Дөрөвхөн настай охиноо хэрцгээр тамлан хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа төрсөн эцэг, Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг өнөөдөр 10.00 цагаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ.
Хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болох байсан ч өмнөх хурал дээр сэжигтэн Г.Маралмаа давхар биетэйн улмаас биеийн байдал нь муудаж, цус алдаж эмнэлэгт хүргэгдсэн учир ийнхүү цагдан хорих ангийн шүүх танхимд болохоор болжээ.
Шүүх хурал олон төрлийн шалтгаанаас болж хэд хэдэн удаа хойшилсоор байгаа билээ. Шүүгдэгч Г.Маралмаа дөрвөн настай дагавар охин О-г биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж өөрийн уур бухимдлыг гаргах зорилогоор талийгаачийг онц харгис, хэрцгий аргаар зодож санаатайгаар амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар буруутган шүүнэ.
Харин Т.Цогтыг өөрийн охин О-г хойд эх Г.Маралмаад зодуулж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсныг мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй. Мөн бага насны, биеэ хамгаалж чадахгүй хүүхдийг амь бие нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан, асран хамгаалж байгаа охин О-гоо хараа хяналтгүй байлгаж, шаардлагатай тусламж үзүүлээгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж байгаа юм.
Прокурорын байгууллагаас Г.Маралмаа 20 жилийн хорих ял, харин Т.Цогтод 5 жилийн хорих төлөвлөн шүүхэд шилжүүлээд байна.
Э.Намуун
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих