань танд үнэлж баршгүй тус хүргэнэ. Эсвэл үйл явдлын таатай эргэлт ажил хэргийн тань явцад амжилт авч ирнэ.
Хумх (1/20-2/18)

Хүүхдүүдийн сургалт, үнэтэй аялал зэрэгтэй холбоотойгоор зарлага ихэснэ. Зарлагаа ангилан тодорхойлж сургалт, ажил хэргээ эн тэргүүнд тавих ёстойг сана. Ингэвэл зарим хэрэггүй зардлаа танах, хяналт тавих боломжтой болно. Мөн эрүүл мэндтэй холбоотой багагүй зардал гаргах ёстойг мартав.
Загас (2/19-3/20)

Олонхи нь өөрийгөө ганцаардмал, хэнд ч хэрэггүй хүн мэтээр төсөөлснөөр сэтгэл санааны тайван байдал алдагдана. Өөрийн амьдралын зарчмаа эргэн харж, нийгэмд оршиж буй нийтээр тогтсон амьдралын хэв маягтай нийцүүлэх шаардлагатайг анхаар. Удирдлага болон хамтрагч өршөөлгүй хандах болно. Арга заль сэрэмжтэй байдал алдаагаа засаж чадна. Олон хүмүүс цугларсан газар мөн харанхуй газраас хол байгаарай.