Нийслэлийн Эрүүл мэндийн газар Коронавируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах төлөвлөгөө гаргаж харьяа байгууллагуудад хүргүүлэн мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна. Өчигдрийн байдлаар Коронавируст халдвар БНСУ-д нийт 108 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан байна. Харин дэлхий дахинд уг вирусын нийт 1271 тохиолдол бүртгэгдэж, 453 хүн нас бараад байна. Иймд нийслэлийн иргэддээ дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
-Онцын шаардлагагүй бол Бүгд Найрамдах Солонгос, Хятад улсад зорчихгүй байх
-Гараа сайтар савандаж угаах, ариутгах / санитол хэрэглэх /
-Түүхий сүү, хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
-Биеийн эсэргүүцэл сайжруулах, илчлэг сайтай хоол, хүнс хэрэглэх
-Зэрлэг амьтадтай харьцахгүй байх, амьтны захаар явахгүй байх
-Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандана уу гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих