Зүүн бүсийн хөгжлийн төв гэгдэх Дорнод аймгийн АН доторхи бужигнаан одоо л учраа олж байх шиг байна. Нэг хэсэг хоёр дарга хоёр ч тамгатай явсан.
Саяхнаас тус намын экс дарга Г.Болдбаатар нь нэлээд ноцтой хэрэгт холбогдсон тухай шуугиан дэгджээ. Эрхэм экс дарга бас экс зөвлөхийг хуурамч тамга ашиглан 50 гаруй сая төгрөг босгосон хэрэгт бүр сэжигтнээр байцаагдаж байгаа аж. Нэг хэсэг хоёр даргатай явсан тул тамга нь ч хоёр байж. Хоёр тамга гэхээр нэг нь хуурамч, нөгөө жинхэнэ байж таарна.
Тэгвэл хуурамч гэх тэр тамгийг Г.Болдбаатар хуулийн байгууллагад хураалгаагүй бололтой. Харин ч хэсэгтээ сайхан ашиглаад "мөнгө босгосон” гэнэ. Тэрээр аймгийн экс Засаг дарга С.Ганбатын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэр үед Засаг дарга нь тэрхүү тамганд нь "итгээд” төсвийн 22 гаруй сая төгрөгийг өгсөн хэрэгтээ бас шалгуулж байгаа тухай яриа гарчээ. Энэ хэрэгт нь аймгийн АН-ын "том лидер” Болдсайхан бас орооцолдсон бололтой.
Түүнээс гадыа экс намын дарга ахин 20 илүү саяыг нөгөө тамгаа ашиглан "босгосон” гэнэ. Ийнхүү хуурамч тамга нь нийтдээ 50 саяын "үнэд” хүрсэн гэнэ. Тамга хуурамч болохыг шүүхийн кримналистикийн шинжилгээрээр тогтоосон тухай шуугиан дэгджээ. Энэ нь сонгуулийн өмнөх жилд Дорнодын улстөрийн бужигнаанд тос нэмсэн хэрэг болж.
Харин АН-ын экс даргын холбогдсон гэх хуурамч тамганы хэрэг хэрхэн шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз.
www.mnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих