Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн компьютер томографын аппаратын хөргүүрийн систем эврээд хоёр сар болж байна. Эвдрэлийг засах 40 мянган америк доллар буюу 88 сая төгрөгийн асуудал шийдэгдэж, ирэх долдугаар сараас аппаратыг ажиллуулж эхлэх ажээ.
Тус аппаратыг 2008 онд Бельгийн төслөөр оруулж ирсэн юм. Гэмтлийг засварлах хөрөнгийг аймгийн ИТХ–ийн хурлаар шийдвэрлэж, аймгийн 2015 оны төсвөөс хөрөнгийг баталсан талаар ЗДТГ-ийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Г.Мөнхболд мэдээллээ.Хятадын "Нью Софт” компанитай байгуулсан гэрээний дагуу уг мөнгийг шилжүүлсэнээртус компанийн ажилчид ирж сэлбэгийг байршуулах юм. ЗБОЭТ –ийн захирал Д.Должин "Аппаратанд гэмтэл гарч эхэлсэнээс хойш богино хугацаанд асааж, хурдан оношлогоо хийдэг байсан бол сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд ашиглах боломжгүй байна. Энэ хугацаанд 2008 оноос өмнө аппаратгүй үед хийдэг байсан үндсэн шинжилгээгээ хийж байгаа ба одоогийн байдлаар яаралтай оношлогдох шаардлагатай өвчтөн байхгүй байна. Энэ хугацаанд нэн шаардлагатай нэгээс хоёр өвчтөнийг Улаанбаатар хотруу явууллаа” гэв.
Тархи нуруу нугасны гэмтэл, бусад эрхтний өөрчлөлт, хавдрыг нарийн оношлох боломжтой оношлогооны өндөр ач холбогдолтой энэхүү аппаратны 5 жилийн баталгаат хугацаа өнгөрөөд хоёр жил болж байгаа аж. Энэ аппарат нь орон нутагт ганц буюу Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвд байдаг юм байна.
Дорнод сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих