УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Өргөдлийн байнгын хорооны дарга
О.Баасанхүү нар Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж байна. Өнгөрөгч пүрэв
гарагт Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ажилласан бол өчигдөр Дорнод
аймгийн Чойбалсан хотод ажиллалаж, орон нутгийн удирдлагуудтай уулзан,
дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлуудын явц, нийгэм болон боловсролын
салбарт тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Мөн иргэдтэй уулзав. Энэ
үеэр иргэдийн зүгээс тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, тодорхой салбар,
мэргэжлийн орон нутгийн нэмэгдэл, уул уурхайн компаниуд, тухайлбал,
"Петро чайна” компани монгол ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй,
хууль зөрчдөг зэрэг асуудлыг хөндөж байлаа.
Эрхэм гишүүд өнөөдөр Матад суман дахь "Петро чайна” компанийн үйл
ажиллагаатай танилцаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=10061
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих