Шагнал гардуулах ёслолын ажиллагаа аймгийн Засаг даргын Тамгын газарт 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр боллоо.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тохиолдуулан шинэ оны босгон дээр аймаг орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаар зарлигаар Төрийн дээд шагнал одон медалиар мөн салбар яамд болон аймгийн Засаг даргын шагналаар шагнав.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, ИТХ-ын Тэргүүлэгч нар оролцов. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 9 ажилтан, албан хаагч, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 21, Цэргийн гавъяаны одонгоор 3, Хөдөлмөрийн хүндэт медалиар 19, Цэргийн хүндэт медалиар 4, Монгол улсын Засгийн газрын шагнал БСШУЯ-ны шагнал -”Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 1, Монгол улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн Яамны шагнал "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр 1, Монгол улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн Яамны шагнал "Жуух бичиг” цол, тэмдгээр 1, Монгол улсын Засгийн газрын шагнал Хүнс, хөдөө аж ахуйн Яамны шагнал Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр 2, Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хүндэт жуух бичгээр 1, Архивын ерөнхий газрын даргын хүндэт өргөмжлөлөөр 1, Аймгийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр 2, Аймгийн Засаг даргын "Жуух бичиг”-ээр 2 ажилтан, албан хаагч тус тус шагнагдлаа.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар мөн салбар яамд болон аймгийн Засаг даргын шагналаар шагнуулсан ажилтан, албан хаагчдад эрүүл энх, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөснөөр шагналын арга хэмжээ өндөрлөв.
"Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор:
Рагчаагийн Дуламсүрэн - Боловсрол, соёл, урлагийн газрын ахмад ажилтан
Гомбожавын Оюун - БОЭТ-ийн ахмад ажилтан
Гомбосүрэнгийн Алимаа - Хэрлэн сумын 7 дугаар багийн өндөр настан
Аюурын Басганбиш - Хэрлэн сумын "ДОЗТ” нөхөрлөлийн ерөнхий инженер
Бажаагийн Ганчулуун - "Адуунчулуун” ХК-ийн инженер
Гомбосүрэнгийн Дэнчинравдан - Хэрлэн сумын 2 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга
Дашдэндэвийн Түвдэндаржаа - Хүнсчдийн холбооны ахмад ажилтан
Буянхишигийн Цэнддоо - Чулуунхороот сумын өндөр настан
Шагдарын Цэрэнпил - Баянтүмэн сумын ЕБС-ийн ахмад ажилтан
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Цогбадрахын Санжмятав - Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн ахмад ажилтан
Алтан гадас одонгоор:
Заяатын Балжид - Дорнод их сургуулийн ахмад ажилтан
Баятхааны Гантөмөр - Хөгжимт драмын театрын ахмад ажилтан
Пүрэвийн Давааням – Халхгол сумын "Үйзэн тал” ХХК-ийн ажилтан
Норжмаагийн Дариймаа - Хэрлэн сумын 6 дугаар багийн өндөр настан
Лутмөнхийн Ичинхорлоо - Хэрлэн сумын 7 дугаар багийн өндөр настан
Моломын Лхагва - Хэрлэн сумын 7 дугаар багийн өндөр настан
Дорийн Мижиддорж - Цагаан-Овоо сумын малчин
Жамсрангийн Наранчимэг - Хэрлэн сумын ахмад багш
Дамбаренчингийн Оюунбилэг – БОЭТ-ийн Халдварын тасгийн эрхлэгч, их эмч
Бадамжавын Сийлэгмаа - Хүнсчдийн холбооны ахмад ажилтан
Ренчингийн Төмөрсүх - "Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн нягтлан бодогч
Үржинбадам Хоролгарав - Дорнод аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны салбарын үйлчлэгч
Айлтгүйн Цагаан - БОЭТ-ийн ахмад эмч
Лантуугийн Цагаан - Аймгийн Үйлдвэрийн эвлэлийн холбооны дарга
Доржийн Цэвээндорж - Хэрлэн сумын 9 дүгээр багийн өндөр настан
Чонуухын Чулуун - Баян-Уул сумын 4 дүгээр багийн өндөр настан
Төмөрийн Чулуунбаатар - "Адуунчулуун” ХК-ийн хүнд даацийн автомашины жолооч
Гэрэлбаатарын Алтансувд - Хэрлэн сумын 12 дугаар цэцэрлэгийн эрхлэгч
Цэрэннадмидын Байгалмаа - Халхгол сумын ЕБС-ийн багш
Ренчингийн Балжмаа - Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн ахмад багш
Цэдэнжавын Батзориг - Политехникийн коллежийн багш
Цэргийн гавъяаны одонгоор:
Болдын Очирпүрэв - Аймгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн дарга, Цагдаагийн хошууч
Дампилийн Ганболд - Аймгийн Онцгой байдлын газрын Дорнод аймаг дахь Улсын нөөцийн салбарын дарга дэд хурандаа
Тогоочийн Даваасүрэн - Аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн дэд хурандаа
"Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
Пүрэвжавын Бат-Өлзий - Аймгийн ЗДТГ-ын дарга
Алтангэрэлийн Энхтүвшин - Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга
Цэнд-Очирын Адъяа - Хэрлэн 1 дүгээр багийн өндөр настан
Мөнхийн Балжмаа - Цагаан-Овоо сумын "Мандал хайрхан” ХХК-ийн нягтлан бодогч
Содов Батмөнх - БОЭТ-ийн тогооч
Дамиран Батхуяг - "ДОЦ” ХХК-ийн барилгын даамал
Хоньчингийн Болормаа - Аймгийн Татварын хэлтсийн Улсын байцаагч
Цэрэнчимэдийн Ганчимэг - Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн багш
Жагдалын Ганчимэг - Дорнод их сургуулийн номын санч
Дашийн Ганчимэг - Чулуунхороот сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч
Дондогийн Гарамцоо - Дашбалбар сумын Эрүүл мэндийн төвийн бага эмч
Пүрэвгэрэлийн Гэрэлбаатар - "Ханшувалдай констракшн ” ХХК-ийн захирал
Жамсрангийн Дондог - Матад сумын ЕБС-ийн ахмад багш
Жанцангийн Дуламсүрэн - Хэрлэн сумын 7 дугаар багийн өндөр настан
Гансүхийн Дэлгэрмаа - Хэрлэн сумын 9 дүгээр Цэцэрлэгийн эрхлэгч
Өлзийн Мажигсүрэн - Баянтүмэн сумын ЕБС-ийн ахмад багш
Мятавын Нарангэрэл - Хэрлэн сумын 7 дугаар багийн өндөр настан
Балжиннямын Содном-Иш - "Чандмань тал” ХХК-ийн нярав
Бат-Очирын Мөнхцэцэг - Политехникийн коллежийн агрономич багш
"Цэргийн хүндэт медаль”-аар:
Адилбишийн Алтанцоож - Аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дэд хурандаа
Хүрлээгийн Амарсайхан - Аймгийн Онцгой байдлын газрын Баян-уул суман дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн захирагч, Хошууч
Чулуунбаатарын Борчулуун - Аймгийн Цагдаагийн газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч
Бандийн Цэцгээ - Аймгийн Цагдаагийн газрын ахмад ажилтан, Цагдаагийн ахлах ахлагч
Монгол улсын Засгийн газрын шагнал БСШУЯ-ны шагнал -”Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Өлзийбаярын Ариунбаатар Хан-Уул цогцолбор сургуулийн
Хөгжмийн багш
Монгол улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн Яамны шагнал "Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Дондовын Цэгмэд – Монгол улсын гавьяат багш, Политехник коллежийн ахмад багш,
Хэрээгийн Мөнхболд – Баянтүмэн сумын малчин
Монгол улсын Засгийн газрын шагнал Хөдөлмөрийн Яамны шагнал "Жуух бичиг” цол, тэмдгээр:
Нямын Чимэдрэгзэн Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн
газрын ажилчин
Монгол улсын Засгийн газрын шагнал Хүнс, хөдөө аж ахуйн Яамны шагнал ”Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Мандарваа Энхчимэг Хэрлэн сумын 1 дүгээр цэцэрлэгийн тогооч
Хатанбаатарын Гүндэгмаа Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын
мэргэжилтэн
Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг”
Дарх Жавзандулам Аймгийн Цагдаагийн газрын Саатуулах
баривчлах байрны дарга, Цагдаагийн хошууч
Архивын ерөнхий газрын даргын хүндэт өргөмжлөл:
Болдын Мөнгөнтуул Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт,
шинжилгээ-үнэлгээний дотоод аудитын хэлтсийн дарга
"Аймгийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр:
Чимэддорж Самбуубаатар - аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнс газар тариалангийн хэлтсийн дарга
Хэнмэдэх Онцгойбаяр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны дарга
Аймгийн Засаг даргын "Жуух бичиг”-ээр:
Хатанбаатар Гүндэгмаа - аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газрын Малын их эмч
Түвшинбаяр Мягмарсүрэн -"Дорнод бөмбөөлэй” цэцэрлэгийн туслах багш