(31 Март 2014, epochtiimes.ru)
Хятадын ерөнхийлөгч Ши Жин Пиний Герман дах айлчлалын үеэр Германы
канцлер Ангела Меркэлээс Хятадын ерөнхийлөгчид 1735 онд Германд хийгдсэн
гэгдэх Манж Чин гүрний газрын зургийг бэлэглэжээ.
Тэр газрын зураг нь Монгол улсыг бүхэлд нь, Оросын Алс Дорнодыг бүхэлд
нь, Тува, Оросын Тамбовын район, мөн Казахстанын нутгийн хэсэг, Өмнөд
Хятадын тэнгис орчимын газар нутгийг Хятадын мэдлийн нутаг байснаар
оруулан гаргажээ.
Ши Жин Пин харин Меркэлд Хятадын эртний вааран эдлэл, ардын дуутай СД
зэрэгийг бэлэглэсэн байна. Крымын асуудлаар Орост ямар ч саад тавьж
чадахгүй байгаа барууныхан, үүн дундаа Германы ерөнхийлөгч энэхүү
Хятадыг Оросын эсэрэг илт өдөөн хатгасан мэт бэлгээрээ Орос болоод
Хятадын блогчид, жирийн ард иргэд судлаачидын дунд газар нутаг тусгаар
тогтнолын талаарх эмзэг сэдвийг хөндсөн том хэрүүлийн алимыг тариад
байна.
Цөмийн зэвсэгтэй Оростой цэрэг армиар хүч барин түрэмгийлэн харьцаж
чадахгүй байгаа барууныхан Оросыг эдийн засаг геостратегийн гол судас нь
болсон асар өргөн уудам газар нутаг, байгалын баялгаас нь салгах замаар
амархан мөхөөн дарж болох боломжийг шаргуухан судалсаар байгаа ба,
үүнийхээ тулд тэд хэнийг ч юуг ч золионд гаргахаас буцахгүй юм.
Монгол улсыг "Ардчилсан улсуудын үлгэр жишээ жинхэнэ Ардчилсан Монгол"
гэж худал хөөргөн, онгиргогч барууныхан тусгаар тогтносон, эртний
уламжлалт МОНГОЛ УЛСыг бүхэлд нь Хятадын газар нутаг байснаар зурсан
газрын зургийг Хятадуудад өгч байгаа нь тэдэнд чухам "Ардчилсан
ерөнхийлөгчтэй, Ардчилсан засаглалтай, барууны неолиберал бодлогыг үг
дуугүй биелүүлэгч, үлгэр жишээ цэвэр зах зээлийн хөгжилтэй Монгол улс"
бодит байдал дээрээ ямаршуухан үнэ цэнэтэй "Ардчилсан улс" вэ гэдгийг л
тодоор харуулж буй хэрэг юм.
Эх сурвалж: "http://www.epochtimes.ru/merkel-podarila-si-tszinpinu-kartu-kitaya-s-territoriyami-rossii-na-nej-98907576/?photo=2"
Дайчин Монгол бүлгэм
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих