Хувьслын онол бүтээсэн Ч.Дарвинаа барууныхан жигтэйхэн үгүйсгэж байна. Тэрээр амьд байгалийн хөгжлийн хуулийг гайхамшигтай нээж түүндээ хүнийг механикаар хамруулсан байдаг. Баруун зүгээс туйлшран хүн гэдэг амьтан гэнэт гуравхан агшинд буй болсон гэж байна.
Тэд үнэхээр тэнгэрээс, байгалиас хол хөндий, хар тивийг ойрчлох юм даа. Их Ази дорно зүг рүү эрдэнийн бус ховор юм хулгайлж тонох тагнах, сониуч хүмүүс зорчиж байсан бололтой.
Гэтэл олон мянганы өмнөөс монголчууд нэгд, удам угсааг цэвэр ариун, хүчтэй байлгахын тулд байгаль цаг уурын онцгой нөхцөлтэй газар нутаг олж уух ус, агаар, орон гэр, хувцсандаа анхаардаг байжээ. Хоёрт, хүн бол дээд төрлийн амьтан учраас мөнх тэнгэр шигээ бурхдын оролцоо, зөн совин давамгайлан л дээд ертөнц рүү тэмүүлж буй дээш өгөгдсөн бурханлиг онцгой бодьгал хэмээнэ.
Их сартваахь Чингис хаан: "Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн аугаа их томьёолол дэвшүүлж монголчуудын 7 бурхан одны шүтлэг эцэг тэнгэр, Алунгоо эх, Дува сохор, сахиусан тэнгэр зэрэг шинжлэх ухааны тайлбар хүлээсэн үлгэр домог, ёс заншилд ихээхэн нууцлаг учир зүй бий. Монголын нууц товчоо "Лу-Алтан товч”, "Судрын чуулган” олон зохиолд монголчууд түүний манлай хүмүүс тэнгэр өөд тэмүүлэн тэнгэрийн хүч увдисыг шингээж авсан байдгийг өгүүлжээ. Чингис хааны өмнөх 9 үеийн Боданчарын эх Алунгоо: шөнө бүр наран саран мэт туяат "хүн” гэрийн тооноор гийгүүлэн ирж миний хэвлийг илэн таалаад гарч одох агаад тэрхүү гайхамшигт ид шидээр миний хөвгүүд төрсөн гэдэг. Гэрэл туяагаар домогт Алунгоо хатны ариун нуруунаас төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж явсаар их Нирун-/нуруу/ монгол болжээ.
Хамаг Монголын тэнгэр заяат хиад боржигоны алтан ургийн сурвалжит Б.Есүхэй баатар ухаант Өэлүн нар учран ханисахуй дор долоон бурхан оддын хөтлөн тэмүүлэгч одноос III жарны жигүүрт хилэн хар морин жил НОТ-ын 1162 онд түмэн олноо тэргүүлэн төрийн жолоо атгах ер бусын олон шинж ерөөл дэмбэрэлтэй тэнгэрийн хүү Е.Тэмүүжин мэндэлсэн билээ.
Тэр хөвүүн хүний ертөнцийн буруу зүйлыг арилган урагшлуулах тэнгэрийн элч болж ураг төрлийн охь унаган бйе эрүүл уудам талын жавхаа, эрч хүч, эрдэм ухаан хураан нүүрийн буянтай нутаг усандаа хүндтэй хөвүүн болжээ… Хүн болох багаасаа өсөхийн жаргал өөтэй гэсэн өвөг дээдсийн сургаалийг барин эцэг Есүхэй баатар ухаант Өэлүн эх Тэмүүжин хүүдээ онцгой анхаарч мөнх тэнгэр бурхнаа сүслэн шүтэх, ард олон ахуй ертөнцөө хайрлан хамгаалах улс орон яаж орших, монгол түмний үлгэр туульс бичиг соёлын эрдмээс зааж сургасаар байв.
Е.Тэмүүжин 4-9 насандаа уралдааны морь унаж, нум сум харваж сэлэм эргүүлж сураад аав, анд нөхөдтэйгөө анд явж, аавын бийд хүнтэй танилцаж газар үзэхээр дорнод Монголын их тал өмнийн их говь Сартуул нутаг, Алтай хангай, Хөвсгөлийн өндөр уулс ой хөвчийг хүлэг морьдын хүчээр туулж шандас булчин, уушги зүрх нь хүчрхэгжин зориг тэвчээр, авхаалж самбаа оюун ухаан сэтгэл нь тэнийж тэнгэрлэг байх бүх чанар бүрджээ.
Хамаг Монголын Хабул, Хотул хаад ван Тоорил, Хадаан тайш зэрэг тэр үеийн боловсрол удам угсаа хүмүүжил сайтай гэр бүл, хүмүүсийн орчинд Монголын хүннү гүрний болон Монгол оронд тогтож байсан Сүмбэ, Түрэг, Хиданы эзэнт гүрнүүд Муюн, Тобо, Нирун, Зузаан, Уйгар, Хиргэсийн хаант улсуудын түүх соёл, ёс заншлын талаар мөн айл зэргэлдээ улс гүрнүүд газарзүйн талаар Тэмүүжин ихээхэн мэдлэг олж цэргийн болон засаглах эрдэмд суралцсаар байв. Түүнчлэн хөх цэнхэр, огторгуй, од эрхэс, нар сарны хувирал хөдөлгөөн, байгаль дэлхийн уул ус, уудам тал, хангай говийн амьтан ургамал, тэдгээрийн амьдрал хувьсал мөнх тэнгэр байгаль орчин хүний үйлдлээс хамаардгийг ойлгон усыг гурван эрдэнэ, амьтан ургамлын гайхамшиг уулс сарьдагаа буурал дээдэстэйгээ зүйрлэх монгол ухааныг гүн тийш ухаарчээ.
Дээд их орчлон-мөнх тэнгэр, эх байгалиа чин сэтгэлээсээ бишрэн шүтэж түмэн олны хувь заяа өөрийн болон нөхдийнхөө зам мөрөө даатган олон өдөр шөнө залбирч бясалгал үйлдэн байхуйд хариу нь зөн совингоор дамжин ирдэг байна. Тайчууд, Мэргэд, Найманы зүгээс Тэмүүжинг хороох хэд хэдэн оролдлого талаар болж Онон голын цэнгэг ус Бурхан Халдун уулын ой мод далдлан, гэнэт мориных нь эмээл холбирох, гэрийн чинээ чулуу хөндөлсөх Сорхон Шарын мэргэн ухаан зэрэг далдын хүч үйлчилжээ. Ой хөвчийн баавгай, чоно зэргээс тэнгэр бурхан аварч байсан домог бий. Монголын түүхч эрдэмтэд Чингис хааны бага залуу насыг дэлгэрүүлж судлаад нийтийн хүртээл болгохгүй байгаа цоорхойг ашиглан Чингис хааныг огт боловсролгүй, зэрлэг бүдүүлэг, тэнэмэл амьдралтай, өөр үндэстэн байсан мэт гүжир санааг няцаах хэрэгтэй.
ОЮУН УХААН ЭР ЗОРИГ АМТАГДСАН ОН ЖИЛҮҮД
Чингис хааны оюун бодлын хүрээ өргөжин гүнзгийрч хөх тэнгэрийг шүтэх монгол ухаан, буддын ба Энэтхэг Түвдийн гүн ухаан. Герег, Хятадын түүх утга зохиол Кунзын сургааль, Египетийн "Ипусерийн сургааль үг″ Энэтхэгийн "Артха шастри” корон болон библийн номлол "Хятадын түүхэн тэмдэглэл” Шумер, Ром, Вавилон, Персийн эзэнт гүрнүүдийн түүх, Энэтхэг Египет, Хятад, Япон, Солонгос, Алтан, Тангуд улсын талаар олон орны судлаач худалдаачин жуулчин урт дурын хүмүүстэй уулзаж сонин содон ном зохиол эд өлөг үзэн огторгуйн орон зай цаг хугацаа, нар дэлхий, сарны тогтолцоо Ази, Европ, их далай улс орнуудын талаар мөн Месопотами, Дравид, Скиф, шумерууд, Атилийн монголчууд, готуудын тухай эрдэм мэдлэгээ арвижуулсаар байв. Элбэг хангалуун амьдралд бус элдэв гачаал зовлон амсч амьдрах ухаан суун, амь өрсөх тэмцэлд хатуужсан, урваж шарвах, ууж идэхийн муухайг үзэн дээрэм тонуул, хүчирхийлэл, тархай бутархай овог аймаг энэ бүхэн ард олныг туйлдуулж нэгдмэл улс болохын зайлшгүйг Е.Тэмүүжин бие сэтгэлдээ гүн гүнзгий мэдэрснээр байгаль нийгмийн юмс үзэгдэл Энэтхэгийн гүн ухааны нөлөөгөөр Чингис хааны ертөнцийг үзэх ТӨВ үзэл бүрэлдэн тогтсон байна.
Энэ нь Мөнх тэнгэрийн хүч ивээл дор өртөнцөд өгөгдсөн биет ба хийсвэрлэлийн тусгал мөн. Чингис хаан юмс үзэгдлийн хөдөлгөөн хувьсал орон зай цаг хугацааны зайлшгүй, хөдөлгөөн тайван хоёрын нэгдэл гурван цагийн уялдаа мөнхийн чанарт нэг үгүйгээр олон, олон үгүйгээр нэг үгүй тэд бие биедээ барилдсан харилцаа гэж үзсэн байдаг. Түүний философи үндэслэл нь ертөнцийн бүх юмс үзэгдэл шүтэн барилдсан, харилцан шилжиж байдаг.
Ийнхүү Чингис хааны бөөгийн тэнгэр шүтлэг Хүннү, Сүмбэ, Хиданы үеэс дэлгэрсэн будда, лал, христийн дэвшилтэт үзэл санааны ололтоор улам баяжин шарын шашны том төлөөлөгч Нагаржунайн төв үзлийг хүлээж авсан байна. "Мөнх тэнгэрийн хүчин дор” гэдэг Чингис хааны томьъёолол нь бүх шашин, шинжлэх ухааны уулзвар болж байгааг задлан шинжлэх ёстой.
Чингис хааны ертөнцийг үзэх үзэл танин мэдэхүй, энгийнээс нарийнд хуримтлагдан бодит байдал хийсвэрлэлт буюу Фалес, Аристотель, Маркс хүртэлх материалистууд, Пифагор, Платон, Гегелийн оюун сэтгэхүйн гүн ухааны хоёр чиглэлийн сайн зүйлийг зөвшөөрдөг буддизмыг их сартваахь Чингис хаан соёрхон төв үзлээ баяжуулжээ.
ОНОЛ АМЬДРАЛЫГ ХӨТӨЛНӨ
Хийсвэр шүтлэгийн ууган "Тэнгэр” хэмээх ойлголтод байгалийн харагдах, үл харагдах бүх хүчийг хамруулан үзэж тэдгээрийн ард тус бүрийн эзэн тэнгэр байдаг гэж үзнэ. Чингис хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн томьёоллыг тайлах оролдлого сэдэн энэ бол Английн хөлөг баатар, эрдэмт мэргэн Исаак Ньютоноос бараг 500 жилийн өмнө орчлон ертөнц хөх тэнгэр хөрст дэлхийн орчил-тэнцвэр нь хүн байгаль хийгээд улс үндэстний харилцааны тулгуур зарчим болохыг нээж хүчний тэнцвэр байгаль нийгэм оршихуй үндэс гэдгийг амьдралд нотолсон байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор гэдэг бол юмс үзэгдлийн тэнцвэрийн тухай томьёолол бөгөөд онолын физик, одон орон, тооны ухаан амьд байгаль хийгээд нийгмийн үйл хөдөлгөөнийг багтаасан гүн ухааны ойлголт юм. Тухайлбал, төр нийгмийн харилцаа төв рүү болон төвөөс тэмүүлэх хүч, сэтгэл санаа ёс заншлын тэнцвэрийг олох; Энэ нь материал баялгийн хуваарилалт төрийн ил тод, ардчилал шударга үнэн байдал ард иргэдийн урам зориг амар амгалан аж байдлын тэнцвэр болно.
Одот орчлон, хөх тэнгэр, наран бурхан эх дэлхий уул усаа хайрлан биширдэг өнө эртний монголчуудын ухааныг Чингис хаан өөртөө шингээн хүмүүн болон хамаг амьтны өмнөөс дээд зэргийн шившлэг айлтгал, ерөөл тайлга үйлдэн оюун санаа нь дээд ертөнцтэй холбогдож байхуйд: гасалж орилтол газар нутгаа онгичин, галав юүлэв гэмээр ой мод амьтан араатныг авлаж, гол усаа ширгээн, хэн юу байдаг нь үл хэрэм барилга олшрохуйд хөх тэнгэр дургүйцаж эхэлснийг их сартваахь хаан мэдэрсэн юм.
Ази, Европыг хамарсан хэт суурьшил: байгаль, нийгмээс хэт ихийг авах болсноор тэдгээрийн тэнцвэр алдагдан, даварсан харгис хүчин, шуналт бүлэглэлүүд ард олон айл саахалт улс орныг ч амар заяа үзүүлэхгүй боолчлол, бурангуй ёс журмаа тулгах болсон байна. Үүнийг эрт үеэс чөлөөт ил тод байдал эрхэмлэгч Чингисийн монголчууд тэвчиж эс чадаад элбэн төвхнүүлж хэт суурьшлыг задлан байгаль дэлхий хүн ардыг аврах, хайрлан зохицож амьдрах их аян, тэнгэрийн зарлиг буулгахаар хөдөлжээ. Харгис бурангуй ёс дэглэм, хүчирхийлэл, боолчлол мөлжлөгийг очсон газар бүрдээ халж, жирийн ард олон шинжлэх ухаан, боловсрол, шашин шүтлэг, мэргэжпийн үй олон хүмүүст чөлөөт байдал олгосноор хүн төрөлхтний сэргэн мандах үеийн эхлэл тавигдаж, хэт суурьшлыг задалснаар үйлдвэрлэх хүчин хүмүүсийн амьдрал таран байршиж байгальдаа ойртон экологийн сүйрлийг олон зуунаар хойшлуулсан билээ.
"Мөнх тэнгэрийн хүчин дор” гэсэн суут томьёолол нь ертөнцийн бүх юмс үзэгдэл харилцан уялдаа холбоотой явагдаж нийгэмд бол эдийн засаг, оюун санааны амьдрал төвийн (төрийн) хүч зохицуулах ухаан болохыг: Бат шулуун, чигч үнэнийг онол болгодог…. улсаа өсгөж олноо амаржуулах төрөө төвшитгөж түмнээ жаргуулах … ТӨВ-ийг түшсэнээ сэтгэж энхийг үл эвдэн бүхнийг үл сүйтгэн, үзэх нүд сонсох чих минь болгон энэ цагт энэрэл өршөөлийг гол болгон ард түмэнд догшин ааш, доромжлох авир гаргахыг чанга цээрлэгтүн гэж сургажээ. (Чингисийн сургааль, гэрээслэл номын 29 дүгээр тал)
Чигнгис хааны хувьд нийгмийн материал баялаг оюун сэтгэхүй төв рүү тэмүүлэх Төвөөс зугтаах хүчний тэнцвэрийг хадгалан эхний хандлага давамгайлж байх ёстой. Түүний төв нь ил тод чин үнэн шударга бүтээгч, эмх цэгц зохион байгуулалт, сахилга бат, энэрэл хайр, халамж, арвилан хэмнэлт зэрэг үлгэр жишээ ардчилалтай байхын хамт төрийн сүр хүчин… сүлд далбаа, газар нутаг, хөгжим дуулал, ордон ёслол, манлайлагчийн нэр хүнд, үйл хөдлөл, сургааль айлдвар, хөлөг баатар, эх хатад, зэрэг монгол төрийн гучин дөрвөн эрдэм биелсэн байх. Төв нь бурангуй ёсноос ангид хүчирхийлэл элдэв шахалт дарамтыг цээрлэнэ.
Түмэн олноо айх хямрах аюулгүй энх амгалан амьдарч аж ахуй, оюун сэтгэлээ чөлөөтэй хөгжүүлэх, шашин шүтлэг, ёс заншил, эрдэм бодлоо дээшлүүлэх, өргөн эрх чөлөө эдлүүлэх. Олны хүч оломгүй далай, цувж явсан барсаас цуглаж суусан шаазгай дээр, эзэн хичээвэл заяа хичээнэ, айлаас эрэхээр авдраа уудал гэсэн дээдсийн сургамжийг хүлээн авч өөрийн үзэл баримтлал, зорилгоо хэрэгжүүлэх арга замаа тэр үеийн дэвшилд манлайлах хүмүүстээ ойлгуулж цөмрөн орж ирэх улсуудын дотоод гадаад зөрчилтэй үеийг нягтлан үзээд Татар, Мэргэд, Тайчууд, Хэрэйд зэрэг төв зүүн монгол олон ванлиг ноёдын эсэргүүцлийг няцаан 1189 онд Хамаг Монголоо сэргээн Е.Тэмүүжиний нэр хүнд, үзэл зориг, тэвчээрийг үнэлж Чингис хаан хэмээн өргөв.
Энэ зэрэгт Жамуха, Тоорил, Алтан, Хучар, Хасар нар өрсөлдөн тэмцэж байсан хэдий ч Чингис хааны талынхан улам бэхжиж гурван голын монголчууд хүчирхэгжин улмаар Хамаг Монгол цааш өрнөн хөгжих бааз суурь болжээ. Тэмүүжин Монголын төрт ёсыг өвлөн хамгийн гол нь ардаа асрах тэдэнд итгэх, тулж түших явдал гэж үзээд: хаан хүний явдал гэвээс үс хялгасын төдий хуурмаггүй, үнэнч шударга, хатуу чанд, энэрлээр явж хамаг самууныг энхжүүлэх иргэнийг асрах ёс нь эх үнээ мэт… мал сүрэгт нь шилдэг сайн бэлчээр олгох, өвөл зун нүүдэллэн малжваас өрх гэр төр улс цэрэг лугаа маш чухал гэдгийг тунхаглан хэлсээр байв.
Хамаг Монгол Улс Хэрлэн, Онон, Туул гурван мөрний сав газар нутгийг хамарч хангай, тал хээр, говь хослон нүүдлийн мал аж ахуй хүн малын шандас сорьсон монгол угсаатны хэл соёл төлөвших монгол туургатныг нэгтгэж Монголын нэгдсэн төр улсаа байгуулах Чингис хааны төлөвлөгөө хэрэгжих анхны алхам түшиц газар нь болов.
Монгол хүний заяа түшин тэнгэр тэтгэж газар дэлхий дэлэгнээд урам зориг бадарсан сайхан цаг үе айлчлан иржээ. Хурмаст тэнгэр хөрст дэлхий үр шимээ хайрлан мал сүрэг хүн зон өсөн үржиж хүч тамир суун өөдрөг сайхан сэтгэл санаа энд тэндгүй олшров.
Тэмүүжин бага наснаас ядуу зүдүү амьдралыг биеэрээ үзэн өлсөж цангах, бусдын хүчирхийлэл, урваж шарвахын аюулыг хүчтэй мэдэрсэн учир эгэл жирийн ард олноо малжуулах, тэдэндээ хэрэгтэй зүйлийг олж өгөн үнэнч шударга иргэдээ төрийн албанд дэвшүүлдэг байв. Е.Тэмүүжиний зөв бодлогын ачаар эгэл жирийн ардын дундаас төрийн түшээ, хөлөг баатар, эрдэмт мэргэн, мод төмрийн дархан, гөрөөчин, торгон цэрэг бий болжээ. Монголоо нэгтгэх, төр улсаа төвхнүүлэхэд Чингис хаан өөрийн бүх авьяас билиг, оюун ухаан, хүч зоригоо дайчлан хагас зуун жил зарцуулсан байна.
Хамаг Монголын хаан болсны дараа бүх монгол овогтныг нэгтгэх үйлсдээ хүн амын олонхийн дэмжлэг авч анд нөхдийн холбоог (Жамух анд, Тоорил хан'” зэрэг) чадамгай ашиглан хүчирхэг хөлөг баатар цэрэг эрс, урт дурын хүмүүсийг түшиглэн Монголын их бага наян нэгэн аймгийг нэгтгэн III жарны сүүлч улаан барс жил буюу нот-ын 1206 онд Онон мөрний эхэнд их хуралдай болж Монголын нэгдсэн улс байгуулагдсаныг тунхаглан Е.Тэмүүжинд Чингис хаан цол өргөн мянган азарганы дэл сүүлээр хийсэн есөн манжлагат цагаан сүлд, дөрвөн манжлагат хар сүлд, төрийн тамгаа залав. Байгаль нуурийн чанадаас түмэн газрын их цагаан хэрэм, Хянганы нуруунаас Алтайн уулсын чанад өргөн уудам нутаг бүхий хүчирхэг Монгол Улс манджээ.
Монголчууд тайлахад хүндрэлтэй хүмүүн олны хөдөлгөсөн зүйл их бий. Юуны учир ертөнцөөр гурван удаа их нүүдэл хийв. Гурав дахь нь Чингисийн Монгол Номхон далайгаас Атлантын далай, Энэтхэгийн далайгаас Хойд мөсөн далай, Шap мөрний хөндий их говь, дорнодын талаас Сибирийн тэгш тал долоон ус, Месопотами, Европын нугат нутаг хүртэл түмэн уул ус, түйтгэр туулан юунд ингэтлээ тэмүүлнэ вэ? Юун хүч ингэтэл нь түлхэнэ вэ? Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз! Хүний сайныг ханилан байж мэд! гэсэн өвгөдийн философи сургаал, хөх тэнгэр бурхдаас илгээсэн зөн совин, өөрсдийн их ухаан, зориг тэвчээр монгол хэмээх их хөлгөн судар, үр шим нөлөөлөн Ромын эзэнт гүрэн 400 жилийн турш эзэлснээс дөрөв дахин их газар нутаг улс оронг эрхшээлдээ оруулж дэлхийн талыг элбэн төвхнүүлэхдээ эд бараа, эмс хүүхэн хураах бус элдэв эрүү шүүлт бурангуй ёс дэглэмээс ард олныг нь чөлөөлж улс түмний эрх тэгш өрнө дорны сайн харилцаа тогтоо гэсэн бурхан тэнгэрийн зарлиг байжээ.
Монголчуудын аялсан газар нутагт 30 гаруй улс үндэстэн, Хятад, Энэтхэг, Орос, Түрэг зэрэг том гүрнүүд бий болж, соёл шинжлэх ухааны сэргэн мандалт эхэлсэн юм. Чингис хааны угсаа залгамжлагч Бахадур шах П-ыг британичууд зайлуулах хүртэл монголчууд Энэтхэг орныг удирдаж, Бухарын эмир Алим хаан зөвлөлтөд 1920 онд эрх мэдлээ алдах хүртэл долоон зууны турш эзэнт гүрний үлдэц оршиж байлаа.
Мөнх тэнгэрийн зарлигаар монголчуудын элбэн төвхнүүлсэн их аян боолчлол, хүчирхийлэл эрх ямбатнуудын дур зоригийг хязгаарлан шударга үнэний өмнө жирийн малчин тариачин бүх хүн тэгш ил тод байх, чөлөөт худалдаа, шашин, ёс заншил сургууль боловсрол, хууль цааз, улс түмний харилцаа өөрийн болон бусад ард түмний амьдрал өс заншлыг үл ойшоон бурангүй олон давхар ёс, дарлал хүчирхийлэл тулгаж байсан харгис хүчнийг Чингисийн монголчууд дарж өгснөөр тухайн нутгийн ард түмэн дэвшилтэт хүчинд эрх чөлөө сэргэн мандах эрин цагийг олгосон юм. Чингис хаан аливаа шударга бус, бурангуй ёс дэглэм боолчлолыг үзэн яддаг, аливаад үнэнч шударга, ил тод амар амгалан байхыг эрхэмлэдэг байв.
АУГАА ИХ САРТВААХЬ ЧИНГИС ХААНЫ ДЭЛХИЙ ДАХИНЫ ӨМНӨ БАЙГУУЛСАН ГАВЬЯАГ ТОЙМЛОН АВЧ ҮЗВЭЛ:
1. Дээд их оюун-Орчлон ертөнц-мөнх тэнгэрээ ухаант хүмүүн дээдлэн хүндэтгэж хайр сэтгэлийн сайхан үг санаа бодлоо илгээж эх байгалиа хайрлан хамгаалж хэт суурьшлыг задлах түүхэн их аян зохиов. Тэнд ой мод ус ургамал, хүн амьтан үгүйрч, юу хийдэг нь үл хэрэм хашаа байшин барилга нь олширч байгаль хүн ардаас улам ихийг нэхэх болжээ.
Монголчуудын их аяны дараа тухайн нутагт үйлдвэрлэх хүч хүмүүс таран байршиж экологийн их сэргэлт гарсан тухай Америк, Францын эрдэмтэд нотолсон байна. Ази, Европын тэнхлэгт байгаль экологийн сүйрэл хагас мянган жилээр хойшлогдсон бололтой. Монголчууд хятад, солонгос, япон, түрэг угсаатан (Азийнхан) Сибирийн их нутгийг онгон дархнаар хадгалж байсан учир шалтгааныг ивановынхан яаж мэдэх вэ дээ. Ази тив бол дэлхийн гол тулргуур багана, их гондваны гал голомт билээ.
2. Айл зэргэлдээ улс орон ард түмэнд байнгын аюул занал учруулж байсан түрэмгий улс орон, харгис хүчинд хатуу сургамж өгч боолчлолыг эгнэгт халснаар жирийн ард олныг бурангуй ёс дэглэмээс чөлөөлж эрх чөлөө бүтээгч дэвшилтэт хүчин өсөн нэмэгдэж их гүрнүүд соёолж гуч гаруй улс үндэстэн бий болжээ.
3. Хорезмын шах цөлийн ба уулын дээрэмчдээс болж зогсонги байдалд орсон өрнө, дорнын харилцаа Эдийн засаг, соёлын худалдаа Чингисийн монголчуудын ачаар их торгоны зам сэргэн өргөжиж төв, дунд, баруун өмнөд Ази, дундад тэнгисийн улсууд Орос, Европын улсууд руу салбарлан морин өртөө жуулчны аялал хөгжсөн билээ. Буухиа өртөөгөөр 200 км газрыг 7 цагт туулдаг болжээ.
4. Агуу их зүйлээр өрнө, дорнын соёл баяжин, хүний гоо сайхан бурханлиг чанарыг дээдлэн шашин шинжлэх ухаан, бичгийн соёл, гар урлал хөгжиж олон ястны генийн сүлэлт явагдан үндэстний чадварлаг бүлэг бүрэлдэн дорноос Европын сэргэн мандалт хүртэл үр шимээ цацсан юм.
5. Дэлхийн улс түмний хүчний тэнцвэрт харьцаа бий болсноор Европ, Ази лалын хүчирхэг гүрнүүдийн түрэлтийг тогтоож их, дунд, бага улс гүрний хооронд тэгш эрхийн дипломат харилцаа хөгжих үндэс суурийг тавьсан байна.
6. Төрийн байгуулалтын талаар хямд төсөр, хөнгөн шуурхай, ил тод, ардчилсан зарчмуудыг бий болгон төр иргэний харилцаа эрх үүргийг хөгжүүлсэн юм.
7. Цэргийн шинжлэх ухаанд зуут, мянгат, түмтийн зохион байгуулалт нэврүүлэн морьт армийн нэрт жанжин Персийн Дарий хаан, Герегийн Македоны Александр, Ганибал нарын арга ухааныг давуулан эзэмшиж морьт армийн хүнд хөнгөн, хөдөлгөөнт бүлэглэлүүд, байлдах урлаг тактикийг цоо шинэ шатанд дэвшүүлжээ.
Мөн цэрэг армийн төрөл маневр, хамгаалалт, арын алба, сэлбэх, хүч хавсрах аргыг боловсруулж байлдаанд нуур байт, цүүцэн, хүрээ аргыг хэрэглэдэг байв. Цэргийн өндөр сахилга бат, бие бялдар, хүч зориг, сэтгэл зүйг эрхэмлэн агт морьд зэвсэг туршлага сургуулилтыг чадамгай хөгжүүлжээ.
8. Зуугаад мянганы тэртээх их халалтаас дайжин нүүдэлчин овог аймгууд дэлхийн их нүүдлийг эхлүүлсэн. Мөстлөгийн үед эргээд нүүсэн, халалт эргэхэд эргээд хэдэн ч удаа нүүв дээ. Харин байгалийн бус их нүүдэл хятад гүрний түрэлтээр хүннү нар хийж түүний араас Чингисийн монголчууд нэгд, өвөг дээдсийгээ хэрхэн юу болсныг мэдэх, хоёрт, бага буурай улс үндэстэнг язгуур соёлтой нь хамгаалж үлдэх… Дэлхий дахиныг засах арга ухаан нь… итгэмж, эрдэмд буй за гэж Чингис хаан хэлсэн. Энэ нь монголчууд Чингис хааныг хөдөлгөсөн гол учир шалтгаан байж мэднэ. Орчин үед бага буурай үндэстэн ястан том гүрний нөлөөнд устаж, уусч байгаа түүхийн хар толбо, цус нулимсыг дэлхийн тэргүүлэх гүрнүүд нүдэн балай, чих нь дүлий мэт байгаа нь XXI зууны гутамшиг, ямар ч харгис хаад ийм хар толбоор түүхээ бузарлаагүй шүү.
9. Ромын эзэнт гүрэн задарч шинэ шинэ хүчирхэг улс орнууд бий болж эзэмшил газар, эд баялгаа нэмэгдүүлэх сонирхол нь дүрэлзэн асч эхэлсэн үед Ази тив, Сибирь, Монгол, Энэтхэг, Хятад, Египет зэрэг улс орнуудын байгалийн баялаг, соёлын үнэт зүйлсийг хамгаалж чадсанаар Чингис хаан хүн төрөлхтний өмнө үнэлж баршгүй их гавьяа байгуулжээ. Их Монголын эзэнт гүрэн түүний салаа: Ил хаант улс, Алтан ордны улс, Цагаадайн улс, их Юань гүрэн Бабурын удирдсан Энэтхэгийн их моголын эзэнт гүрэн олон зууны турш шуналт амьтад нэвтэршгүй хана бамбай болсон юм.
Чингис хааны бүх амьдрал үйл хэрэг, үг яриа, хууль цааз, билиг сургааль, үнэнч шударга, энх амгалан, баялгаа бүтээх чадамжтай улс орон ард иргэдтэй болохун төлөө эрх ямба эмс охид, эд баялгаас татгалзан ишгэн дээл, суран бүс, ширэн гутал, үнэгэн ловуз, модон эмээл, эсгий гэртээ жаран таван жил аж төрөн шинэ ертөнц бүтээжээ. Шүр сувдан бүс, жолоо цулбуур, алт эрдэнэсийн эмээл, ор дэр, гэр байшин бариулж болох л байв. Чингис хааны "Мөнх тэнгэрийн хүчин дор” суут томьёолол нь монгол хасын ухаан адил маш их задаргаа тайлал хийж болох хураангуй агаад түүний хүсэл итгэлд үнэнч байх далдын зөн совин хүн байгалийн хөгжлийг танин мэдсэн, эрдэм ухааныг эрхэмлэгч эгэл жирийн, ардач, суут хүн байжээ.
Түүний агуу их авьяас чадвар, оюун ухаан, эр зориг, бүтээн бий болгосон зүйл үнэнч шударга зан чанар нь бүх цаг үеийнхэнд сургамж болсоор байна. Аугаа их сартваахь, эзэн богд Чингис хаан хэлэхдээ: Би үүнээс хойш энэхүү улс ардаа "хөх Монгол” гэсэн нэр авч явахыг хүсье. Монгол үрс олон төрж үржвээс зуун мянган он бидний үрсийн тул бодох хэрэг” гэж гэрээсэлжээ. (ЧСГ номын 6, 9 дэх тал)
Харь элэгтнүүд Чингис хааны нэр хүнд Алтан ургий нь таслахаар олон зууны турш харгис хатуу ов мэхээр оролдон, Чингис хаанаас айдаг, тойрон зугтаадаг хүнээ үндэстэн дотор нь суулгаж өгсөн байна. Ийм түүхээ үл ойлгогчид улам цөөрсөөр, монголчууд бидний оюун ухааны хөтөч аугаа их эзэн богд Чингис хаан түм буман жил бидэнтэй хамт мөнхөд оршмой.
Монголыг даасан "Очир баригч” очирваань ядам Отгон тэнгэр хайрхны эзэн, Их Богд Чингис хаан хувилгаан нь тул Ум базаравааний хум пад.
Н.Баатар ЧХДА-гийн жинхэнэ гишүүн судлаач
Ихийг мэдэрсэн өсөх , өгсөх нас
2015.02.04
шуурхай.мн