Өнгөрсөн жил наадмын амралтын өдрүүдээр бидний хэдэн нөхөд
Алтай Таван Богдоос эхлээд Баян-Өлгий, Увс, Завханаар дайран Монголын баруун
хязгаараар аялсан бол энэ удаад эх орныхоо зүүн хязгаараар аялж үзье гэж
шийдээд замд гарсан юм.
Өнгөрсөн жил наадмын
амралтын өдрүүдээр бидний хэдэн нөхөд Алтай Таван Богдоос эхлээд Баян-Өлгий,
Увс, Завханаар дайран Монголын баруун хязгаараар аялсан бол энэ удаад эх
орныхоо зүүн хязгаараар аялж үзье гэж шийдээд замд гарсан юм. Гэхдээ зөвхөн
зүүн хязгаар гэлтгүй бас Хятадын хил залгаа нутгаар ч очиж үзэх төлөвлөгөөтэй
байлаа.
Ингээд Улаанбаатараас "Хүннү эйр” компанийн 72 хүний суудалтай ATR
загварын тохилог онгоцоор ердөө 2 цаг гаруйхан нисч Манжуур хотод очоод тэндээ
2 хонолоо. Орос-Хятадын хил дээрх тус хот Дорнод Хятадын төмөр замтай салшгүй
холбоотой. Уг төмөр замын ачаар анх байгуулагдсан энэ хотоор Орос-Хятадын
хоорондын ачаа эргэлтийн дийлэнх хувь нь өнгөрдөг гэнэ. 300 мянган хүн
амьдардаг Манжуур хот сүүлийн жилүүдэд маш их өөрчлөгджээ. Хотын шинээр
баригдсан барилга байгууламж нь ерөнхийдөө европ болон орос өнгө төрхтэй. Анх
XX зууны эхээр төмөр зам тавихад зам дагуух хот сууринг европ стилээр барьж
байсан учраас түүнийг нь хадгалсан хэрэг, нөгөө талаар жуулчдыг татахын тулд
орос маягийн барилга, хөшөө баримал олныг босгожээ. Бүр оросын матрёшка куклын
хэлбэртэй барилгууд ч байх жишээтэй. Эдгээрийг нь үзэх гэж тус хотод Хятадын
өмнөд хэсгээс жилдээ хэдэн сая жуулчин ирдэг гэсэн. Бас оросууд болоод
монголчууд их ирнэ. Тэд жуулчлал гэхээсээ илүү худалдаа наймаа хийхээр очдог юм
билээ. Дэлгүүр, үйлчилгээний газруудын хаяг нь орос, монгол хэл дээр, бас
тэгээд худалдагч, үйлчлэгч нар нь бүгд орос, монголоор ярина.
Манжуур хотын төвөөр европ
стилийн байшин барилга зонхилно.
Шөнийн
Манжуур хот нэг иймэрхүү. Гэрэлтүүлгийн цахилгааныг хотын ойролцоох салхин
станцуудаас гаргаж авдаг. Дэлгүүр, үйлчилгээний газруудын рекламын гэрэлтүүлэгт
мөнгө төлдөггүй гэнэ.
Оросын
ганзагын наймаачдад зориулсан хөшөө.
Гаднаасаа
оросын матрёшка куклын хэлбэртэй энэ байшин 16 давхар зочид буудал юм.
Манжуураас машин хөлсөлж аваад Монгол-Хятадын хилийн ойролцоох
Аршаан хотыг зорив. Хянганы нурууны хойд хэсэг болох эндхийн байгаль зүйрлэн
хэлэх юм бол манай Хэнтий, Хангайн нурууныхтай төстэй. Уул толгод нь араараа
шилмүүсэн голдуу ой модтой сайхан хангай юм билээ. Бас халуун, хүйтэн
рашаантай. Байгалийн сайхныг үзэх гэж болон рашаанд орох, уух гэж өмнөд
Хятадаас жилдээ 2,5 сая хүн ирдэг гэнэ. Харин гадаадаас тун цөөн. Өнгөрсөн 2017
онд гадаадын нэг мянган хүн ирсний 80 хувь нь буюу 800 нь Монголоос ирсэн гэж
үйлчилж байсан хүн ярьж байна лээ. Үзэж сонирхох юм гэвэл уулын орой дээрх
нуур, Хятадын нутгаар урсах Халх гол. Гойд анхаарал татсан зүйл гэвэл хятадууд
байгалийг үнэхээр арчилж, хамгаалж чадаж байна. Аялал жуулчлал эрхэлдэг учраас
энэ бүс нутагт нэг ч үйлдвэр, уурхай алга. Үйлчилгээнд явж байгаа автобус,
тээврийн хэрэгслүүд нь хийн болон цахилгаан хөдөлгүүртэй. Хүмүүс нь хогоо
хамаагүй хаяна гэж үгүй, зөвхөн зассан зам харгуйгаар л явна.
Аршаан хот
ерөнхийдөө иймэрхүү өнгө төрхтэй.
Япончууд
мод бэлтгэх зорилгоор 1935-1937 онд Аршаан хүртэл төмөр зам тавьсан гэнэ. Одоо
уг төмөр замаар зөвхөн амрахаар ирэх зорчигчдыг тээвэрлэдэг. Зураг дээрх байшин
нь япончуудын барьсан төмөр замын өртөө.
Манжуураас
Аршаан орох замдаа нэгэн жижиг суурингаас энэхүү ваарыг үнэ тохиролцон худалдаж
авав. Ёроолд нь "Чин Улс Канси хааны үед бүтээв” гэж ханз үсгээр бичжээ.
Агар зандан модоор хийсэн ийм
хөөрөг байх юм. Хөнгөн, унаж хагарна гэж байхгүй, эргэддэг толгойтой тул тамхи
асгарахгүй, уут даалин хэрэггүй учраас хармаандаа авч явахад ихэд тохиромжтой
эд санагдав.
Загасчин хүний
нүдээр бол аштайхан "ямка” бишгүй тааралдана. Гэхдээ голын эрэгт очиж болохгүй,
загас барихыг хориглодог гэнэ.
Зөвхөн
тусгайлан зассан явган хүний замаар л явна.
Тэд Халх голыг
үнэхээр хамгаалалтдаа авчээ. Одоо харин бид анхаарах хэрэгтэй байна.
Аршаанаас гараад Нөмрөгийн боомтоор Монгол нутагтаа хөл тавилаа (энд нэгэн
зүйлийг анхааруулахад хэрэв монгол дугаартай машинаар хилээр гарах юм бол
зөвхөн ирсэн тэр боомтоороо л буцаж гарах ёстой юм билээ). Улирлын чанартай
ажилладаг уг боомтоор жилдээ ердөө 1,5 мянган хүн нэвтэрдэг гэж хилийн
албаныхан ярьж байв. Хятадын талдааулсын хил хүртлээ засмал зам тавьжээ.
Улсынхаа хил дээр зургаа татуулах гэж жуулчин хятадууд их ирэх юм. Ер нь
Аршаантад ирдэг хятад жуулчид нь голдуу хил давж үзээгүй жирийн хүмүүс байдаг
гэнэ. Иймд тэднийг хялбарчилсан журмаар улсын хил давуулж Монголын нутагт хэдэн
цаг ч атугай болгоод буцаах юм бол арвин ашиг олж болох. Хятадын талаас ч ийм
санал тавьдаг гэсэн. Улсын хилээс хэдхэн километрийн наана төмрийн хүдрийн
уурхай байгуулахаар газар шорооны ажил эхлүүлсэн байх юм. Хэрэвзээ уурхай ажиллаад
эхлэх юм бол энэ сайхан байгаль хайран болох байхдаа гэж бодогдов. Ер нь дархан
цаазтай газар уурхай эрхлэх зөвшөөрөл олгодоггүй байлтай. Хятадуудын жишгээр
үзэсгэлэнт байгалиа түшиглүүлж аялал жуулчлал хөгжүүлбэл илүү их орлого олно
доо олно.
