Энэ сарын 30-нд буюу 2015 оны зургадугаар сарын 30-ны 23:59:59 цагт дэлхийн бүх цаг нэг секунд зогсож дараагийн секундээс 23:59:60 гэж тоолоод, долдугаар сарын 1-ний 00:00:00 цагт шилжинэ.
Өмнө нь ч бас иймэрхүү байдлаар дэлхийн цагийг нэг секунд зогсоож байсан. Энэ нь цагийн этгээд үзэгдэл буюу дэлхийн тэнхлэгийнхээ дагуу эргэхдээ удааширснаас илүү секунд үүссэнтэй холбоотой. 2015 он гэхэд нэмэлт нэг секундтай юм байна. Нэг минутад 60 секунд л байдаг учраас 61 дэхь секундыг зогсоож өнгөрүүлэхээр одон орончид шийдсэн байна. Энэ тухай Парисын Одон орон судлалын төв мэдээлэхдээ: "Хамгийн анх 1972 онд дэлхийн цагт нэг секунд нэмэгджээ. Энэ удаагийнх 26 дахь нь болж байна. Өмнө нь 2012 онд нэмэлт нэг секунд гарч ирсэн аж. Үүнийг цагт нэмэх гэж хэд хэдэн бүс цагаа гүйцэлгүй, бэрхшээлтэй тулгарчээ. Газар хөдлөлт, далайн татлага, түрлэг, цаг агаарын онцгой үзэгдэл гэх мэт таамаглах боломжгүй хүчин зүйлс дэлхийн тэнхлэгийн дагуух эргэлтийг удаашруулан, нэмэлт секунд бий болгодог. Үүнийг байнга ажиглаж, цаг тухайд нь зарлаж буй нь дэлхийн тэнхлэгээрээ эргэх хөдөлгөөнийг судалдаг эрдэмтэн, судлаачдын үүрэг” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих