Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2012, 2013 онд санаачлан
зохион байгуулсан "Архигүй амьдрал” аяны үргэлжлэл "Архигүй Дорнод” аянг
аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 2014 онд аймгийн хэмжээнд зохион
байгуулахаар шийдвэрлэв.
Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/67,68,69,70
дугаар захирамжуудаар аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
ажлын төлөвлөгөө боловсруулах 4-н ажлын хэсэг байгуулагдаад ажилдаа
ороод байна. Үүнд:
Авлигатай тэмцэх чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулах ажлын
хэсгийн даргаар ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга нарийн бичгийн
даргаар Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, гишүүдэд ЗДТГ-ын Хэвлэл
мэдээллийн албаны дарга, ГХУСАЗСЗ-ийн ажилтан, сум дундын 10 дугаар
шүүхийн Ерөнхий шүүгч, аймгийн прокурор, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд
Чойбалсан хотын захирагч, Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын
дарга,Төрийн бус байгууллагын сүлжээ байгууллагыг томилов.
"Архигүй Дорнодчууд” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн даргаар
аймгийн Засаг даргын орлогч, нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын Хууль зүйн
хэлтсийн дарга, гишүүдэдЗасаг даргын Тамгын газар, Төрийн захиргаа,
удирдлагын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн
хэлтэс, Архивын тасаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны
дарга, Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, Хөгжлийн бодлогын хэлтсийн
худалдаа үйлчилгээний мэргэжилтэн, ГХУСАЗСЗ-ийн ажилтан,Хэрлэн сумын
Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч, Хэрлэн сумын ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, сум дундын 10 дугаар шүүхийн
Ерөнхий шүүгч, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн
хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Õ¿¿õэд,
гэр бүл хөгжлийн хэлтэс, Соёл, спорт, аялал жуулчлалын газар,
Áîëîâñðîëын ãàçар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга, БОЭТ-ийн
захирал, аймгийн Ахмадын хороо, аймгийн Залуучуудын холбоо, Төрийн бус
байгууллагын сүлжээ байгууллагуудыг хамруулав.
"Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Байгаль орчныг хамгаалах хуулийг
хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын
2014 оны төлөвлөгөөнд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
чиглэлээр хийх ажлын төлөвлөгөө боловсруулах зорилгоор дараах
бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсгийг байгуулав.
Ажлын хэсгийн даргаар Хууль зүйн хэлтсийн дарга, нарийн бичгийн
даргаар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн
мэргэжилтэн, гишүүдэд Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын
хэлтсийн дарга, аймгийн Прокурор, сум дундын 10 дугаар шүүхийн Ерөнхий
шүүгч, аймгийн ИТХ-ын ажилтан, ГХУСАЗСЗ-ийн ажилтан, Хэрлэн сумын Засаг
дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч, Хэрлэн сумын ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Цагдаагийн газрын дарга, Байгаль
орчны газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Үйлдвэр хөдөө аж
ахуйн газрын дарга, Дорнод хамгаалалтын захиргааны дарга, Эрүүгийн
Цагдаагийн тасгийн дарга, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн
дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдав.
Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд Мал
хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, Байгаль орчныг хамгаалах ажлыг төлөвлөх,
төсвийн төслийг боловсруулан батлуулахыг ажлын хэсгийн даргад үүрэг
болгосон байна.
Мөн Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг
байгуулж, ажлын хэсгийн даргаар Хууль зүйн хэлтсийн дарга, нарийн
бичгийн даргаар Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, гишүүдэд Нийгмийн
Хөгжлийн хэлтсийн дарга,Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, аймгийн
Прокурор, сум дундын 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч, ГХУСАЗСЗ-ийн
ажилтан, Цагдаагийн газрын дарга, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд
Чойбалсан хотын захирагч , Хэрлэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга, Замын цагдаагийн тасгийн дарга, Мэргэжлийн хяналтын
газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдан дээрх ажлын хэсгүүд энэ
сарын 25-ны өдөр хуралдаж, 2014 оны ажлын төлөвлөгөөний төслийг
хэлэлцлээ гэж ЗДТГ-ын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.