Хоёр улсын
хилийг заагладаг Нөмрөгийн голын гүүр монголын талаас ингэж харагдаж байна. Энэ
засмал зам манай боомт хүрээд зогсдог.
Нөмрөгийн гүүр
ийм чимэглэлтэй.
Хилийн боомт
сайхан барилгатай юм билээ. Одоохондоо улирлын чанартайажиллаж тун цөөн тооны
хүн нэвтрүүлж байна.
Улсын хил гараад хээрийн шороон замаар давхисаар Сүмбэр суманд
ирэв. Халх голын байлдаанд зориулсан музей, зам дагуух хөшөө, цогцолборуудыг
үзэж сонирхож байгаа дотоодын аялагчид зөндөө байлаа. Эх орныхоо түүх,
байгальтай танилцаж, дотооддоо орлого оруулж байгаа нь сайшаалтай гэлтэй.
Үүнээс цааш
машин явах зам үгүй.
Энэ жил хур
бороо элбэг тул өвс ингэж ургасан байх юм.
Тухайн үед
Зөвлөлтийн тусламжаар барьсан Сүмбэр сум дахь Халх голын байлдаанд зориулсан
музейг шинэчлэн засварлаж байв. Хэдэн жилийн өмнө очиход их муудсан байж билээ.
Музейн Халх
голын байлдааныг харуулсан панорам.
Манайхан
сүүлийн жилүүдэд эх орны байгаль, түүх соёлын дурсгалт газартай танилцах гэж их
аялах болжээ.
Монголчуудын
түүх, соёлын томоохон дурсгал болох "Их Бурхант” хөшөөг То вангийн удирдлагаар
XIX зууны дунд үед бүтээжээ. Хөшөөний хөлөөр Халх гол урсах бөгөөд хөшөө, голын
хооронд хилийн застав байрлана.
Буйр нуур дээр очиход мөн адил дотоодын аялагч, амрагчид дүүрэн.
Нуурын эрэг нь яг гадаад далайн элсэн "бич” гэсэн үг. Ус нь ч дулаахан.
Харамсалтай нь нуурын эрэг дээр хэдэн зуун машин, майхан, хэдэн мянган хүн байх
боловч бие засах газар бараг харагдсангүй. Хүмүүс дэрс, бут, хонхор бараадан
хэрэгцээгээ хангаж байх юм. Бас хог, хаягдал гэж зөндөө. Хогийн цэгүүд байсан
бол арай л өөр байсан байх. Холбогдох байгууллагууд зохих нөхцөлийг нь хангаж
өгөхөөс гадна байгаль дэлхийгээ хамгаалах хүмүүжил дээр үнэхээрийн анхаармаар
байгаа юм. Энэ тал дээр хятадуудаас сурах юм их байна даа.
Буйр нуур
ялангуяа үдэш оройн цагаар гадаад далай мэт сэтгэгдэл төрүүлж байв.
Эрэг нь
элсэрхэг, зуны цагт ус нь дулаахан.
Нуурын эргээр
иймэрхүү хясаа их тааралдана. Зарим нь том хүний гарын алганы хэмжээтэй.
Буйраас Улаанбаатар руу буцахад 300 гаруй километр үргэлжлэх алдарт
Мэнэнгийн их талыг гатална. Хаашаа ч харсан бөртийх уул толгод үгүй. Урьд явж
байснаас нэмэгдсэн зүйл гэвэл Мэнэнгийн талын зүүн хэсгээр газрын тос олборлох
шахуурга (насос) маш олон байх юм. Дорнод аймгийн төв Чойбалсан хотоос засмал
замаар давхисаар Улаанбаатартаа саадгүй буцаж ирлээ.
Мэнэнгийн
талын шинэ төрх.
Зүүн нутгаар энэ жил их сайхан зун болж байна. Ялангуяа Халх,
Нөмрөгийн хавиар өвс нь жаахан дэгсдүүлж хэлэх юм бол бараг машинаас өндөр
ургасан байна лээ.
baabar.mn